Эмэгтэй хүний гоо сайхныг гэрэл зургийн урлагаар алдаршуулж магтаж, урлаж чаддаг эрч хүч, хүсэл тэмүүлэл, мэдрэмж оргилсон залуу уран бүтээлч, Nude art гэрэл зурагчин Ч.Мөнх-Эрдэнэ буюу Толькотой ярилцлаа.
-Сайн байна уу. Та манай мэдээллийн сайтын уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Ч.Мөнх-Эрдэнэ гэдэг. Уран бүтээлийн нэр маань Только. Би дизайнер мэргэжилтэй.
-Та их сонирхолтой, нөгөө талаар монголчуудын хувьд маш ховор төрлийн гэж болохоор ажил хийдэг. Нүцгэн зураг авах урлагийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ. Баргийн хүний хийгээд байхааргүй төрлөөр яагаад дагнах болсон тухайгаа хэлж өгөөч?
-Nude naked чиглэлээр зураг дараад хоёр жил болж байна. Гэхдээ анхны зургаа 2016 онд дарж байсан. Энэ чиглэлээр зураг дарж чадах болов уу хэмээн хэсэг хугацаанд бодож тунгаасны эцэст тууштай явж үзье гэж зориглосон. Маш эмзэг, хэцүү урсгал. Эмэгтэй хүний гоо сайхныг өөрийн мэдрэмж, боловсруулсан өнцгөөр дамжуулан хүмүүст гоо зүйн мэдрэмж өгдөг нь таалагдсан. Тиймээс энэ урсгалаар дагнаж зураг авахаар шийдсэн.
-Манайд зураг нүцгэнээр авахуулах урлаг төдийлөн сайн хөгжөөгүй байх. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Нөхцөл байдал харьцангуй дээрдсэн. Дэмжих хүн олон болж байна. Nude зураг хүний харах, ойлгох өнцөгийн урлаг болохоор ойлгохгүй хүмүүс ч байна. Зураг дарах тусам суралцаж, сайжрах болохоор шантарч болохгүй. Намайг дэмждэг бүх хүнд илүү сайхан бүтээл харуулахыг хичээж, зураг дардаг. Энэ төрлийн зурагчин олон гарч ирж байна. Моделууд ч зориг гаргаж, зурганд орох болсон учраас хөгжиж байна гэж ойлгодог. Мэдээж, зурагчдын ур чадвар сайн байх ёстой. Бага зэрэг цаг хугацаа шаардах байх.

-Гэрэл зурагчны хувьд моделио тухтай байлгаж, сэтгэл санааг нь дэмжиж, удирдах нь чухал байх. Нүцгэн хүний зураг дарахын хэцүү нь юу байдаг вэ?
-Мэдээж модель сандрах тохиолдол түгээмэл. Зурагчин болгон өөр өөрийн аргатай байх. Би хувьдаа моделиудтай маш чөлөөтэй ярилцаж, ойлголцохыг хичээдэг. Ингэснээр сайн, чанартай бүтээл гарна. Ойлголцохгүй байх тохиолдол ч байдаг. Төсөөлсөн зургандаа зохицох модель сонгох нь зураг авахаас хэцүү.
-Модел сонгохдоо юуг харгалзан үздэг вэ. Өнөөдрийн нөхцөл байдалд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Зөв дүр төрхтэй, тодорхой хэмжээнд гуалиг байх шаардлага тавьдаг. Бэрхшээл гэвэл моделиуд зарим тохиолдолд зураг авахуулчихаад тэр зургаа платформоос устгуулах тохиолдол байдаг. Ихэнхдээ ар гэрийнхэн нь уурлаж байна гэсэн шалтгаан хэлдэг. Одоо бол өөрсдөд нь урьдчилан сайн сануулж, анхааруулж байж зөвшөөрсөн тохиолдолд модельтой хамтарч ажилладаг болсон. Тийм учраас энэ асуудал давтагдахгүй байх.
-Монгол охид нүцгэн гэрэл зургийн модел болоход хэр тохиромжтой байдаг вэ?
-Монгол эмэгтэй хүний өвөрмөц дүр төрх үнэхээр сайхан. Тийм учраас зурганд тохиромжтой гэж бодож байна. Аль ч улсын моделиос дутахааргүй амжилт үзүүлж чадна гэж боддог. Гэхдээ манай улсын зурагчин болоод модельд суралцах зүйл их байгаа.
-Мэдээж нүцгэн зураг даруулах амаргүй. Зураг даруулсны дараа моделиудаас ямар нэгэн гомдол ирж байв уу?
-Гомдол ирж байгаагүй. Зургийн санаагаа эхлээд танилцуулдаг. Зураг авалтын үеэр ярилцаад, зургаа явдаг болохоор хамтын бүтээл болдог.
-Гэрэл зургийнхаа сэдвийг хэрхэн гаргадаг вэ. Зураг дарах тухайн агшинд илүү сайн санаа төрдөг үү, эсвэл ямар үед сайн санаа төрдөг вэ?
-Санаагаа дотроо төсөөлж хардаг. Төсөөлөх мэдрэмж бол маш том бэлэг. Юу л бол юуг харах боломжтой. Хаашаа харна тэрийгээ сэдэв болгож босгоно. Яг барилга барихтай адилхан. Барилга барьж дуусмагц тухайн барилга ашиглалтад ороход бэлэн болдог. Гэхдээ санаагаа модельтой ярилцаж байгаад бага зэрэг өөрчлөх тохиолдол гардаг. Ихэнхдээ нэг зураг авалтын үеэр дараагийн зураг авалтаа боддог. Тэндээс шинэ санаа урган гарах үе зөндөө.
-Хүний биеийн бүтцээс хамгийн үзэсгэлэнтэй харагддаг хэсэг таныхаар аль хэсэг вэ. Яагаад?
-Хамгийн үзэсгэлэнтэй харагддаг хэсэг бол хүзүү, шилбэ, эгэмний яс, мөр. Эдгээр нь эмэгтэй хүний маш сайхан чимэг юм. Эмэгтэйлэг болгож байгаа хамгийн нарийн деталь хэсгүүд гэж хэлж болно.
-Нүцгэн зураг авахад сэтгэлзүйн болоод бусад ямар чадвар шаардагддаг вэ?
-Зурагчин хүний хувийн чадвар маш чухал. Дээр нь сайн төвлөрч сурах шаардлагатай байдаг.
-Та өөрийгөө бусад гэрэл зурагчнаас юугаараа ялгардаг гэж боддог вэ. Эсвэл уран бүтээлийн хувьд бусдаас юугаараа ялгарахыг хичээдэг вэ?
-Хэн ч харсан “Толикогийн зураг байна” гэж таних зурагны өнгөөрөө ялгарахыг хичээдэг. Хэдий өөр зурагнууд ч гэсэн сайн харвал зураг бүрийн дотор нэг өнгө байж л байдаг. Харин өнцөг нь зурагчны мэдрэмж ур чадвараас шалтгаалдаг учир таашгүй. Гэхдээ бүх зүйлээрээ ялгарахыг хичээж байна.

-Та хүний нүцгэн биеийг урлаг болгодог хүн. Гэхдээ өөр ямар уран бүтээлч, гэрэл зурагчны бүтээлийг онцлох вэ?
-Jakblgn гэдэг зурагчин зөөлөн өнгө аястай, орчиндоо илүүтэй анхаардаг санагдсан. Надад бүх зураг нь таалагддаг.
-Хэн нэгэн таны ертөнцийг тэр чигээр нь хүлээж авна гэдэг амаргүй. Таны бүтээлд зориулж хэлсэн хамгийн сайхан сэтгэгдэл юу байсан бэ?
-Эерэг сэтгэгдэл урам өгч, хийж байгаа зүйлдээ улам дуртай болгодог. Намайг дэмждэг, ойлгодог бүх хүнээс урам авч ажиллаж байна. Тэр дундаа гэр бүлийнхэн маань маш сайн дэмждэг.
-Нүцгэн зургаас гадна хөрөг, зохиомжит, чөлөөт гэх мэт бусад төрлөөр зураг авах сонирхолтой юу?
-Хөрөг зураг амаргүй. Тухайн хүний онцлог, өвөрмөц зүйлийг гаргаж ирнэ гэдэг хэцүү. Хүний харц ямар нэгэн зүйл илэрхийлж байдаг. Би хөрөг зураг дарж байсан. Цаашдаа үргэлжлүүлж дарна гэж бодож байгаа. Би чөлөөт уран бүтээлч болохоор өөр аль ч төрлөөр бүтээл гаргахад асуудалгүй.
-Нүцгэн гэрэл зураг авч эхлэхэд гэр бүлийнхэн, найзууд нь хэрхэн хүлээж авсан бэ. Дэмжсэн үү, эсвэл?
-Гэр бүлийнхэн эхлээд гайхсан. Бүтээлүүдийг минь хараад дэмжиж эхэлсэн.
-Өөрөө дарсан эсэхэд эргэлзмээр онцгой зураг танд байдаг уу. Байдаг бол хэн гэж моделийн, хэзээ ажилласан зураг вэ?
-Хамгийн хайртай зургаа өөрөөсөө хүртэл харамладаг. Зөвхөн өөртөө л хадгалдаг. 2016 оны анхны зураг авалтын үеийн зураг байдаг. Тухайн модель өөрийгөө таниулахаас татгалзсан учир нэрийг нь дурдах хэрэггүй байх. Байгаа зүйлээ улам сайжруулах, хичээх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Найзууд маань ч бүх зүйл дээр дэмжиж, тусладаг.
-Уран бүтээлч авьяас, мэдрэмж, ур чадвар нийлж байж сайн бүтээл туурвидаг гэдэг. Таныг аль нь илүү дийлдэг вэ?
-Бүгдийг нь тэнцүүлж байж сайн бүтээл гаргана. Гэхдээ мэдрэмж дийлдэг юм болов уу гэж боддог.
-Цаашдын хүсэл мөрөөдөл, төлөвлөж байгаа томоохон ажлаасаа хуваалцаач?
-Монголд Nude naked зураг чанартай сайн хөгжөөсэй гэж хүсдэг. Удахгүй Nude зургаар үзэсгэлэн гаргах бодолтой байгаа. Үүнд олон зурагчин оролцох байх. Зурагчин, моделиуд нэг нэгнээ дэмжиж, хамтарч чадвал энэ урсгал хөгжих боломж байна. Монгол Улсаас дэлхийн хэмжээний модель, зурагчин олон төрөх болтугай.

| Nude art гэрэл зурагчин Только: Хайртай зургаа өөрөөсөө хүртэл харамладаг |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |