Зам, тээврийн салбарын цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцэх сайдын шуурхай хуралдаан өчигдөр (2026.08.18) боллоо. Харьяа байгууллагын удирдлагуудад шатахууны хангамжид анхаарах, өвөлжилтийн бэлтгэл хангах, тээврийн аюулгүй байдалд анхаарч ажиллах, томоохон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, даалгавруудыг өглөө. Хуралдаанаар байгууллага тус бүр шатахууны хүрэлцээ, хангамж, нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг нийт удирдлагуудад санууллаа. Тэр дундаа Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК болон тээврийн салбарын холбогдох байгууллагууд шатахууны нөөц, тасралтгүй ажиллагааг хангахад шаардлагатай зохицуулалтыг урьдчилан хийж ажиллахыг санууллаа.
Мөн улсын хэмжээнд тээврийн салбарын хэвийн үйл ажиллагааг доголдуулахгүй байх зорилгоор шатахуун, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хил, гааль болон төмөр замын өртөөнүүдээр сааталгүй, богино хугацаанд нэвтрүүлж ажиллахыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-д чиглэл өглөө. Мөн шатахууны тээвэрлэлтийн нөхцөл байдал, аюулгүй найдвартай үйл ажиллагааг өндөр түвшинд хангаж ажиллахыг онцгойлон анхаарууллаа. Шуурхай хуралдаанаар мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаа алдалгүй хангаж, тээврийн салбарын хэвийн ажиллагааг өвлийн нөхцөлд тасралтгүй үргэлжлүүлэхэд анхаарч ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Энэ хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангахын зэрэгцээ дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй хангах, эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай вагон зохицуулалтыг шуурхай хийж ажиллах чиглэл өгөв.
Мөн ЗТЯ-ны Автозамын газар болон “АЗЗА” нэгтгэлийн удирдлагуудад улсын болон олон улсын чанартай авто замын өвөлжилтийн бэлэн байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо. Тухайлбал, замын халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх бодис, давсны нөөцийг бүрдүүлэх, зам арчлалтын техник хэрэгслийг бэлэн байдалд оруулах, зам, гүүрийн засвар, арчлалтын ажлыг хугацаанд нь дуусгах чиглэл өглөө. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан хүүхдийг зам, тээврийн осол, эрсдэлээс хамгаалах, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо. Засгийн газрын хуралдаанаар Замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг дахин байгуулсантай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, иргэд, олон нийтэд зориулсан зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол хүргэхийг үүрэг болголоо.
Төмөр замын байгууллагуудад Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын явц, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг анхаарууллаа. Тэр дундаа Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын ажилд зураг төслийн мэргэжилтэн, инженерүүдийн хамт төслийн талбайд биечлэн очиж, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцан, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д өглөө. Хэрэв зураг төсөлд алдаа гаргасан бол төлбөр тооцоог олгохгүй байх, гүүр хоолой, нүхэн гарц хийх үед зураг төслөөс үүдэлтэй үр ашиггүй зардал гаргахгүй байх, ажлын гүйцэтгэлтэй холбоотой үндэслэлгүй нэмэлт зардал үүсгэхгүй байхыг хатуу анхаарууллаа. “COP17” бага хурал эхэлсэнтэй холбогдуулан Зам, тээврийн яамны газар, хэлтсийн дарга нар ажлын байраа орхигдуулах, төрийн байгууллагын үндсэн чиг үүргийн ажлаа цалгардуулахгүй байхыг санууллаа. Хурал, арга хэмжээнд оролцох шаардлагатай тохиолдолд тухайн газар, хэлтсийн ажлыг тасалдуулахгүйгээр зохион байгуулж, шаардлагатай үед орлон ажиллах хүнийг томилж, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн салбарын сайд болон ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад урьдчилан мэдээлж, зөвлөлдөхгүйгээр гадаад, дотоодын томилолтод явж, ажил үүргээ орхигдуулахгүй байхыг анхааруулав.Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулах болон төсвийн одоогийн хэрэгжилтийг зохицуулахдаа төрийн үр ашиггүй урсгал зардлыг бууруулах, хэмнэлтийн хатуу горимд шилжих бодлого баримталж байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдааны үеэр онцоллоо. Иймд харьяа байгууллагуудын удирдлага, Зам, тээврийн яамны газар, хэлтсийн дарга нар төсөв хэлэлцэж буй энэ үед салбарын сайдад танилцуулах, зөвлөлдөх шаардлагатай асуудал байвал цаг алдалгүй уулзаж, санал, байр сууриа танилцуулахыг үүрэг болгов. Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанд харьяа байгууллагын удирдлагууд 98 хувийн ирцтэй оролцож, өдөр тутмын үйл ажиллагаа болон өмнөх үүрэг даалгаврын биелэлтээ танилцуулан, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх тодорхой чиг үүргийг авав.
| Шатахуун хангамж, өвөлжилт, тээврийн аюулгүй байдалд анхаарахыг үүрэг болгов |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |