Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүүгийн хамт Пусан хотын Боловсролын газрын дарга Ким Сог Жүн-тэй уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагаа болон Пусан хотод Монгол сургууль байгуулах боломжийн талаар санал солилцлоо.
Энэхүү уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Пусан хотод Монгол сургууль байгуулах эрх зүйн орчин, хэрэгцээ шаардлага, байршил болон хэрэгжүүлэх боломж нөхцөлийг судалж үзэх хүсэлтийг Пусан хотын Боловсролын газрын дарга Ким Сог Жүнд албан ёсоор илэрхийлэв. Уулзалтын үеэр Пусан хот болон тус бүс нутагт оршин суугаа Монгол Улсын иргэдийн хүүхдүүдэд эх хэл, үндэсний түүх, соёл, өв уламжлалаа хадгалан суралцах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол, Солонгосын боловсрол, соёлын харилцааг улам өргөжүүлэхэд Монгол сургууль чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.
Пусан хотын Боловсролын газрын дарга Ким Сог Жүн Монголын талаас тавьсан саналыг эергээр хүлээн авч, холбогдох эрх зүйн зохицуулалт болон бодит боломж нөхцөлийг судалж үзэхээ илэрхийлэв. Талууд цаашид уг асуудлаар холбогдох байгууллагуудын түвшинд мэдээлэл солилцож, Пусан хотод Монгол сургууль байгуулах боломжийг бодитойгоор судлах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Энэхүү уулзалт нь БНСУ-д амьдарч буй Монгол хүүхдүүдийн боловсролын орчныг сайжруулах, эх хэл, үндэсний өв соёлоо хадгалан хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болно гэж талууд үзэж байна.
| Пусан хотод Монгол сургууль байгуулах боломжийг судлах санал тавилаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |