Оны дараа автомашины азын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж, олсон хөрөнгөөрөө зорилтод бүлэгт чиглэсэн ажил зохион байгуулна гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдсэн. Харин автомашины азын дугаарыг ямар журмаар хэрхэн олгох талаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн З.Чүнсэрээгээс тодрууллаа.
-Оны дараа автомашины азын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж, үүнээс олсон хөрөнгөөр зорилтод бүлэгт чиглэсэн ажил зохион байгуулна гэсэн. Энэ нь ямар ажлууд байх вэ?
-Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 тоот тушаалаар Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журмыг шинэчлэн баталсан. Тус журмаар бүртгэлийн байгууллага нь авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулж, иргэн, хуулийн этгээдийг улсын бүртгэлийн дугаарыг сонгон захиалах боломжоор ханган ажиллана. Мөн иргэдийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн үнэ хаялцуулах замаар худалдан борлуулах үйл ажиллагааг зохицуулах юм.
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах үйл ажиллагааг цахим хэлбэрээр түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллээр иргэд, олон нийтэд үйлчлэх, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын хэрэглээнд нэвтрүүлэхээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
-Өмнө нь азын дугаарыг ямар журмаар, хэрхэн олгодог байсан бэ?
-Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журмын 2.5.1-д автомашины улсын дугаарыг дараах байдлаар олгоно гэж заасан. Тодруулбал, нийтийн тээврээс бусад автомашинд олгоно. Харин ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн улсын дугаарыг стандартад заасан тусгай зөвшөөрлийн дагуу олгодог. Цахилгаан, ус төрөгчөөр ажилладаг болон тэдгээрийн хосолмол эх үүсвэрээр ажилладаг хөдөлгүүр бүхий автомашин, чиргүүлийн улсын дугаарыг авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартын дагуу тус бүр олгоно.
-Азын дугаар олгоход хэн, ямар хяналт тавьж ажиллах вэ. Нэг хүн хэдэн ч дугаар авах боломжтой гэсэн үг үү?
-Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлийн мэдүүлэг, экспортын сертификатын загварыг батлах, хэвлүүлэх, хадгалах, зарцуулах үйл ажиллагаанд авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина. Иргэдийн сонирхол татахуйц дугаарыг цахимаар ил тод, нээлттэй зохион байгуулах бөгөөд иргэд олон нийт хяналт тавих бүрэн боломжтой. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах удирдамжийн 3.2-д заасны дагуу дуудлага худалдаанд оролцохыг хүсэгч нь цахим системд бүртгүүлж, дэнчин төлснөөр оролцох эрх үүснэ.
.jpg)
Мөн 3.3-д дуудлага худалдаанд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн гээд бүгд оролцох эрхтэй гэж заасан тул дэнчин төлсөн хэн ч хэдэн дугаар авах эрхтэй.
-Хэчнээн азын дугаар байгаа вэ. Мөн азын дугаарыг хэдэн төгрөгөөс дуудаж эхлэх вэ?
-Тээврийн хэрэгслийн улсын дугаарын нөөц дууссан тохиолдолд шинэ сери гаргадаг. Нийт 9999 дугаар байгаа. Үүнээс иргэдийн сонирхол татахуйц 387 дугаарыг Зам, тээврийн хөгжлийн сайдын Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын баталсан Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах удирдамжийн хүрээнд дуудлага худалдаагаар олгоно. Бусад дугаар үнэгүй олгогддог. Шинэ серийн азын дугаар ямар үнээр дуудлага худалдаанд гарах нь тодорхойгүй байна.
-Шинэ серийн дугаарыг хаанаас яаж авах вэ?
-Төрийн мэдээлэл солилцооны Хур системтэй бүртгэлийн программыг холбон өнгөрсөн оны долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын www.burtgel.transdep.mn цахим хаягаар орж, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ил тод, нээлттэй сонгох боломжтой болсон. Мөн азын дугаарыг онлайнаар худалдаж авсны дараа иргэд, аж ахуйн нэгжид хүргэж өгөх боломжтой.
-Шинэ серийн дугаарын загвар, хийцэд өөрчлөлт орох уу?
-Хуучин дугаарын загвар, хийцтэй ижил байна. Тоо, үсэг том, жижиг болж өөрчлөгдөхгүй.
-Автомашины азын дугаарыг өмнө нь дуудлага худалдаагаар зарж байсан тохиолдод бий юү?
-Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дуудлага худалдаагаар зарж байсан удаагүй. Эхний ээлжинд дуудлага худалдааг ажилчид дундаа туршиж үзээд, дараа нь олон нийтийн дунд зарлана. Одоогоор дуудлага худалдаа зохион байгуулах хугацаа тодорхойгүй байгаа.
-Сард дунджаар хэчнээн дугаар олгодог вэ?
Улсын хэмжээнд сард дунджаар 7600 дугаар олгодог байна. Үүнээс нийслэлд 7200, орон нутагт 400 дугаар олгодог. Мөн улсын дугаартай автомашиныг хэн нэгэнд шилжүүлэх, дугаар солих тохиолдол их байдаг.

| З.ЧҮНСЭРЭЭ: Дэнчингээ төлсөн бол автомашины азын дугаар хэдийг ч авч болно |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |