Аль ч цаг үед мартагдаж, хуучирдаггүй Монгол киноны дахин давтагдашгүй, дархлагдсан хөх өвгөдийн дүрийг нэхэн санаюу. Эргэлт.мн мэдэллийн сайт дэлгэцэнд мөнхрөн үлдсэн хөх өвгөдийн дүрийг уншигчдадаа цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад бид “Ирж яваа цаг” киноны Багаяагийн дүрийг онцлох болно.
Дүрүүдийнх нь амнаас унадаг үг бүр нь “бурам”, үйл хөдлөл бүхэн нь сургааль. Энэ бол Монголын уран сайхны кино. Дээх нь үеийн монгол кино бүрийг зууны бүтээл хэмээн тодотгоход үнэнээс хол зөрөхгүй. Жүжигчдийнх нь тухай ярих нь бүү хэл киноных нь нэрийг нэрлэхэд л үүр цайлгах урт яриа болно. Үзэгчдийнхээ оюун бодолд үүрд үлдэж, ой дурдатгалынх нь ертөнцөд эрх дураар оршигч тэдгээр киног бүтээсэн суут жүжигчдийг Монголын кино урлаг үгүйлсээр. Өргөө гэрээр нь буугаад мордвол өнө удаан хуучилж суумаар хөх өвгөдийн дүр өдгөө та бидний зүрх сэтгэлд л үлджээ. Багаяа бол тэдний нэг. “Ирж яваа цаг” киног үзсэн хэн бүр Багаяаг хоёр өнцгөөр харах байх. Нэг нь үрдээ санаа зовж, сайн ханьтай болгохыг нь хүлээж, дотроо эмтрэх эцэг хүн. Нөгөө нь гаравч, оровч мал сүргээ гэсэн малчин хүн.

“Ирж яваа цаг” киноны төгсгөл учир битүүлэг. Гэрийнхээ гадна гарч, охиноо Готовтой уулзаж буйг хараад нүдэнд нь нулимс цийлэгнэн, амьсгаа нь давхацаж, доош суух Багаяа өвгөн амьд мэнд үлдсэн байж мэдэх юм. Аль эсвэл он удаан жилийн хүсэл, хүлээлт нь биелэхийн цагт хачин их баярлах даа зүрх нь зогссон ч байж магад. Ямартай ч тэдний амьдрал хэрхэн үргэлжлэхийг зохиолч ч тэр, найруулагч ч тэр нууцлажээ. Өөрөөр хэлбэл, тус киног өөр өөрийн цээжинд зохиож, нүдэндээ харах боломжийг үзэгчдэд үлдээсэн байдаг. Ийм л учир Багаяа минь байсхийгээд л бодогддог юм.
Амь шигээ хайрласан ганц охин үрээ өглөө ч, орой ч доглон нулимстай, дотроо нурж суухыг нь харах вий гэсэн Багаяа өвгөний айдсийг үргээж цэргийн хүү ирдэг хэсэг хэний ч сэтгэлийг баясагаж, нулимс дуслуулна. Хэрэв Готов эцгийнхээ ухаангүй толгой, овлигогүй занг өвчсөн мэт дуурайсан бол зайлуул муу Багаяа минь аль эрт тэнгэрт дэвшчих байсан биз. Эцэг хүний үрдээ зовьних санаашралыг үг, үйлдлээр биш харц, нүдээрээ гаргаж чадсан айхтар дүр. Эр хүн дотроо нурж, сэтгэлдээ өмөрч байдгийг түүний нүднээс харж болно.
Киног төгсгөлөөс бичдэг яасан сонин нөхөр вэ гэж уншигч та бодож магад. Хэний ч мэддэггүй кино байсан бол би эхнээс нь бичиж, ойлгуулах гэж хүчлэх байсан биз. Харин энэ бол “Ирж яваа цаг” шүү дээ. Бүгд мэднэ гэж дэндүү их итгэсэндээ төгсгөлөөс нь ярьж буй хэрэг. Чухам энэ киног өнөөгийн бид бүү хэл ирж яваа цагийн хүмүүс ч дурлан үзэж, дурсаж үгүйлнэ гэдэгт итгэлтэй байна.
Гэрийнхээ гадна гарч, охиноо Готовтой уулзаж буйг хараад нүдэнд нь нулимс цийлэгнэн, амьсгаа нь давхацаж, доош суух Багаяа өвгөн амьд мэнд үлдсэн байж мэдэх юм.

Багаяа бол хайртай ганц охиноо ханьтай болохыг харах, харлаг хэдэн хонио эндэгдэлгүй өсгөх хоёрхон хүсэлтэй нэгэн. Киноны эхэнд тэрбээр хундан цагаан хонь барьж “Хундан толгойт минь үр төлөө хайрлаарай, хишиг буянаа хайрлаарай” хэмээн эгээ л хүнтэй ярьж буй мэт хэлдэг. Энэ нь мал сүргээ өсгөж үржүүлэх, буян заяаг нь даллах шүтлэгийн тайлгын нэгэн хэлбэр. Ийнхүү эх хонийг аргадаж, зан үйл гүйцэтгэж дуусаад хургатай хонийг нь маллахаар ирсэн илтгээлтийн эзэн хүүд хандаж “Эхээсээ салж чадахгүй байгаа ийм нялх амьтадыг хүлээж авлаа шүү, чи. Хичээнэ шүү, хичээнэ. Энэ хурганууд царцаа чангахан дугарахад үргэнэ. Битгий хашин дасгаарай. Бээрэг болчихдог юм шүү дээ. Дандаа салхи сөргөөн бэлчээж, хүйтэн усаар усалж байгаарай. За тэгээд туугаад явдаа хүү минь” хэмээн аминчлан захина.
"Мал гэдэг жавар сөрж, өлчиржиж, үснийхээ талыг сэргээж, өвлийнхөө хуягийг олж авдаг амьтан. Гэтэл та нар хашиж, бигнэсээр байгаад бөндийлгөчих юм. Малыг хайрлах сэтгэлгүй бол юу ч бариад нэмэргүй шүү” хэмээн сургааль хэлэхийн сацуу ёжилдог.
ургатай хонио өгч явуулахдаа эгээ л эхээсээ өнчирч үлдсэн хэнз амьтан шиг харц нь тогтож ядан гүйлгэнэж, амьсгал даран зогсох нь ясны малчин хүн болохыг нь батлана. Багаяа өвгөн үгний цаана үг дайж, ёжтой ярих нь бусдад таалагддаг гэж жигтэй. Тухайлбал, сүү саальд нь тусалчихаад харихаар зэхэж буй саахалтынхаа хоёр хүүд “Заа хоёр моньд минь. Хярам залгилчихаад харьж үздээ. Хат шиг хантайрсан, хангай шиг хоёр хүлэг чинь ч сүйд болох нь” хэмээн инээмсэглэнэ.
Мөн нэгдлийн дарга нь Багаяа өвгөнд зориулан барьсан хороогоо үзүүлэх зуур тэрбээр “За энэ өвөлжөө ч уулын орой давсан, хоёр талаар нь ороосон гурван салхины цохилттой газар юм даа. Энд мал яаж тэсхэв. Жаахан өгсүүлээд барьчихвал болмоор л юм. За дарга минь хашаа хороог чинь цагийн хатууд хэрэглэхээс биш халуун зунаар ч хамаагүй малаа хаших гэж барьдаггүй байх. Мал гэдэг жавар сөрж, өлчиржиж, үснийхээ талыг сэргээж, өвлийнхөө хуягийг олж авдаг амьтан. Гэтэл та нар хашиж, бигнэсээр байгаад бөндийлгөчих юм. Малыг хайрлах сэтгэлгүй бол юу ч бариад нэмэргүй шүү” хэмээн сургааль хэлэхийн сацуу ёжилдог. Энэ мэт Багаяагийн амнаас гарах үг бүр нь буянт мал, хонин сүрэг байх.
Багаяагийн бие чилээрхсэн орой ширүүн бороо орж таарав. Түүний охин Маралмаа хонио эргэхээр гарсан хойгуур “Ямаатай байхад хонь ч айхтар урууддагүй юм даа. Ямаа гэдэг айхтар амьтан. Нөмөртэй тухтай газар олоод л зогсчихно” хэмээн бодож хэвтдэг. Биеийг нь асуусан хүнд “Би яах вэ, энэ хэдэн хонь минь л тарга авахгүй байна” хэмээн эрдэнэт сүргээ л ярьж сууна.


| МОНГОЛ КИНОНЫ ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, ДАРХЛАГДСАН ХӨХ ӨВГӨД-II |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |