• Өнөөдөр 2026-08-20

Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ

    Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн 2026 оны хилийн бүсийн хамтарсан сурвалжилга Хөлөнбуйрт эхэллээ. Наймдугаар сарын 20-ны өдөр “Экологио хамтдаа хамгаалж, ногоон хилээр зэрэгцэн оршихуй” 2026 оны Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хилийн бүсийн хамтарсан сурвалжилга Хөлөнбуйр хотын Шинэ Барга, Баруун хошуунд албан ёсоор эхлэв.

   ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны удирдлагаар, Өвөр Монголын радио, телевиз хороо зохион байгуулж буй уг арга хэмжээнд, “CCTV.com”  сайтын Монгол хэлний редакц болон Монгол, Оросын хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй сэтгүүлч оролцов. Хятадын хилийн бүс нутгийн экологийн засаглал, ногоон хөгжлийн бодит туршлагад анхаарлаа хандуулан, хамтарсан сурвалжилга хийх болно.

   Сэтгүүлчийн баг Шинэ Барга, Баруун, Зүүн хошуу, Эргүнэ, Манжуур, Аршаан зэрэг хилийн бүс нутгаар аялж, цөлжилтийн эсрэг тэмцэж буй арга хэмээ, хилийн худалдаа, эдийн засгийн нээлттэй бодлого, хөгжил цэцэглэлтэй танилцах болно.  Уг арга хэмжээ нь Хятад, Орос, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэхийн зэрэгцээ, хил дамнасан экологийн хамгааллын талаарх нийтлэг ойлголтыг бүрдүүлэхэд чиглэнэ.

Эх сурвалж: “Анд студи”.


 

 


Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188