• Өнөөдөр 2026-09-28

М.Намуун, О.Есүгэн, Х.Билгүүнсайхан нар хүрэл медалийн төлөө тулалдана

      “Айчи-Нагояа-2026”  Азийн наадмын тэмцээний найм дахь өдөр буюу өнөөдөр есдүгээр сарын 28-нд манай гурван боксчин хүрэл медалийн төлөө тулалдах болно. Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ О.Есүгэн,  Хятадын тамирчин Ву Юу-тэй үдээс өмнө 11:00 цагаас эхний хос тулааныг хийх болно.

     Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ М.Намуун Узбекистан Улсын тамирчин Турдибекова Ситоратай 16:15 цагаас оройн тулааны хоёр дахь хос тулааныг хийх болно. Харин эрэгтэйчүүдийн  55 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Билгүүнсайхан Тайланд Улсын тамирчин Бохунтод Канпитэй 17:30 цагаас орой  тулалдах юм.

 


М.Намуун, О.Есүгэн, Х.Билгүүнсайхан нар хүрэл медалийн төлөө тулалдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188