Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 11 настай хүү хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэх асуудлаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийгөөс тодрууллаа.
-Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт үүсээд байгаа асуудлыг танай байгууллага хэзээ мэдсэн бэ. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
-Тусгай цогцолборын сэтгэлзүйч багш нар хүүхдүүдтэйгээ байнга ярилцдаг. Энэ хүрээнд “11 настай хүү хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй байна” гээд Цагдаагийн газарт дуудлага өгч, мөн манай байгууллагад хандсан. Мэдээллийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тус төвд ажилласан. Ажлын хэсгийнхэн хүүхдүүдийн амьдрах орчин стандартын шаардлага хангаж чадаж байгаа эсэх, боловсролд бүрэн хамруулж чадаж байгаа эсэх, мөн багш нарын чадамжийн асуудлаар зөвлөн туслах баг ажилласан. Ингээд Ажлын хэсгийн дүгнэлтийг нийслэлийн Засаг даргад танилцуулсан. Үүний хүрээнд манай байгууллага Тусгай цогцолбортой хамтран цаашид багш нарыг чадавхжуулах, хүүхэд бүртэй харилцах сэтгэлзүйн үйлчилгээг сайжруулах, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг мэдээлэл гарсны дараа Нийслэлийн харъяа газрууд арга хэмжээ авсан гэх мэдээлэл бий?
-Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжүүлж, манай байгууллагын зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллаж байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байх үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлэл цацагдсан. Тухайн үед мэдээлэл гарсны дараа сэтгэлзүйн хувьд хүнд нөхцөлд байсан хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал бүр дордсон.
Нийслэлд 28 асрамж, халамжийн төвд 878 хүүхэд байдаг. Тусгай цогцолборт 74 хүүхэд одоогоор амьдарч байгаа. Тус цогцолборт нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч, хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучууд амьдардаг.
-Хүүхдийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн үед хохирогч гэгдэх хүүгийн сэтгэлзүй хүнд байсан. Эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, шаардлагатай арга хэмжээг авсан. Одоо Хүүхэд хамгаалах байранд аваачсан байгаа. Хүүхдүүдэд сэтгэлзүйн эмчилгээ хийгдэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллүүдийг үзээд сэтгэлзүй нь хямрах тохиолдол гарч байна.
-Тусгай цогцолборт хичнээн хүүхэд амьдарч байна вэ. Тухайн хүүхдүүдийн сурч боловсрох, амьдрах орчин нөхцөл шаардлага хангагдаж байгаа эсэх дээр танайхаас шалгалтын ажиллагаа өмнө нь хийгдсэн байсан уу?
-Нийслэлд 28 асрамж, халамжийн төвд 878 хүүхэд байдаг. Тусгай цогцолборт 74 хүүхэд одоогоор амьдарч байгаа. Тус цогцолборт нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч, хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучууд амьдардаг. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа асрамж, халамжийн төвүүдэд манай байгууллагаас улирал тутамд шалгалтын ажиллагаа явуулдаг. Он дуусах гэж байсан учраас төлөвлөгөөт шалгалтын ажиллагаа хийгдээд дуусчихсан байсан.
-Багш нар өдөр, оройн цагаар хүүхдүүдэд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Хүүхдийн төвд найман бүлэг хариуцсан нийгмийн хамгааллын найман ажилтан ажиллаж байгаа. Өдрийн найман цагаар ажилладаг гэсэн үг. Шөнийн цагаар, амралтын өдрүүдэд охид, хөвгүүд хариуцсан жижүүр багш нар тус, тусдаа ажиллаж, хяналт тавьдаг. 2020 оны есдүгээр сард Хүүхдийн төвд шөнийн цагаар жижүүр багшийн үүрэг гүйцэтгэдэг ээлжийн нийгмийн ажилтны тоог таваар нэмсэн.
| Ө.ГАН-ӨЛЗИЙ: Хүчирхийлүүлсэн байж болзошгүй 11 настай хүүд сэтгэл зүйн эмчилгээ хийж байгаа |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |