-Кыргызстан Улсын нийслэл Бишкек хотод зохион байгуулагдсан “U23” хүртэлх насны 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Ази тивийн аварга болсонд тань баяр хүргэе.
-Их баярлалаа.
-Өөрийгөө танилцуулахгүй юу. Аль аймгийн хүүхэд вэ. Одоо ямар сургуульд сурч байна вэ?
-Намайг Баянмөнхийн Отгонтуяа гэдэг. Би Хөвсгөл аймгийн Рашаант суманд 2001 онд мэндэлсэн. Айлын дунд охин. Дээрээ нэг ах, хоёр эгчтэй. Доороо нэг охин дүүтэй. Манай сум олон сайхан рашаан, булагтай. Тийм сайхан нутагт төрж, өссөндөө баяртай байдаг. Би одоо МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуульд биеийн тамирын багш, арга зүйч мэргэжлээр суралцаж байгаа. Ирэх хавар төгсөх тавдугаар дамжааны оюутан.

-Энэ жилийн Азийн аваргын онцлог юу байв. Манай улсаас хэдэн тамирчин оролцов. Ямар амжилтуудыг гаргасан бэ?
-Киргизстан Улсын нийслэл Бишкек хотод “U23” хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Манай улсаас арван тамирчин оролцож хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан.
-Хэдэн барилдаан хийж, Ази тивийн аварга болов оо?
-Энэ удаагийн Ази тивийн аваргад би гурван барилдаан хийж, Ази тивийн аварга болсон.
-Азийн аваргаас өмнө олон улс, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд оролцож байсан уу?
-Хамгийн анхны оролцож үзсэн олон улсын тэмцээн гэвэл ОХУ-ын Красноярск хотод болдог олимп, дэлхийн аварга, алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын “А” зэрэглэлийн “Алтан гран при” тэмцээн. Медаль хүртсэн анхны олон улсын тэмцээн гэвэл Азийн хүүхдийн их наадмаас мөнгөн медаль авч байсан.
-Энэ жилийн “U23” хүртэлх насны Азийн аваргад Ц.Хосбаяр багштайгаа цуг явсан уу. Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин байв аа?
-Тийм ээ. Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багштайгаа цуг явсан. Энэ нь миний давуу тал болсон болов уу. Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл эзэн орон Киргизстаны тамирчин Арук Кадырбек Кызытай байсан. Түүнтэй хийсэн барилдаан хамгийн хүнд барилдаан байлаа.
-Монголын хөнгөн жингийн бөхчүүд амжилтаараа дэлхийд дээгүүрт ордог. Дэлхийн медальтай шилдэг бөхчүүдтэй өрсөлдөж, насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль хүртэнэ гэдэг амаргүй. Улсын аваргад хэн, хэнтэй таарч барилдав аа?
-2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 55 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртэж байлаа. Зооны аваргын төлөөх барилдаанд “Хүч” спорт хорооны Б.Хатантуул эгчтэй таарсан. Бидний барилдаан эн тэнцүүхэн болсон. Барилдаан 1:1-ийн харьцаатай өндөрлөж, сүүлд авсан оноогоор Б.Хатантуул эгч ялж, би хожигдол хүлээсэн. Хэрэв түүнийг ялсан бол алтан медалийн төлөө барилдах байлаа. Тэгээд л хүрэл медалийн төлөөх барилдаанд ялалт авч медаль хүртсэн.

-Чиний бэлтгэлийн хамтрагч ямар бөхчүүд байдаг вэ. Танай “Алдар” спорт хороонд 55 кг-д сайн барилддаг нэлээн хэдэн бөх бий байх аа?
-Миний бэлтгэлийн хамтрагчид хэн, хэнийхээ бэлтгэлийг бүрэн хангаж өгдөг мундаг охид бий. Бэлтгэлийн найз Оюундарь, Мөнхнаран, Г.Отгонжаргал эгч, Саруул дүү, Эрдэнэ-Очир гээд дурдвал зөндөө олон бэлтгэлийн хамтрагчид байгаа.
-Өөрөө их даруухан харагддаг. Дэвжээнд гарахдаа эрс өөрчлөгдөх юм аа. Хаанаас тийм эрч хүч гардаг юм бол оо?
-Манай ах, эгч, дүү, бүгд л даруухан хүмүүс байдаг. Аав маань их дөлгөөн, тайван, даруухан, дуу цөөтэй хүн. Харин би дэвжээн дээр даруухан байхыг боддоггүй. Барилдаан эхэлсэн л бол өөрийн хийж чадах бүх зүйлийг дайчлан гаргахын хичээдэг л дээ. Бүх хүч чадал, нөөц боломжийг шавхан гаргаж барилддаг. Барилдах гэдэг тэмцэл шүү дээ.
Тэмцэлд ялахын тулд унжгар, сул дорой байж болохгүй гэж бодоод өөрийгөө хурцалж, ирлээд л дэвжээнд гардаг.
-Бага байхдаа ийм даруухан охин байсан уу. Аль эсвэл эсрэгээр хөдөлгөөнтэй байв уу?
-Тийм ээ. Би багын л дуу цөөтэй хүүхэд байлаа. Хүний урдаас ч эгцлэн харж чадахгүй шахам даруухан охин байв. Улаанбаатар хотод наймдугаар ангид ордог жилээ шилжиж ирсэн. Том эгч Мөнхтуяа маань намайг “Цоглог” төвийн бүжгийн дугуйланд оруулж өгсөн юм. Бүжгийн дугуйланд яваад нэг сарын дотор асар их өөрчлөлт гарсан. Ичимхий бүрэг, даруухан зан бага багаар арилж, “нүүр хагарч” өөрийгөө нээн, илэрхийлж чаддаг болсон. Бүжгийн спорт их сонирхолтой байлаа. Олон сайхан найз, нөхөдтэй болж, бусадтай чөлөөтэй, нээлттэй харилцдаг болсон шүү.

-Бүжгийн спортоор хичээллэж байсан охин яагаад чөлөөт бөхийг сонгох болов?
-Нагац эгч маань үеэл бид хоёрыг 2016 оны гуравдугаар сард “Алдар” спорт хорооны Ц.Хосбаяр багшийн шавь болгон дугуйланд нь оруулсан юм. Харин бөхийн спорт сонирхдоггүй, барилдах дургүй л байсан л даа. Дуртай, дургүй хоёрын хооронд л явдаг байв. Ц.Цогтбаяр багш надад хэлж байсан нэг үг бий. “Чамд бол гоншигнох зохихгүй. Харин юу ч болсон шүд зуун тэвчих л зохино” гэж хэлсэн. Би багшийн тэр хэлсэн үгийг үргэлж санаж, эцсээ хүртэл шүд зуугаад л тэмцэж барилддаг болсон. Түүнээс хойш бяцхан зүрхэндээ том мөрөөдөл тээж бэлтгэлээ хийж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.ОТГОНТУЯА: Бяцхан зүрхэндээ том мөрөөдөл тээж, бэлтгэлээ хийж байгаа |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |