• Өнөөдөр 2026-08-20

Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо

     Архангай аймгийн Булган сумын малчин, “Тунгалаг Тамирын хөвөө” малчин өрхийн анхдагч холбооны тэргүүн Б.Өлзийбаяр дэлхийн 90 гаруй орны малчдын дундаас “Дэлхийн шилдэг малчин” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Энэхүү шагналыг бэлчээрийн зохистой ашиглалт, мал аж ахуйн тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Дэлхийн бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн эвсэл”-ээс олгосон байна.

    Энэхүү шагнал нь Монгол малчны уламжлалт мэдлэг, туршлага, байгальтайгаа зохицон амьдрах ухаан дэлхий дахинд үнэлэгдэж буйн тод илэрхийлэл юм. Нүүдлийн мал аж ахуйн үнэт өвийг орчин үеийн тогтвортой хөгжлийн үзэл санаатай хослуулан дэлхийд таниулж буй залуу малчдын хөдөлмөр, санаачилга улам бүр үнэ цэнтэй болж байна.


 

 


Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188