УИХ-ын дарга Бямбацогт, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүяма, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол, Японы харилцааг шинэ шатанд гаргахад хоёр тал иргэдийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Япон Улсын тусламжтайгаар олон улсын шинэ нисэх буудалтай болсон ч одоогийн гэрээний зарим заалт нь агаарын тээврийн либералчлал болон орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл үүсгэж байгаа билээ.
.jpg)
Орон нутгийн нислэгээр ирж буцах өвчтэй зовлонтой, өндөр настай, нялх нярай хүүхэдтэй иргэд хаа байсан Хөшигийн хөндийд онгоцноос бууж суух нь цаг хугацаа, зардал мөнгөнөөс авхуулаад ихээхэн төвөг чирэгдэлтэй байгаа. Нөгөө талаас “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ачаалал хэтэрч, үйлчилгээний чанар доголдоход хүргэж байгааг эргэн харж гэрээгээ иргэдэд илүү ээлтэй байдлаар засаж сайжруулахаар болжээ. “Буянт-Ухаа” нисэх буудалд орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд Японы парламент дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
.jpg)
Мөн 2015 онд байгуулсан Монгол, Японы чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд Монголын 5700 орчим бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд татваргүй гарах боломж бүрдсэнийг дорвитой ажил хэрэг болгох талаар санал солилцлоо. Хоёр орон худалдаа, эдийн засгийн боломжоо харилцан ашигтайгаар бүрэн дүүрэн ашиглаж, иргэдэд илүү ээлтэй, хүртээмжтэй, үр ашигтай үйлчилгээг бий болгох тал дээр санал нэг байгаа нь сайшаалтай билээ.
| “Буянт-Ухаа”-д орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд Японы парламент дэмжлэг үзүүлэхийг хүслээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |