Монголын төрийн түүхэнд анх удаа төрийн өндөрлөгүүдээ буюу Ерөнхий сайд, УИХ-ын даргаа хамтад нь унагаах шийдвэрийн өмнө нэгэн зэрэг ирлээ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын улс төрийн нэгнээ сөрж нүүсэн нүүдлүүд эцэстээ ийм нөхцөлд хүргэв.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоо өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж эхэлсэн ч хойшлуулсан. Тав хоногийн хугацаанд МАН-ынхан тохироонд хүрч чадаагүй. Бүүр Бүлэг нь хоёр даргатай болох хүртлээ дээд, доод шатандаа хагарал хурцадсан.
Улмаар өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлмэгц Ерөнхий сайдыг унагаах асуудал Байнгын хороон дээр дэмжигдсэн ч, чуулган дээр унаж мэдэх нөхцөл байдал үүсэв. Угтаа бол Ерөнхий сайдын УИХ-ын дарга руу давшилж нүүсэн нүүдлүүдээрээ ч, хүнээрээ ч илүүрхэж эхэлсэн. Иймд УИХ-ын дарга хариу хамгаалж, Байнгын хорооны саналын томъёолол дээр ажиллаж, хариу нүүсэн нь дахиад л УИХ-ын ажлыг бүтэн 24 цаг нам гацаав.
Гэвч уг асуудал Үндсэн хуультай зөрчилдөх үү гэдэг шалтгаанаар УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанаа оролцохгүй 24 цаг бойкот хийж эхлэв. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 2019 оны ҮХНӨ-ийн дараа Үндсэн хуульд заасан тусгай заалт, дэгийн дагуу хэлэлцдэг болсон гэх хуулийн тайлбар УИХ-ын гишүүд хийж эхлээд байна. Тодруулбал, 43.1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх УГ САНАЛЫГ ДЭМЖСЭН бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж заасан хуулийн үйлчлэлээр Үндсэн хуультай зөрчилдөж байна хэмээн чуулганы ирц одоог хүртэл бүрдээгүй байна.
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН: УНАХ ЁСТОЙ БОЛ ХАМТАА УНАЯ, ЕРӨНХИЙ САЙД АА
Нэгэнт МАН-ын гишүүдийн олонхын санал Ерөнхий сайд Г.Занданшатарын талд байгааг олон нийт гадарлахтайгаа болсон биз. Тиймээс УИХ-ын дарга АН-тай хүч хавсрах тактик руу орж, УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр хоёул унах нөхцөл бүрдэв. Өөрөөр хэлбэл, УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг хоёуланг нь огцруулах асуудлыг оруулж ирвэл чуулганы хуралдаанд оролцоно гэх нэгдсэн шийдвэрт хүрсэнээ мэдэгдсэн. Удалгүй УИХ-ын дарга огцрох өрөгдлөө өгч Төрийн байгуулалтын байнгын хороогоор гишүүд 100 хувь дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байна.
Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрийн ажлыг гацаахгүйн тулд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өглөө. Улс төр цэвэр, тунгалаг, ариун шударга байх ёстой. Монголын хөгжлийн төлөө зорилго тавьж ажилладаг байх ёстой гэсэн байр суурь гаргасан. Монгол Улс ардчилсан засаглалтай байх уу, хэсэг хүмүүс төрийн эрх мэдлийн механизмыг ашиглаж парламентыг барьцаалж, хүч хэрэглэн дарангуйлалд шилжих үү гэдэг салаа замын уулзвар дээр ирээд байна. Энэ эрсдлийг тооцож миний бие 126 гишүүнтэй парламентын холимог тогтолцоог санаачилж, улс төрийн намуудтай зөвшилцөн батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хүн биш хууль засагладаг улс төртэй байхын тулд нэг намын өмч биш, хамтын удирдлагын байгууллага байлгахын төлөө ардчилал эрх чөлөөгөө хамгаалахын төлөө МАН-ын даргад өрсөлдснийг та бүхэн мэдэж байгаа. Ингэхдээ ямар том эрх ашгийг сөрж, эр зориг гаргаж энэхүү шийдвэрийг гаргасныг сүүлийн хэд хоногт өрнөж буй үйл явдал харуулж байна. Энэ бүхний цаана төрийн ажлыг тогтворгүй болгох, ард түмний итгэлийг сулруулж, дарангуйлалын хар сүүдэр бий болгох зорилготой байгаа гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Харин МАН-ын даргын өрсөлдөөнд ялагдсан Ерөнхий сайд Г.Занданшатар болон зарим нөхөд минь намын дүрэм, Бага хурлын гишүүдийнхээ дийлэнх, олонхын гаргасан шийдвэрийг үгүйсгэж эрээ цээргүйгээр УИХ-ын хууль зөрчихийн зэрэгцээ гадаадын нэр бүхий хэвлэлд ор үндэслэлгүй мэдээлэл төлбөр төлөн байршуулж, гүтгэн харлуулснаа Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр өөрийн биеэр нотолсон. Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд Монгол төрийн үйл ажиллагаа тогтвортой, саадгүй хэвийн үргэлжлүүлэх үүднээс хоёулаа хамт огцрох нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн.
Гэвч Ардчилсан намын бүлгийнхэн чуулганы хуралдаандаа ирцээ бүрдүүлээгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Өглөөнөөс хойш өдөржин чуулганы ирцийг хүлээлээ.АН -ын бүлгийн шийдвэр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг хэлэлцэхдээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ч мөн огцруулах асуудлыг давхар оруулж ирвэл чуулганы нэгдсэн чуулганд ороод хамтад нь огцруулна гэж гарсан. Гэтэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан манай бүлгийн шийдвэрийг авсны дараа өөрөө огцрох өргөдлөө өгсөн. Төрийн байгууллатын байнгын хороо ч огцрохыг нь дэмжиж гарсан. Ингээд чуулганы хуралдаанд орох гэтэл манай намын гишүүд орж ирдэггүй. Одоо танхимд АН -ын 19 гишүүн, МАН-ын 31, бусад 10 гишүүн хүлээсээр байна. Нөгөө хүсээд байсан Д.Амарбаясгалан нь огцроё гэлээ гэтэл таг. Г.Занданшатарыг нь ч давхар огцруулна гээд дүүхэлзээд байсан гишүүд алга болчих нь энэ. Бид сөрөг хүчин. МАН-ыг хайрлах учир байхгүй. Тэд угаасаа улс орныг авч явж чадахгүй байгаа. МАН-ыг огцруулж л байвал зөв гээд байсан гол рольд тоглож байсан нөхөд маань зугтчихлаа” гэж мэдэгдсэн.
Ийн Монголын улс төр парламентын түүхэндээ 24 цаг гацаанд орж байна. Мэдээж Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр огцроод төр гацаанаас гарахгүй. Хэн нь улс төрд тэсэж үлдэх вэ гэдэг тоглоомын дүрэм одоо л эхэлж байна.
| ТЭДНИЙ УЛС ТӨР ОДОО Л ЭХЭЛЖ БАЙНА |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |