ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИНД:
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 18 тамирчин байна. Манай улсаас ОУХМ Б.Сүхбат “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Хятадын 18 настай залуу тамирчин Jiahao SUN-тай барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол “А” хэсгийн аваргын төлөө барилдах боломжтой болно. Энэ жинд залуу тамирчин Т.Түмэнжаргал “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын Yuantao WANG-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Тажикстаны Mehrzod SUFIEV-тэй барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД:
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 14 тамирчин барилдана. Манай улсаас МУГТ Ё.Басхүү “D” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт Казахстаны Yerdaulet BOZSHA-тай өрсөлдөнө. Хэрэв түүнийг ялах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдааныг Хятад, Тайванийн бөхчүүдийн хэн ялсантай хийнэ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИНД:
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 25 тамирчин байна. Манай улсаас Д.Будсүрэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Kuan BARYS-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Унгар, Өмнөд Солонгосын бөхчүүдийн хэн ялсантай барилдана. Энэ жинд Л.Энхдөл “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркийн Ejder TOKTAY-тай өрсөлдөнө. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Тажикстаны Abubakr SHEROV-той барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-ЫН ЖИНД:
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 17 тамирчин байна. Манай улсаас О.Шинэбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын LEE Junseong-той таарсан. Түүнийг ялж чадах юм бол “D” хэсгийн аваргын төлөө барилдах боломж гарна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИНД:
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 14 тамирчин байна. Манай улсаас ОУХМ Б.Гончигсүрэн “С” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт хэсгийн аваргын төлөөх барилдааныг Бахрейн, Хятадын бөхчүүдийн хэн ялсантай хийнэ. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ О.Цэцэнцэнгэл, Хятадын Houding WEI-тэй барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол “D” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Өмнөд Солонгос, Тайванийн бөхчүүдийн хэн ялсантай хийнэ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-ЫН ЖИНД:
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд долоон тамирчин байна. Манай улсаас ОУХМ Г.Наранцэцэг “С” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Хятадын 18 настай залуу тамирчинтай хийнэ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД:
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 10 тамирчин байна. манай улсаас Ц.Гал-Од “А” хэсгийн нэгдүгээр тойрог БНАСАУ-ын KIM Won Gum-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдааныг Унгарын Roza GYERTYAS-тай хийх юм. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Уранзаяа гоц мөргөн ялалт авсан байгаа. Хэсгийн аваргын төлөөх барилдааныг Хятадын Xiuzhi JIANG-тай хийхээр болсон.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД:
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 15 тамирчин байна. Манай улсаас ОУХМ Л.Сосорбарам “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын NAM Yuri-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “D” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Польш, Хятадын бөхчүүдийн хэн ялсантай хийх боломжтой гарна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-ЫН ЖИНД:
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 15 тамирчин байна. Манай улсаас МУГТ Л.Энхрийлэн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын SHIN Chaewon-той барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “D” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Словенийн Kaja KAJZER, Хятадын Lingling LIN нарын хэн ялсантай хийнэ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-ЫН ЖИНД:
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 12 тамирчин байна. манай улсаас ОУХМ А.Адъяасүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайванийн Sin-Yi YU-тэй барилдана. Хэрэв түүнийг буулган авч чадвал хэсгийн аваргын төлөөх барилдааныг Хятадын “Залуу од” Jinesinuer AYIMAN-тай хийнэ. Энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Д.Номинзул, Хятадын залуу тамирчин Xiaohan SHANG-тай барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдааныг Францын Lea FONTAINE-тай хийх боломж гарна.
| Жүдо бөхийн “Чиндао-2025” гран при тэмцээн өнөөдөр эхэлнэ |
|
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |