• Өнөөдөр 2026-08-19

Хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гурван суманд хийж гүйцэтгэв

2026-08-19,   198

    Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас зохион байгуулан, орчны бүсийнхээ 3 суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэсэн байна. Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын ойн сан бүхий газруудад ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 12 мянга орчим га талбайд, үүргийн шүршигч багаж ашиглан ажиллажээ.

    Тус ажлыг Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг хамгаалалтын захиргаа, Өндөрхангай сум дахь сум дундын ойн анги, Хан хөхийн нурууны Байгалийн цогцолбор газрын орчны бүсийн Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын байгаль орчны тасгийн албан хаагчид, мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэв.


 

 


Хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гурван суманд хийж гүйцэтгэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188