.jpg)
Харин Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Энхжин 22 насандаа Хорват Улсын Загреб хотод үргэлжилж байгаа “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдөж хүрэл медаль хүртэж, дэлхийд нэрээ данслан, дэлхийн шилдгүүдийн эгнээнд орж чадлаа. Т.Энхжин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн хошой аварга, хоёр шуундаа бяртай, хүчтэй өрсөлдөгч АНУ-ын Эллен Килти барилдсан. Тун тэнцүүхэн өрнөсөн энэхүү барилдаанд Т.Энхжин 4:2-оор илүүрхэж, Монголын багийн “Загреб-2025” ДАШТ-ий гурав дахь медалийн эзэн болсон юм.
Т.Энхжин, АНУ-ын Эллен Килтийг ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангаад, хамгийн түрүүнд МУГТ Ц.Цогтбаяр багш руугаа гүйж очлоо. “Баярлалаа багшаа, багшдаа баярлалаа” гээд асгартал уйллаа. Ц.Цогтбаяр багш нь “За, одоо уйлахгүй шүү. Сэтгэлээ бариад, ялалтаа очиж аваад ир” гэлээ. Багш, шавь хоёрын ярилцаж байгаа нь олны хайрыг татсан сайхан, дахин давтагдашгүй гоё агшин байлаа. Т.Энхжин хэний хүчинд хаана хүрч, ямар амжилт гаргасан гэдгээ мартаагүй яваа нь сайшаалтай. Хөлс, хөдөлмөр, хичээл зүтгэлийн үнэ цэнийн амтыг тэрбээр мэдэрч байгаа нь магтууштай зүйл. Авьяаслаг, дайчин, хөдөлмөрч зан чанар нь түүнийг дэлхийн тавцанд хүргэлээ.

Дэлхийн медальтан Т.Энхжингийн сэтгэл баяр хөөрөөр цалгин, цалгиж, өөрийн дотоод хүч, авьяас чадвартай итгэх, итгэлээр бялхаж байгаа болов уу. Тэр өөрөөсөө илүү бяр, тэнхээтэй, хур их туршлагатай бөх АНУ-ын Эллен Килтитэй маш ухаалаг, хараатай, сийрэгхэн барилдаан хийж ялалтыг авч “Бөмбөрцөгийн бөх” боллоо. Ахиад хэдэн жил Монголын нэрийг тахалж, дэлхийн дэвжээнд гялалзах юм бол гэдгийг нь таашгүй. Ирж яваа цагийн өнгөнд барилдах ийм нэг сайн бөх тодорч буйг харахад сайхан байна. Бяр нэмж, цол өгсөөд том амжилт руу дөтөлж явнаа “Алдар”-ын Т.Энхжин.
.jpg)
Түүнийг чөлөөт бөх сонирхогчид “Хөөрхөн ааштай, хөгжилтэй, “хөнгөн мааз” зантай, үргэлж л инээж явдаг нүүрний буянтай, нүдний цог нь гэрэлтсэн охин ингээд дэлхийн бөх боллоо. Хичээл зүтгэл, итгэл үнэмшил байхад хэний охин байх нь бусдад хамаагүйг мэдрүүлж яваа эгэл даруу, энгийн дөлгөөн охин. Хамаг сайхан бүхэн нь бүрэн цогцолсон сайхан охин шүү. Монголын нэрийг дэлхийн тавцанд олон удаа дуудуулж барилдана аа. Энэ бол түүний эхлэл, Т.Энхжин бол бидний бахдал, бахархал” хэмээн магтан бичиж байна.
.jpg)
Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын улс төржсөн, урагшгүй байдалтай байсан цаг үе улирч холджээ. Тус холбоог улс төрч, бизнесмэн, ах, дүү, хамаатан садан, ураг төрлийн хамаарал бүхий сэтгэлгүй, зүтгэлгүй хүмүүс улиг болтол удирдсан. Тэдгээр хүмүүсийн амьдрал сайжирсан. Эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын ур чадвар, амжилт унаж, уруудсан билээ. Мөн багш, дасгалжуулагчдын хувийн амбиц, эв нэгдэлгүй байдал газар авч, нийгмийг хүртэл бухимдуулж байв.
.jpg)
Харин Я.Содбаатар МЧБХ-ны ерөнхийлөгч болж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь Батсүхийн Мянганбаяр ажиллаж эхэлсэн нь сайн цагийн эхлэл байжээ. Тэдний сэтгэл, хичээл зүтгэл, зөв менежментийг хэрэгжүүлж байгаагийн үр дүн бага, багаар боловч гарч байна. Монголын чөлөөт бөхийн холбоо олон жилийн хэрүүл, маргаан, тамирчдын амжилт нь буурсан он жилүүдийг ардаа орхисон байгаа нь сайн хэрэг. Монголын чөлөөт бөхөд хөгжлийн гэрэл гэгээ тусаад эхэлсэн байна. Чөлөөт бөхчүүдийн хийморь сэргэж, өнгөтэй байна шүү.
.jpg)
| ИРЭЭДҮЙН ИТГЭЛ НАЙДВАРЫН “ОЧ ТЭЭСЭН” ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |