БНХАУ-ын ЭСЯ-нд наймдугаар сарын 20-ны өдөр 2026-2027 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлгийн урилга гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Монгол Улсын Боловсролын сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, БНХАУ-ын Элчин сайдын яамны Харилцаа, хамтын ажиллагааны зөвлөх Ли Жь нар арга хэмжээнд оролцож тэтгэлэгт тэнцсэн оюутнуудад урилгыг нь гардууллаа.
.jpg)
БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли арга хэмжээний үеэр хэлэхдээ, Боловсролын салбар дахь солилцоо хамтын ажиллагаа нь Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааны чухал холбоос билээ. 1986 оноос Монгол оюутнуудыг хүлээн авч эхэлснээс хойшхи 40 жилийн хугацаанд Монгол улсын 10.788 суралцагч БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагджээ. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын тэтгэлэг 2005 оноос хэрэгжиж эхэлснээс хойшхи 21 жилийн хугацаанд Монголын 2,500 оюутныг тэтгэлэгт хамруулсан байна. Бэлтгэл курс болон хэлний бэлтгэл зэрэг төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдийг хамруулбал жил бүр Монголын 4000 орчим залуус Хятад улсад суралцахаар зорин очиж байна.

Монгол улсын Боловсролын сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Тэтгэлэг авсан оюутнуудад та бүхэн Эрдэм номд шамдан суралцаж, хоёр орны найрамдалд хувь нэмэр оруулагч болохыг хүсэж байна. Монголын мянга мянган залууст хүсэл мөрөөдлөө биелүүлэх сайхан боломжийг олгож буй Хятадын засгийн газар, Хятадын ард түмэн, ӨМӨЗО, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны хамт олонд талархал дэвшүүлье. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ гэдэг сайхан үгийг тэтгэлэг авсан залуустаа зориулж, хичээл сурлагын өндөр амжилт хүсье” гэлээ. Энэ жил нийт 97 оюутан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж, 260 оюутан ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэтгэлэг авсан байна. Тэтгэлэг авсан суралцагчдын дийлэнх буюу 260 гаруй нь бакалаврын зэрэгт, бусад нь ахисан төвшинд суралцах юм байна.
Эх сурвалж: “Анд студи”.
| Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа |
|
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |