• Өнөөдөр 2026-08-20

Элчин сайд Д.Бямбадорж, профессор Ахмед А Зайедтай уулзав

     Египет Улсад суугаа Элчин сайд Д.Бямбадорж 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр Александриа (Bibliotheca Alexandrina)-гийн номын сангийн захирал, профессор Ахмед А. Зайедтай Александриа хотноо уулзав. Уулзалтаар Монгол Улсын Үндэсний номын сан болон Александриагийн номын сангийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх, сан хөмрөгийг цахимжуулах, соёлын өвийг хадгалан хамгаалах, судалгаа, мэдээлэл болон мэргэжлийн туршлага солилцох боломжийн талаар санал солилцов.

    Мөн номын сангийн зүгээс шинжлэх ухаан, соёл, урлаг, судалгаа болон цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийв. Тус номын сан нь дэлхийн хамгийн том уншлагын танхимтай гэдгээрээ Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдэж байсан түүхтэй. Орчин үеийн Александриагийн номын сан нь МЭӨ 300 орчим онд байгуулагдаж, хожим галд өртөж устсан эртний Александриагийн номын сангийн уламжлалыг сэргээн үргэлжлүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан судалгаа, эрдэм шинжилгээ, соёл, боловсрол, урлагийн цогц байгууллага юм.

 


 

 


Элчин сайд Д.Бямбадорж, профессор Ахмед А Зайедтай уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188