• Өнөөдөр 2026-08-20

Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ

     Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын pахирал Б.Халиун, Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Мөнхбат. Үйлчилгээ ашиглалтын хэлтсийн дарга Б.Уянга нар БНХАУ-ын Фу Жиан мужийн худалдааны танхимын тэргүүн ноён Пэн, Лян, Дун болон Монголын залуу бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Н.Түвшинбаяр нарын төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын үйл ажиллагаа, үйлчилгээний чиглэлийн дагуу цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож Чин Ван Ханддоржийн өргөө цогцолборт БНХАУ-ын Фу Жиан мужийн худалдааны танхимын төлөөлөгчдийн бизнес уулзалтыг зохион байгуулахаар тохиролцов.

    Түүнчлэн цаашид хоёр тал хамтран хурал, уулзалт, бизнес форум болон бусад арга хэмжээг зохион байгуулах, Монгол Улс, БНХАУ-ын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.  Уулзалтын үеэр Фу Жиан мужийн худалдааны танхимын тэргүүн ноён Пэн Лян Дун Монгол Улсын хөгжлийн боломжийн талаар өөрийн байр суурийг илэрхийлж, “Монгол Улс хөгжлийн чухал үе шатандаа ирээд байна. Цаашид бизнесийн салбарын бодлогыг оновчтой төлөвлөж хэрэгжүүлж чадвал дэлхийн хамгийн баян улс орнуудын нэг болох боломжтой” хэмээн үзэж байгаагаа онцоллоо.

   Уулзалтын төгсгөлд талууд цаашид хамтарсан бизнес уулзалт, форум, арга хэмжээг зохион байгуулах, Фу Жиан мужид зохион байгуулагддаг бизнес эрхлэгчдийн уулзалтын арга хэмжээнд хамтарч ажиллахаар санал нэгдлээ. Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ нь цаашид олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газар, бизнесийн байгууллага болон хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих чиглэлээр ажиллана гэлээ.


 

 


Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188