Экологийн цагдаа, дэд хурандаа н.Нямрагчаа “Засгийн газрын 2026 оны 263 дугаар тогтоолоор “Гадаад улсад тусгай зориулалтаар гаргах, шонхор шувууг барих тухай” нийт 350 толгой шувууг барих зөвшөөрлийг 11 аймагт, гадаадын дөрвөн улсын 24 иргэнд олгосон. Тухайн 11 аймагт Засаг даргын зөвшөөрлөөр отог байгуулсан бөгөөд байгаль орчны эрх бүхий албан тушаалтнууд болон орон нутгийн ажлын хэсэг хяналт шалгах үүрэгтэй. Мөн гурав хоног тутамд шалгалт хийж, гарал үүслийн бичиг баримт үйлдэхээр хуульчилсан. Төв аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан иргэн Э-д холбогдох үйлдэлд гадаад улсын нэр бүхий иргэнээс гаргасан гомдлын дагуу Төв аймгийн цагдаагийн газраас бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дахь зүйлийн 13.6-д заасны дагуу хэрэг бүртгэлийг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэлээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Мөнххуяг "Иргэнээс хууль бусаар отог байгуулсан, шонхор барьсан гэх гомдлын дагуу мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөн гадаадын иргэдээс үйл ажиллагаанд нөлөөлсөн, дураараа аашилсан гэх гомдлын дагуу хоёр талд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа” гэв.
Мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батдэлгэр “Газрын тос эрэн хайх үйл ажиллагаа явуулах эрхийн хүрээнд “Монголиан файсон энержи” компани Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Гэвч нэр бүхий иргэд тус компанийн түр байршуулсан тоног төхөөрөмж болон ажилчдын байрлах хэсэгт нутгийн иргэдийг уриалан, зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, дүрс бичлэг хийж, улмаар хэрүүл маргаан үүсгэсэн байна. Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэр бүхий иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан” гэж мэдээллээ.
| Д.МӨНХХУЯГ: Хууль бусаар отог байгуулсан, шонхор барьсан гэх гомдлын дагуу мөрдөн шалгаж байгаа |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |