Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар уг арга хэмжээний ногоон бүсэд өнөөдөр “Хүн төвтэй өдөр”-ийн хүрээнд байгаль хамгаалалд хүүхэд залуусын оролцоо болон экоклубын сурагчдын санаачилгуудыг байгууллагын зүгээс хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа, тэдгээрийн ололт амжилтын талаар танилцуулж байна. Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Цэнгэг усны менежер С.Пүрэвдорж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас зохион байгуулсан салбар хуралдаануудад оролцож, байгууллагын зүгээс цэнгэг усны хамгаалалд хэрхэн оролцож байгаа талаараа мэдээлэл өглөө.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нутгийн иргэдтэй хамтран сүүлийн 20 жилд 144 булгийн эхийг хашиж хамгаалсан төдийгүй зургаан цөөрөм байгуулаад байна. Ингэснээр хашсан булгуудын 70 гаруй хувийнх нь усны ундарга нэмэгдэж, ус намгархаг газрын 62.7 га талбайг хамгаалжээ.
| Байгаль хамгаалалд хүүхэд залуусын оролцоо |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |