Сүүлийн үед монголчууд малын засааг тэр дундаа үрээний засааг түүхийгээр нь иддэг болсон. Адууны засааг түүхийгээр нь идвэл бөөр, нуруунд сайн гэх дам ярианд итгэж бөхчүүд болон хөдөөний малчид иддэг болсон. Бүр намын дарга нар хүртэл үрээний засаа түүхийгээр нь идэж, олон нийтэд сурталчилж, шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Мал хөнгөлөх дөхөж байгаа энэ цаг үед малын засааг түүхийгээр нь идэх зөв үү, буруу юу гэдэг талаар мэргэжлийн хүмүүсээс тодрууллаа.
Хүнсний инженер О.Гал-Очир “Хүн төрөлхтөн гал хэрэглэж сурсан, энэ нь цардуулыг задлаж идэх, уургийг денатурацид оруулж идэх боломжийг олгодог. Ингэснээр хүн гэдэг амьтад өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн. Түүхий мах идмээр байвал зүгээр л тэр хүслээ алгасчих.

1. Махыг бүрэн болгож идсэнээр махны уургууд денатурацид эргэлт буцалтгүй орж энэ нь хоол боловсруулах тогтолцоонд ходоод болон нойр булчирхайнаас ялгарах пепсин, трипсин, химотрипсин, пептидаза ферментээр аминхүчлүүд болгон задлаж цусаар гүйх нөхцөл бүрдүүлдэг. Түүхий байх тусам энэ үйл явц удаашрана. Махны хэвийн хооллолтын үед уургийн бодисууд бүдүүн гэдэс рүү бараг хүрэхгүй шингэдэг бол хэтэрсэн хэрэглээний үед бүдүүн гэдсэнд уургийн бөөгнөрөл үүсч ялзрал явагдаж маш муухай үнэртэй хий ялгаруулна. Үүнийг нь бид унгас гэж нэрлэдэг. Манайхан ч тэгээд хэр их хэрэглээтэйгээ өөрсдөө мэднэ. Махны хэрэглээний зөвлөмж хэмжээ бол хүн биеийн жингийн кг тутамд 0.6-0.8гр уураг хэрэглэх. Би 68 кг жинтэй байлаа гэхэд 0.7-р үржүүлэхэд надад 47.6 гр уураг.
2. Taena saginata буюу туузан хорхойноос эхлээд маханд маш олон шимэгчийн эрсдэл байдаг. Манайх шиг бэлчээрийн мал аж ахуй зонхилсон газар энэ эрсдэл угаасаа байдаг. Тиймээс ч манай уламжлалд түүхий шүүрхий мах иддэггүй. Түүнээс манай махны чанар муу гэсэн үг биш шүү.
3. За тэгээд жилийн жилд л буглаатай, янз бүрийн л мах худалдаалагддаг. 50000 толгой малын дунд нэг малын эмч байх ёстой бол өнөөдөр 300000 малын дунд нэг малын эмч дөнгөн данган ажилладаг. Хүрэлцээ үнэхээр муутай.
4. Малаас малд, малаас хүнд халдварладаг голомтот халдварт өвчний бүс учир махаа экспортонд гаргаж чаддаггүй, тиймээс л бага хэмжээгээр чанаж вакуумдан урагшаа маш жаахныг гаргаж байгаа, бүрэн болгож. Харин хүнд хоол хийж өгдөг тогооч хүн тэр тусмаа rare, medium болцтой стеак таваглахдаа тухайн идэх хүнд эрсдлийг тайлбарласан байх ёстой, тэр махныхаа чанарыг өөрөө батлуулан хариуцах ёстой. Хэрэв ийм болцтой хийх бол махаа дээд зэргээр шинжлүүлэх. Гадаадад болоод л байдаг шд гэж магад. Тэдгээр улсуудад малыг compartment zone буюу хязгаарлагдсан бүсэд фермерийн аргаар үржүүлж бүх талаар хянаж шинжилдэг юм шүү. Засаа ч бай, мах ч бай, цус ч бай, элэг ч бай түүхийгээр нь идэхээ л больчих. Ямар ч зөвлөгөөг сонсоод эцсийн эцэст хүн өөрөө л ам руугаа юу хийхээ шийддэг. Гэсэн хэдий ч энэ яг өөрсдийн тань эрүүл мэндэд тулгардаг асуудал гэдгийг ухамсарлаарай” гэсэн юм.
Харин хоол зүйч С.Мөнхтуул: Бид араатан биш учир ямар ч махыг түүхийгээр нь буюу цустай нь идэж болохгүй. Малын засааг түүхийгээр нь идэх юм бол малд тарьж байсан эм, тарианы үлдэгдлийг идэх аюултай. Мөн олон төрлийн нян, вирус хүний биед орж үрджэг. Хүнсний аюулгүй байдлыг хангаагүйгээс болж хоолны хордлогод орох, гүйлгэх эрсдэлтэй.

Уламжлалт анагаах ухааны эмч: Ямар ч эм, эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд малын засааг түүхийгээр нь идэхийг зөвшөөрөхгүй. Малын мах, засааг түүхийгээр нь иднэ гэдэг хоол, хүнсний боловсролгүй хүмүүсийн сонголт. Зөвхөн малын засаа гэлтгүй хүмүүс ам дамжсан ярианд итгэж араатан амьтдын дотор эрхтэн, цусыг түүхийгээр нь хүртдэг. Энэ нь эргээд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, олон төрлийн өвчлөл бий болгох эх үүсвэр нь болдог. Малын засааг түүхийгээр нь идвэл сайн болох нь шинжлэх ухаанаар батлагдаагүй.
| ШИМЭГЧТЭЙ МАЛЫН ЗАСААГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ИДВЭЛ ҮХЭХ АЮУЛТАЙ ЮМ БАЙНА ШҮҮ, ҮНЭН БА ЗӨВ НАМЫНХААН |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |