• Өнөөдөр 2024-04-16

Х.НЯМБААТАР: Жагсаалыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ны зүгээс Оюутны холбоогоор дамжуулж, турхирсан

2022-12-08,   633

       Нүүрсний хулгайн хэргийг шалгаж буй Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
 
    Тэрбээр "Жагсаалыг "Эрдэнэс Толгой" ХК-ийн зүгээс турхирсан. Мөн талбай дээр үнэхээр зүрх сэтгэлийн дуудлагаар жагсаж буй иргэд байна, хажуугаар нь захиалгатай, улс төрийн тогтворгүй байдал бий болгохоор зорьж буй, шалгуулж буй хүмүүсийн жагсаал бий гэдгийг дуулгамаар байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагууд Монголын оюутны холбоонд албан тушаал хашиж байсан намтартай байдаг. Б.Ганхуяг өөрөө  Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан. Тус холбооны удирдах зөвлөл, ажлын албанд ажиллаж байсан хүмүүс "Эрдэнэс Тавантолгой" ХК-руу  олноор орсон байдаг. Тэгвэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-наас Монголын оюутны холбоо болон их дээд сургуулиудын оюутны зөвлөл рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн албанаас  шалгаж байна. Өөрөөр хэлбэл жагсаалыг сарниулах, тогтворгүй байдал үүсгэх, төрийн ордон руу дайрч, хямрал үүсгэх гэсэн жагсагчид байгаа гэдгийг олонг нийт маань мэдэж, хашир хандаасай” гэв. 

Х.НЯМБААТАР: Жагсаалыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ны зүгээс Оюутны холбоогоор дамжуулж, турхирсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188