"Гарүна” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Д.Хишгээтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайхан зусаж байна уу, та?
-Сайхан, сайхан. Зочноор урин оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа.
-Монголд үүсээд буй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа талаар тань яриагаа эхлэх үү?
-Тэгье. Хөдөлмөрлөж буй жирийн иргэд татвар төлөх гэж л амьдарч байгаа мэт нөхцөл бүрджээ, одоогийн цаг нөхцөлд. Төрөөс ямарваа нэг давуу тал олж аваагүй жижиг бизнес эрхлэгчид олон янзын татвар, хяналт шалгалтад дарлуулж байна. Бизнес эрхлэх орчин асар ихээр хумигдлаа шүү дээ. Төрийн эрх мэдэлтнүүд л зөвхөн баяждаг, шударгаар аж ахуй эрхлэх гэж хичээсэн улсууд нь дарамт, шахалтад өртдөг ийм эдийн засгийн тогтолцоотой болсон байна. Үүн дээр нэмээд бид бүхэн хогондоо дарагдсан, гэрэлгүй гудамж, эвдэрхий зам, агаарын бохирдол, хотын газар зохион байгуулалт муутайгаас үүдэлтэй үер усны гамшиг дор аж төрж байна гэдгийг хэлэх нь зүйтэй. Асуудлууд дундаас хамгийн харамсалтай нь, Монголын залуус маань эх орноосоо дайжих, гадагш цагаачлах сонирхолтой болжээ. Ийм л нөхцөл байдал биднийг угтаж, бид энэ дундуур туучиж байна даа.

-Монголчуудыг Монголоос дүрвэхэд нь гадны виз л саад болж байх шиг. Та үүнтэй санал нэгдэж байна уу?
-Үнэн, нэгдэж байна. Монголд ахуй амьдралаа сайжруулах боломж бололцоо хомс. Сайхан амьдрах ирээдүй бүрхэг байна. Иймээс монголчууд, ялангуяа залуучууд илүү өндөр цалин хөлс өгдөг, хүүхдүүдэд нь илүү өндөр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ санал болгодог, бизнес эрхлэхэд хавчиж, хяхдаггүй бизнесийн орчинтой улсуудыг зорьж байна.
-Энэ нөхцөл байдлаас бид хэрхэн гарах вэ?
-Төр эдийн засгийг чөлөөлж, татварыг бууруулж, олон яам, агентлагаа татан буулгаж, хүмүүсийг янз бүрийн хүнд суртлаар боодог эсвэл юу ч хийхгүй сул цалин авдаг төрийн албан хаагчдыг цомхотгох ёстой. Шуудхан хэлэхэд, төр өөрөө иргэдэд гай болдоггүй байхад л манай улс босоод ирнэ. Гэвч өнөөгийн эрх баригч МАН энэ бүхнийг хийнэ гэдэгт эргэлзэж байна. Яагаад гэвэл миний дурдсан дээрх арга хэмжээнүүд бол МАН-ын баримталдаг социал демократ үзэл баримтлалын яг эсрэг зүйлс.
-Эрх баригч намыг социал демократ үзэл баримтлалтай гэсэн нь анхаарал татаж байна. Социал демократ үзэл баримтлал гэж юу вэ?
-Социал демократ үзлийг хэн бүхэн ойлгохоор хялбараар тайлбарлая гэвэл төр эдийн засагт гүн гүнзгий хутгалдана аа л гэсэн үг. Социал демократ үзлийг монгол хэл рүү хөрвүүлбэл ардчилсан социализм гэж болохоор. Социал демократ эдийн засгийн тогтолцоонд төр эдийн засагт янз бүрийн төрийн оролцооны арга хэмжээгээр буюу олон төрлийн татвар, тусгай зөвшөөрөл, квот, мөнгөний нийлүүлэлт зэргээр оролцоно. Төрийг данхар болгоно. Төр нь зах зээлийг удирддаг, бизнесүүдийг хянадаг, албадлагаар бүгдийг шийддэг тийм л систем. Энэхүү данхар төрийн дарга ангийн тойрогт орж чадсан хүн л амьд үлдэнэ, бизнес нь амжилтад хүрнэ, бэлжинэ.
Шуудхан хэлэхэд, төр өөрөө иргэдэд гай болдоггүй байхад л манай улс босоод ирнэ.
-Эрх баригч намынхан халамжаар дамжуулан сонгогчдын саналыг авдаг уу. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Манай улсад ажил хийдэггүй, хийх сонирхолгүй халамжаар амьдардаг бүхэл бүтэн шимэгч давхарга бий болчихжээ. Нөгөө талд тэдний халамжийн мөнгийг төлөхөөр татварт дарлуулж буй, өр зээлэндээ баригдсан, цалингаас цалингийн хооронд өнөө маргаашаа аргацаасан хэзээ мөдгүй бүс нь тасрахад бэлэн дундаж давхаргын татвар төлөгч жижиг, дунд бизнесүүд байна. Төр иргэддээ ижил тэгш хандах ёстой гэдэг ч нэгнээс нь хуулийн аргаар хүчилж, татварлаад нөгөөд нь зүгээр тарааж өгдөг. Энэ шударга уу. Хичээсэн хүн л урагш ахиж, хөгжин дэвждэг байтал зүгээр суусан нь, гараа хумхисан бэртэгчин хүмүүс нь нөгөө хэсгийнхээ яаж татварлуулахыг, яаж дээрэмдүүлэхийг хараад доог тохуу хийх. Ажил хөдөлмөр эрхэлдэг нь, илүү их хичээдэг нь шийтгүүлдэг нийгэм бий болчихсон гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Ёстой л Милтон Фридманы хэлдгээр бид хийж байгаагаас нь авч, хийгээгүйд нь өгдөг системд бид амьдарч байна. Энэ бол бүгдийг хүчээр тэгшитгэх социал демократ үзэл санааны, эрх баригч намынхны бодлогын үр дагавар.
-Ярилцлагаа гэгээлэг сэдвээр өндөрлөе. Болж бүтэж буй зүйл Монголд байна уу?
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
- Танд ч бас баярлалаа.
Үргэлжлэл бий.
| Д.ХИШГЭЭ: БИД СОЦИАЛИЗМ РУУ АРДЧИЛСАН ЗАМААР ТЭМҮҮЛЖ БАЙГАА |
|
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |