Хийн буудлагын УАШТ-ий эхний медальтнууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны төрөлд нийт 29 тамирчин онч сорьсноос шилдэг найм нь финалд өрсөлдсөн.Улмаар финалын буудлагад ОУХМ Т.Баярцэцэг 232.0 оноогоор түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил медалиас мултарсан бол энэ удаа алдаагаа залруулж чадав. Мөнгөн медалийг ОУХМ Ц.Анударь хүртсэн. Тэрбээр Т.Баярцэцэгээс 0.4 оноо хоцорсон. Уг нь Ц.Анударь финалын турш тэргүүлж явсан ч сүүлийн хэдэн буудлагаа тааруу хийснээр мөнгөн медаль руу унасан юм.
Өнгөрсөн жилийн аварга Г.Хэрлэнцэцэг энэ удаа хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэй хийн гар бууны дүн:
1.Т.Баярцэцэг алтан медаль “Аврагч” спорт хороо. 232.0 оноогоор.
2.Ц.Анударь мөнгөн медаль. “Хангарьд” спорт хороо 231.0 оноогоор.
3.Г.Хэрлэнцэцэг хүрэл медаль. “Алдар” спорт хороо 211.4 оноогоор.
| Т.Баярцэцэг хийн гар бууны улсын аварга боллоо |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |