• Өнөөдөр 2026-08-19

Монголын 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

2026-08-19,   152

    Монгол орны цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлсэн цөлжилтийн атласын шинэчилсэн судалгааны үр дүнг “COP17”-гийн хүрээнд танилцуулж, хэлэлцүүллээ. Монгол орны байгаль орчин, уур амьсгалын хувьсал өөрчлөлт, түүнээс үүдэх эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлжээ.

   Төр, нийгэм, эдийн засгийн салбаруудыг бодит мэдээллээр хангах үүднээс Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, ШУА-ын ГЗГЭХ, Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран боловсруулсан бүтээлийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

    Монгол орны цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр манай орны газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ. Түүнээс нэн хүчтэй 0.6 хувь, хүчтэй 9.4 хувь, дунд 43.2 хувь, сул 28.7 хувь, илрээгүй/өөрчлөлтгүй 18.1 хувь тус тус байна. Судалгааны гол үр дүнгээс нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн байна. Мөн 93 хувьдд хөрсний чийг буурах хандлага илэрчээ. Гол мөрний 60 орчим хувьд урсац буурч байна. Монгол орны 53.7 хувьд нь ган эрчимжих хандлага ажиглагджээ.


 

 


Монголын 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188