Үндэсний баяр наадмын бүх нийтийн амралтын өдрүүдээр иргэд аялал зугаалгад явахдаа хорхог, согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэж, хурдан муудах хүнсний бүтээгдэхүүн олон хоногоор тээвэрлэж, авч явдаг. Үүнээс үүдэлтэйгээр хоолны болон архины хордлого, ходоод гэдэсний болон нойр булчирхайн цочмог үрэвслээр өвчилж, түргэн тусламжийн төвд ирэх дуудлага нэмэгддэг байна. Энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч, их эмч Д.Гантуяатай ярилцлаа.
-Бүх нийтийн амралтын өдрүүдээр хоолны хордлого, түгжрэл, архи, согтууруулах ундаатай холбоотой дуудлага хэр их ирсэн бэ?
-Энэ жил нийтээр амрах өдрүүд нэмэгдэж, албан ёсоор наадам тэмдэглээгүй учраас Улаанбаатарын оршин суугчид орон нутгийн чиглэлд зорчих нь их байсан. Иймээс өнгөрсөн жилийн наадмын үетэй харьцуулахад дуудлагын ачаалал бага байлаа. Гэхдээ архи, согтууруулах ундаатай холбоотой дуудлага их байсан. Энэ төрлийн дуудлага баяр наадмын амралтын өдрүүдэд их байдаг. Хоолны хордлогын буюу ходоод гэдэсний хямралтай холбоотой нийт дуудлагын олонхыг хүүхэд, өндөр настнууд эзэлж байна. Мөн “Ковид-19”-ийн халдварын тархалт их байгаа учраас энэ чиглэлээр зөвлөгөө авахаар залгах нь нэмэгдсэн. Гэхдээ манай байгууллага “Ковид-19”-ийн өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн, халдвар авсан нь батлагдсан тохиолдолд үйлчилдэггүй. Учир нь, өрхийн эмнэлэг бүрд байрлах томилолтын баг үүнийг хариуцна. Харин “Ковид-19”-ийн халдвартай ч бусад өвчлөл болон гэнэтийн ослын шалтгаанаар өвдсөн бол тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.
-Энэ үеэр нийслэлийн түргэн тусламжийн төвд хоногт хэдэн дуудлага ирсэн бэ. Тэдгээр дуудлагын хэдэн хувь нь хоол боловсруулах замын өвчлөлтэй холбоотой байсан бэ?
-Баяр наадмын өдрүүдэд дуудлагын ачаалал 25-30 хувиар ихэсдэг. Энэ жил дуудлагын ачаалал харьцангуй бага байлаа. Хоногтоо 900-1000 орчим дуудлага ирж байсан. Жилийн энэ үеэр 1200-1300 орчим дуудлага ирдэг. Өдөрт 1000 дуудлага ирсэн гэхэд 300 орчим нь төрөлхийн болон осол гэмтэл, архи согтууруулах ундааны холбогдолтой дуудлага байдаг. Үлдсэн 700 орчим нь бусад өвчлөлийн дуудлага. Түүний 20 орчим хувь нь ходоод гэдэсний хямрал, өвчлөлтэй холбоотой. Хоногт дунджаар 20 орчим хүнд хоолны хордлого гэсэн онош тавьдаг. Харин бусад ерөнхий хоол боловсруулах замын өвчлөлийн дуудлага 150-200 орчим ирдэг.
-Ямар шалтгааны улмаас хоолны хордлого, түгжрэл үүсдэг юм бэ?
-Хоолны хордлого нь нянгаар бохирдсон эсвэл хадгалах хугацаа нь дуусаж, муудсан хүнс хэрэглэсэнтэй холбоотой илэрдэг зовуурь юм. Энгийн хүн идэхэд ямар нэг зовуурь илрээгүй хүнсний бүтээгдэхүүнийг бусад суурь өвчин, хоол боловсруулах замын өвчлөл, дархлаа султай хүмүүс хэрэглэхэд ходоод гэдэсний хямрал үүсэх нь түгээмэл байдаг. Үүнийг хоол боловсруулах замын хямрал гэх боловч хоолны хордлого гэж үзэхгүй. Нийт хоол боловсруулах замын хямрал үүсгэж буй цочмог өвчлөлүүд дотор хоолны хордлогын онош харьцангуй бага байдаг. Мөн хоолны хордлогоос үүдэж гэдэс түгжрэх нь маш цөөн.
-Хорхог идсэнийхээ дараа согтууруулах ундаа хэрэглэх нь ходоодны түгжрэл үүсэх шалтгаан мөн үү?
-Дээрх шалтгаанаар ходоод гэдэсний түгжрэл үүсэж болно. Гэхдээ нойр булчирхай, цөстэй холбоотой дотрын өвчлөл үүсэх магадлал нь илүү. Ялангуяа манайд таргалалт ихтэй, цөсний чулуу болон цөсний өтгөрөлтэй, нойр булчирхайн асуудал, суурь архаг өвчлөлтэй хүмүүс олон байдаг. Тиймээс өөх, тос ихтэй хоол хүнс идсэний дараа архи, согтууруулах ундаа хэрэглэснээр нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсэх магадлал ихэсдэг.
-Хоолны хордлогын цочмог, хүчтэй илрэх шинж тэмдгүүд нь юу байх вэ?
-Хоолны хордлогын үед дотор муухайрах, их хэмжээгээр бөөлжих, суулгах, халуурах, бүх бие сульдах зовуурь илэрнэ.
-Хоолны хордлогын дуудлага өгсөн хүмүүс ихэвчлэн ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж хордлого авсан бэ?
-Бага насны хүүхэд бол олон төрлийн хүнсийг нэг дор хольж хэрэглэх, аль эсвэл их хэмжээгээр идсэнээс хордлого авдаг. Харин насанд хүрэгчид мах махан бүтээгдэхүүн, хиам, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, өндөгнөөс үүдэлтэйгээр хордлого авах нь түгээмэл.
-Нойр булчирхайн үрэвсэл болон түгжрэлийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Нойр булчирхайн архаг болон цочмог үрэвслийн үед хэвлийгээр хүчтэй өвдөнө. Бөөлжинө. Зарим тохиолдолд суулгана. Мөн адил түгжрэлийн үед хэвлийгээр хүчтэй өвдөх, бөөлжих, халуурах, өтгөн гадагшлахгүй байх шинж тэмдэг илэрнэ. Ер нь эдгээр өвчний илрэх шинж тэмдэг ижил төстэй.

-Тэгэхээр мэргэжлийн эмч үзэж байж л нарийн оношийг ялгаж тавих уу?
-Мэргэжлийн эмч үзэж байж л оношийг тодорхойлно. Эмч үзээд онош тодрохгүй бол эмчилгээ хийж, цусны шинжилгээгээр тогтоодог.
-Хоолны хордлого, түгжрэл, нойр булчирхайн цочмог үрэвслийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэн тусламжийн эмч ирэхээс өмнө хэрхэн өөртөө анхан шатны тусламж үзүүлж болох вэ?
-Хоолны хордлого болон хоол боловсруулах замын бусад өвчлөлийн үед бөөлжих зовуурь их илэрдэг. Хүн ойр ойрхон, их хэмжээгээр бөөлжихөөр шингэн алддаг. Тиймээс хоолны хордлого авсан хүнд хамгийн түрүүнд эмийн сангаас зориулалтын шингэн сэлбэгтэй усны уусмал буюу хросолыг зааврын дагуу буцалсан бүлээн усанд найруулж, аль болох их хэмжээгээр бага багаар шимж уух хэрэгтэй. Энэ бол хордлого тайлах хамгийн энгийн арга. Давхар өндөр халуурсан үед халуун бууруулах эм хэрэглэж болно. Ам бүлээрээ хоолоо хувааж иддэг учраас ихэвчлэн гэр бүлээрээ хордлого авсан байдаг. Тиймээс эмнэлгийн байгууллагад яаралтай хандах нь чухал. Мөн түгжрэл, нойр булчирхайн цочмог үрэвслийн үед яаралтай эмнэлгийн байгууллагад хандахгүй бол цаг алдах тусам эрсдэл нэмэгдэнэ. Учир нь, нойр булчирхай үрэвссэн үед түүнээс ялгарах шингэн өөрийн эд эсээ түлдэг. Түлэгдэнэ гэдэг нь нойр булчирхайн бүтэц дахин сэргэхгүйгээр өөрчлөгдөнө гэсэн үг. Мөн гэдэс түгжирсэн үед удах тусам гэдэсний түгжирсэн хэсэг үхжиж байдаг. Үхэжсэн хэсэг дахин сэргэхгүй.
-Эдгээр өвчний хүндрэх, нас барахад хүргэх хоруу чанар хэр их вэ?
-Хоолны хордлого хоруу чандар өндөртэй. Ялангуяа бага насны хүүхэд, өндөр настай хүн маш хурдан шингэн алдаж, нянгийн хор цусанд орж, шимэгдсэний улмаас биеийг нь маш хурдан хордуулдаг. Энэ нь тухайн хүний идсэн хүнс хэр их бохирдсоноос шалтгаална. Мөн нойр булчирхайн хурц үрэвслээр өвдсөн тохиолдолд цочмогоор нас барах, хагалгаанд орох, хүндрэх эрсдэл өндөр байдаг.
-Хоолны хордлого, нойр булчирхайн үрэвслээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Амралт зугаалгаар явж буй хүмүүс хөргүүр байхгүйгээс хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалах, муудсаных нь дараа хэрэглэх тохиолдол их байдаг. Тиймээс худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ хадгалах хугацааг сайн харах хэрэгтэй. Харин авсан хойноо зориулалтын саванд зөв хадгалах ёстой. Хадгалах хугацаа нь богино бүтээгдэхүүнээс аль болох татгалзах нь зөв. Мөн хаяг шошгогүй, гар дээр буюу үйлдвэрийн аргаар хийгээгүй хүнсний бүтээгдэхүүн авах нь хамгийн эрсдэлтэй байдаг. Мөн аялалд авч явсан хүнсээ халуун наранд, халуун машинд хадгалах нь буруу. Үүнээс болж хоолны хордлого авах тохиолдол олон байдаг.
Б.БАДАМЗУЛ
| Д.ГАНТУЯА: Түгжрэл, нойр булчирхайн цочмог үрэвслийн үед яаралтай эмнэлгийн байгууллагад хандахгүй цаг алдах тусам эрсдэл нэмэгдэнэ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |