• Өнөөдөр 2024-05-09

Нийслэлийн МАН-ын хорооноос НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ зарлалаа

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар өнөөдөр орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу Нийслэлийн МАН-ын хороо IV  хуралдаанаа хийж, хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулжээ.
 
Энэ талаар тэрбээр “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн амжилтаа буухиалж, үнэмлэхүй ялалтаа орон нутагт бататгах чухал цаг үе ирлээ. УИХ-ын сонгуулиар МАН Улаанбаатар хотод 24 мандатаас 22-ыг нь авч, түүхэн ялалт байгуулсан. Энэ сонголтоор олгосон итгэл найдварыг эх орны зүрх болсон нийслэлдээ үргэлжлүүлэх үүрэг хариуцлага бидэнд ирж байна. Нийслэлчүүд утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хотыг хүсч байна. Тийм ч учраас дээрх асуудлуудыг бид сайтар судалж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, шинээр хийх оновчтой шийдлээ НИТХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Харин нэр дэвшигчдийг тодруулахдаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн зарчмыг баримталсан. Мөн хоёр удаагийн суурь судалгаа, олон удаагийн ярилцлагын үр дүнд, эмэгтэйчүүдийн квотыг хуулийн хүрээнд хангах зэрэг шаардлагыг үндэслэн тодруулсан” гэлээ.  
 
МАН-аас нэр дэвшигчдийн 33.3 хувь нь анх удаа НИТХ-д нэр дэвшиж байгаа аж.  Мэргэжлээр нь авч үзвэл эрх зүйч 10, улс төр судлаач 12, багш дөрөв, инженер тав, эдийн засагч тав, нисгэгч нэг, эмч нэг, програмист хоёр, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн тав, хөгжлийн судлаач нэг хүн  нэр дэвшиж байна.
 
Нийслэлийн МАН-ын хорооноос НИТХ-ын  2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид:

Нийслэлийн МАН-ын хорооноос НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ зарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188