• Өнөөдөр 2026-08-19

“COP17”-гийн ногоон хиймэл оюун, дижитал шилжилт арга хэмжээ эхэллээ

     НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал “COP17” энэ оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр “COP17”-гийн хүрээнд зохион байгуулж буй “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” тусгай арга хэмжээ цэнхэр бүс дэх Монгол Улсын өргөө болох “Улаан гэр”-т эхэллээ.

    Тус арга хэмжээ нь шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны дэвшлийг цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ашиглах боломжийг хэлэлцэв. Мөн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, инновац, технологид суурилсан шийдлүүдийг дэмжихэд чиглэж байгаа юм. Нээлтийн арга хэмжээний хүрээнд Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа “IT PARK 2.0: Монголын технологийн экосистемийг тэтгэгч хүч” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Монгол Улсын технологийн экосистем, инновац, дижитал шилжилтийн хөгжлийн талаар олон улсын оролцогчдод мэдээлэл хүргэв.

    Мөн “И-Монгол Академи” УТҮГ-ын Системийн интеграцийн газрын захирал С.Тулга Монгол Улсын цахим засаглалын талаар илтгэл тавих бөгөөд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор (PhD) А.Дашцэрэн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны төлөв байдал болон үндэсний хиймэл оюун ухааны хөгжлийн асуудлаар танилцуулга хийлээ. Түүнчлэн “Үндэсний хиймэл оюун ухаан (Sovereign AI)” сэдвийн хүрээнд “Эгүнэ AI” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С.Бадрал илтгэл тавиж эхэллээ. Цэнхэр бүсэд нэвтрэх эрхтэй хүн бүрийг “Монгол Улсын өргөө” буюу улаан гэрт зочилж инновац, технологид суурилсан шийдлүүдтэй танилцахыг урьж байна.


 

 


“COP17”-гийн ногоон хиймэл оюун, дижитал шилжилт арга хэмжээ эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188