Улсын Их Хурал энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, татварын тогтолцоог илүү шударга, өрсөлдөх чадвартай, бизнес болон технологийн хөгжлийг дэмжих чиглэлээр шинэчилжээ. Хуулийн хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг орлогын түвшинтэй уялдуулан шатлалтай болгосон байна. Тухайлбал, жилийн 6-10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжид 15 хувийн татвар ногдуулахаар тусгажээ.

Мөн жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгжийн орлогын дээд хэмжээг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр болсон байна.Түүнчлэн технологи, инновацын салбарыг татварын бодлогоор дэмжихээр тусгаж, хиймэл оюун ухаан болон дата төвийн тоног төхөөрөмжид гурван жилийн хугацаанд түргэвчилсэн элэгдэл тооцох боломж бүрдүүлэхээр болжээ. Үүнээс гадна виртуал бус мэдээллийн технологийн компанийн тодорхой төрлийн орлогыг татвараас чөлөөлөхөөр тусгасан байна.
.jpg)
Хуулийн өөрчлөлтөөр татварын тайлагнал, төлбөрийн хугацааг илүү уян хатан болгож, сар бүрийн тайлан гаргах болон татвар төлөх хугацааг тодорхой өдрөөр бус тухайн сарын “сүүлийн өдөр”-өөр тогтоохоор өөрчилжээ.Ингэснээр татварын хугацаатай холбоотой сар бүрийн 10, 20, 25-ны өдрийн зохицуулалт илүү ойлгомжтой болж, татвар төлөгчид үүргээ биелүүлэхэд хялбар нөхцөл бүрдэх юм.

Энэхүү хуулийн өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| 2027 оноос хэрэгжих ААНОАТ-ын шинэчлэлээр бизнес, технологи, инновацын салбарыг татварын бодлогоор дэмжинэ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |