Хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач С.Дуламын хүү Д.Бум-Очир МАН-ын жагсаалтын 15 дугаарт эрэмбэлэгдэж, УИХ-ын гишүүн болсон. Ааваараа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат ч тэрбээр Улаанбаатар хотын уугуул. Түүний аав С.Дулам 2000-2024 оны УИХ-д гишүүнээр сонгогдож байлаа.

Д.Бум-Очирыг гишүүн гэхээс нь илүүтэй “Монгол телевиз”-ийн “Өнөө өглөө” хөтөлбөр, “Хар хайрцаг” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс танина. Тэрбээр “Монгол телевиз”-ийн захирал Ч.Номинг Соёлын сайд болоход Ахлах зөвлөхөөр нь томилогдсон бол 2021 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Соёл, шашны бодлогын зөвлөх болж дэвшсэн. Д.Бум-Очир 72 сая төгрөгийн орлоготой, 220 сая төгрөгийн орон сууцтай, 97 сая төгрөгийн машин, техник хэрэгсэлтэй, хувьдаа компанигүй гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Харин түүний төрсөн ганц дүү Д.Бум-Эрдэнэ нь улс төр, бизнесийн салбарын томчуудтай тун ойр нэгэн. Угтаа Д.Бум-Очир МАН-ын жагсаалтад дээгүүрт эрэмбэлэгдэж, гишүүнээр сонгогдсоны цаана дүү Д.Бум-Эрдэнийнх нь нөлөө бий гэгддэг. Д.Бум-Эрдэнэ нь судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эм Эм Си Жи” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компанийг 2008 онд Дуламын Бум-Эрдэнэ, Дагдандоржийн Амгаланбаатар, Чулуунбатын Даваасүрэн нар үүсгэн байгуулсан. Дагдандоржийн Амгаланбаатар нь Хэнтий аймгийн уугуул, эдийн засагч мэргэжилтэй. 2016 оноос хойш хоёр удаа Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Ц.Идэрбатыг Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаанд орон тооны зөвлөхөөр нь ажилласан. Одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх, Ажлын албаны дарга болж Төрийн ордонд тухлах болсон. Нэг ёсондоо Д.Бум-Эрдэнийн халаас нэгтэй хамтрагч нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамгийн ойрын туслахаар ажиллаж байна.

Түүнчлэн Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны баримт бичгийн ажлыг хэл, бичгийн ухааны доктор, судлаач С.Дулам ахалсан бол гол судалгааны ажлыг нь Д.Амгаланбаатар, Д.Бум-Эрдэнэ нарын эзэмшдэг “Эм Эм Си Жи” ХХК хийжээ. Ингээд үзвэл, Засгийн газрын бодлогын гол баримт бичгүүд С.Дулам, түүний бага хүү Д.Бум-Эрдэнэ нарын гараар дамждаг гэсэн үг. Д.Бум-Очирыг Соёлын сайд Ч.Номингийн зөвлөхөөр ажиллах хугацаанд дүү Д.Бум-Эрдэнийнх нь “Эм эм си жи” компани Соёлын яамны тендерүүдээс дураараа түүсэн байдаг. Жишээ нь, Улсын төсвийн 70 сая төгрөгийн санхүүжилттэй “Үндэсний соёл, нэгдмэлд үнэт зүйлийн индексийн арга зүйг тодорхойлж, олон нийтийн санаа бодлын судалгааг хийх” тэргүүтэй зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэд хэдэн тендерийг авсан байдаг. Түүнээс гадна төрөөс зарласан томоохон судалгааны ажлын гол тендерүүдийг мөн л “Эм Эм Си Жи” компани авч иржээ. Тодруулбал,

Улаанбаатар хотын орон сууцны эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн үнэ, тоо хэмжээ, түрээсийн орон сууцны өнөөгийн байдлыг тодорхойлох судалгаа
Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа,
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн санхүүгийн таван салбарын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, судалгаа хийх,
Шударга байдлын үнэлгээний судалгааны мэдээлэл цуглуулах, тайланг бэлтгэж, үр дүнг олон нийтэд мэдээлэх,
Шинэ мэдлэг, оюуны өмч дээр тулгуурласан инновацийн хөгжлийн стратегийг боловсруулахад чиглэгдсэн цогц судалгаа ба хөгжүүлэлтийн бодлогын зөвлөмж боловсруулах ажил,
НХААГ/202006747 - Хотын хөгжлийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа авах,
ТТАХНЭ/202012016 - Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх,
АТГ/201901004 - Шударга байдлын үнэлгээний судалгааны мэдээлэл цуглуулах, тайланг бэлтгэж, үр дүнг олон нийтэд мэдээлэх,
ЖҮХ/202001025 - Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх,
Улаанбаатар хотын орон сууцны эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн үнэ, тоо хэмжээ, түрээсийн орон сууцны өнөөгийн байдлыг тодорхойлох судалгаа,
Хотын хөгжлийн индексийн шинэчилсэн аргачлалын талаарх сургалт зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэх,
Үндэсний соёл-нэгдмэл үнэт зүйлийн индексийн арга зүйг тодорхойлж, олон нийтийн санаа бодлын судалгаа хийх,
Баянзүрх дүүргийн Төрийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээ, олон нийтийн санаа бодол сэтгэл ханамжийн судалгааны ажил,
Түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийн өртөг тооцох зөвлөх үйлчилгээ,
Иргэдийн зорчилт хөдөлгөөний матрикс 15.000 өрх /O-D matrix/,
Нийслэл хотын иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг тодорхойлох судалгаа хийх,
Хэрэглэгчдийн сэтгэл ханамж, зан төлөвийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх,
Үндэсний соёлын нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн стратеги, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ,
Интернэтийн зохистой хэрэглээ мэдээллийн технологийн аюулгүй байдлын суурь судалгаа хийлгэх,
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал боловсруулах судалгаа,
Brand KPI судалгаа хийх,
Гадаадын ижил төстэй байгууллагатай туршлага солилцох (ЦШ/202301342) гэх мэтээр зөвхөн 2018-2023 онд улсын хэмжээний 20 гаруй тендерт шалгарсан түүх байна.
Эндээс харахад, доктор С.Дулам болон түүний хүүхдүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ойрын хүмүүс гэдгээрээ цаашилбал, Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны баримт бичгийг боловсруулалцсанаараа ийн төрийн тендерүүдийг сорчлон түүж, түүгээр ч зогсохгүй түшээдийн суудалд тухлах дархан эрхтэй болсон бололтой.


| “АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |