Монголын улс төр халуун, МАН-ын “гал тогоо” галтай, монголчууд модоо барьж байна. Засгийн газраасаа “урвагсад”-ыг хөөж, Үндсэн хуулийн цэц эсэргүүцэгчдийг “заналхийж”, байранд нь тавих бүхэл бүтэн баг ажиллаж байна. Үнэндээ, Ардын намынхан ах, дүүгээсээ халиад, ордны хонгил, орчлонгийн хаана ч үзэхэд бэлэн болчихлоо. МАН-ын Бага хурлаас хойш улстөрчид “галзуурлаа”. Байраа олохгүй баахан дөвчигнөлөө. Монгол төрийн зовлон МАН болчихлоо. УИХ-ын даргаа огцруулаад, залгуулаад золтой л Засгийн газраа аваад залчихсангүй. Хоёр биш, хорь хуваагдчихаад байна, Монголын улстөрчид.
Шадар сайд С.Амарсайхан өчигдөр өглөө ажлаа хүлээлгэж өгөв. Засгийн газартай, тэр дундаа Г.Занданшатартай хамтарч ажиллах боломжгүй болоод сайдын суудлаасаа буусан тухай мэдэгдэл цахим хуудастаа байршуулав. С.Амарсайхан Засгийн газраас өөрийн хүсэлтээр явсан эсэх, эсвэл хөөгдсөн эсэх нь хэнд ч хамаагүй байлаа, өчигдрийг хүртэл. С.Амарсайханы мэдэгдлийн араас залгуулаад, Засгийн газрын хэвлэл зар тараав. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд С.Амарсайханыг зарчмын эсрэг ажилласан тул огцруулж, хөөж байгаа тухай мэдэгдлийг Г.Занданшатар хийж байгаа харагдана. Тэгээд зогсохгүй, Засгийн газар хуралдаж байсан өрөөнөөс С.Амарсайханы гарч байгааг бичлэгийнхээ төгсгөлд оруулжээ. Энийгээрээ “С.Амарсайхан өөрийн хүсэлтээр огцроогүй шүү, хөөгдсөн” гэдэг утгыг л ард түмэнд үзүүлэх гээд байгаа бололтой. Үнэндээ, Г.Занданшатар огцроогүй тохиолдолд С.Амарсайхан тэргүүтэй зарим сайд Засгийн газраас гарах нь цаг хугацааны л асуудал шүү дээ.
Буцах эхнэрт үхэр, тугал нийлэх хамаагүй гэдэг. Явж байгаа хүмүүсийн араас хөөцөлдөж, өөрийгөө дөвийлгөх нь хэнд ч хэрэггүй асуудал байлтай. Гэхдээ мэдэгдэл, рийлийн хажуугаар Шадар сайдын марафон эхэлжээ. Шадар сайдын суудалд Х.Ганхуяг гишүүний нэр яригдаад эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өчигдөр сэтгүүлчийн асуусан асуултад хариулахдаа “Би төсөв гээд ухаангүй байна. Одоогоор тийм санал ирээгүй. Ирвэл ярилцаж үзэх байх. Тэр үед нь болно" гэж хариулжээ.
Одоогийн байдлаар Х.Ганхуягаас өөр хүний нэр яригдаагүй байна. Г.Занданшатар сайд хэнийг зарчимдаа нийцүүлж, зангарагтай ажиллана гэж сонгохыг МАН-ын нэг бүлэглэл мэднэ. Ташрамд хэлэхэд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч Шадар сайд болохоосоо өнгөрлөө. Засгийн газрыг огцруулж, хамтарсан Засгийн газар байгуулах хүмүүсийн хүсэлд хэсэгтээ цаг тавигдлаа.

“Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ шүү дээ” гэдэг шиг бүх зүйл гурван үсэгтэй компанийн төлөөлөл гэгддэг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас болсон гэх бор шувуу нисээд удаж байгаа. Энэ эргэлзээ, асуултад хэн ч хариулдаггүй, цэг ч тавихгүй байсаар өнөөдөрт хүрлээ. Ерөнхийлөгч Л.Энх-Амгаланг УИХ-ын даргад зүтгүүлж байгаа. Ер нь энэ суудлыг Л.Энх-Амгаланд өгнө гэж анхнаасаа амласан байсан. Энэнээсээ болоод хэрэлдсэн, муудсан гэх замбараагүй яриа эцэс төгсгөлгүй үргэлжилж байгаа. Энэ асуудлын хажуугаар Л.Энх-Амгалан “Миний УИХ-ын дарга болох эсэх нь 600 дахь асуудал. Үүнийг бүлэг шийднэ” гээд хүслээ хавчуулаад амжлаа. Дараа нь, “Би багш нарын цалинг хоёр дахин нэмсэн” гээд зогсоо зайгүй л сэтгүүлчдийн нүдэнд харагдаж, микний өмнө үзэгдэж, үзэл бодлоо илэрхийлж байна. Зүгээр ч нэг бор шувуу нисээгүй, зүүд байгаагүй бололтой.
Гэхдээ бүх тохироо, нөхцөл байдал зурсан зургийн дагуу үргэлжилж, Л.Энх-Амгалан УИХ-ын дарга болдог дээрээ аман хүзүүдчих гээд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалангаас илүү ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хүчтэй байгаа гэнэ. С.Бямбацогт, Л.Энх-Амгалан хоёрын улс төрд “уралдсан” цаг хугацаа ойролцоо. Гэхдээ туршлага, нам доторх нөлөөллийн хувьд С.Бямбацогт хол илүү байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, МАН УИХ-ын даргын суудлаа авахдаа тулбал Л.Энх-Амгаланд биш, С.Бямбацогтод өгөх бололтой.

Дайны хажуугаар дажин гэгчээр АН-ынхан хоёр хуваагдчихаад байгаа гэнэ. УИХ-ын даргын суудлаас болж МАН-ынхан “дайтаад” зогсохгүй, АН-ынхан муудчихсан бололтой. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ажлаа өгч, өөрийн хүсэлтээр огцорсон. Одоогоор хууль хяналтын байгууллагад шалгагдаж, МАН-ынхан эвлэрлийн баг ажиллуулж байна. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн суудал ганхаж, гишүүний бүрэн эрх нь ч эргэлзээтэй болчихлоо. Үндсэн хууль зөрчсөн үү, зөрчөөгүй юу гэдэг асуудал Х.Булгантуяаг дагаж байна. Аравдугаар сарын 16, 17-ны чуулганаас болж Д.Амарбаясгалангийн араас Х.Булгантуяа явж магадгүй гэсэн үг л дээ. Одоогоор УИХ-ын чуулганыг Б.Пүрэвдорж удирдаж байгаа. Түүнийг УИХ-ын дарга болж дэвшиж магадгүй гэх яриа хүртэл гарсан. Гэхдээ цаагуураа АН-ынхан УИХ-ын даргын суудлыг авахаар тохиролцож, тохироонд хүрсэн бололтой. Харин Б.Пүрэвдоржийн бүлэглэлийнхэн эсэргүүцэж байгаа гэнэ.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэдхэн хоногийн өмнө хэвлэлийнхэнд “Дарга нар нь бүгдээрээ нэг талдаа гарчихсан, засаг нь нөгөө талдаа гарсан тохиолдолд хурлыг зөв удирдаж явуулах ёстой. Тэр үүргээ биелүүлэхээр ирцэд орсон. Нэг талдаа байгаа хүн хурал удирдах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Тийм учраас хурлыг сөрөг хүчнээр удирдуулаад эв эеийг нь олоод явах ёстой. Намайг УИХ-ын дарга болно гэх цуу яриа гарсан байсан. Монголчууд зусландаа гарахдаа бууриа засдаг. Малаа таргалуулахын тулд шүү дээ. Тэр буурин дээр нь хэн нэгэн очоод буудаггүй. Тэгэхээр хүний буурин дээр би буухгүй. Өөрийнхөө буурийг засах гэж есөн жил явж байгаа. АН-ыг 2028 онд бүрэн ялуулахын тулд сөрөг хүчний үүргээ биелүүлнэ” гэж ярьсан.
Эндээс л АН-ын асуудал үүссэн бололтой. Ямартай ч УИХ-ын даргын суудал одоогоор АН-ых болчихоод байгаа. Гэхдээ АН-ынхны тал нь үүнийг зөвшөөрөхгүй байгаа бололтой.

Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, гурван цаг ярилцсан. Тэр үеэрээ “Г.Занданшатар даргатай би гурван удаа уулзсан. Хүлээж авах боломжгүй хувилбаруудыг ярьсан. Тухайлбал, "МАН хос даргатай байя" гэсэн. Бид хоёрт зориулж дүрмийн өөрчлөлт хийгээд, хоёулаа зэрэгцэж суугаад намаа удирдаад явж байдаг онигоотой зүйл байж болохгүй гэдгийг хэлсэн" гэж ярьсан байдаг.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарын “санаачилсан” хос даргатай байх асуудал МАН-ын Их хурлын өмнө эцэслэгдэх бололтой. Өөрөөр хэлбэл, Тэргүүн шадар сайд Н.Учрал МАН-ын хос даргын нэг болж магадгүй. Ийм хувилбарыг Г.Занданшатар тэргүүтнүүд ярьж байгаа юм байна. МАН-ын Их хурлаар Г.Занданшатар, Н.Учрал нар сонгогдож, хос дарга болж магадгүй гэсэн үг л дээ.
Гэхдээ хос даргын санаачилга саяхнаас хэрэгжээд эхэлсэн. МАН-ын бүлэг хоёр даргатай, хосоороо болчихоод зүтгэж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Батжаргал нар тамгатай, тамгагүй МАН-ын бүлгийн дарга болчихоод зүтгээд л байна. Тамга, ширээ, сандлаа булаацалдахгүй эвтэй байгаа гэнэ лээ. Гэхдээ ч эвгүй болбол эвлэрүүлэх баг ажиллуулах нь цаг хугацааны асуудал байх.

Засгийн газар бужигнаж эхлэсэн үеэс л Дам.Цогтбаатар гишүүн аахилж байгаа сурагтай. Сайдын суудал санаархаад, Засгийн газарт шингэхээр зүүдэлж байгаа гэнэ. Дам.Цогтбаатар гишүүн өмнө нь Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан нэгэн. Гэхдээ түүнд одоо энэ суудал олдохгүй. Гадаад харилцааны яамыг хэдэн жил удирдаж, туршлагажсан Б.Батцэцэг сайдыг Засгийн газар танхимаасаа гаргана гэж байхгүй. Тэгэхээр Д.Цогтбаатар гишүүнд удирдах салбар, яам олдохгүй нь тодорхой. Гэсэн ч тэр гүйхээрээ хурдлаад, гүнзгий амьсгаа аваад зүтгээд байгаа бололтой. Гурван үсэгтэй компани түүний ард танк шиг байгаа. Гуйж биш, гуядаад ганц яам аваад өгч болох л байх. Гэхдээ л түүнд тохирох салбар, яам гэж алга.
Монголын улс төр ийм өрнөлтэй, дүр зурагтай үргэлжилж байна. Улс төр яг ид халуун дээрээ бужигнаж байна. Зөв замдаа орох болоо ч үгүй байгаа. МАН-ын Их хурал болоход арав гаруй хоног дутуу. Энэ хугацаанд улсын төсөв батлах хүнд бөгөөд хариуцлагатай ажил УИХ-ын гишүүд, улстөрчдөд бий.
| УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |