1830 онд Францын нэрт зураач Эжен Делакруа (1798–1863) тэр жил Парис даяар өрнөсөн хувьсгалын дараахан зурсан юм. Зөгнөлт болон улс төрийн ач холбогдлоороо онцлогтой энэхүү бүтээл бүх нийтийн эрх чөлөө, ардчиллын бэлгэдэл төдийгүй Франц улсын хамгийн алдартай уран бүтээл болжээ. Хувьсгалаас сэдэвлэн зурсан энэхүү бүтээл дээр Бурбоны хэмжээгүй эрхт засгийн дэглэмд төгсгөл ирснийг харуулахыг зорьжээ.
.jpg)
/Чарльз X хааны хөрөг/
Энэ зурагт дүрслэгдсэн хувьсгалыг 1789 оны Францын хувьсгалтай андуурах нь элбэг байдаг. Делакруа 1830 оны долдугаар сарын 27-29-ний хооронд Парист болсон долдугаар сарын хувьсгалын үйл явдлаас санаа авчээ. Парисын оршин суугчид өөрсдийнх нь эрх ашгийг зөрчиж байгааг эсэргүүцэж, цэргүүд болон ард иргэд хоорондоо тэмцэлдэж хохирол амссаны эцэст Чарльз X хаан ширээнээс бууж, Францын шинэ хаан Луис Филиппийн хамт үндсэн хуульт хаант засаглалыг байгуулсан байдаг.
Түүхчдийн таамаглаж буйгаар Делакруа хааны комиссоос хамааралтай байсан нь бослогод шууд оролцоход саад болсон ч босогчид Францын төрийн далбааг Нотр Дам дээр мандуулж байхыг харан либерализмыг (эрх чөлөө) дэмжиж, нутаг нэгтнүүдээ тэмцэж байгааг хараад эх оронч, бахархах сэтгэл төрсөн нь бүтээлээ эхлүүлэх шалтгаан болсон юм. Мөн тэрээр дүүдээ бичсэн захидалдаа "Би эх орныхоо төлөө байлдаж яваагүй ч түүний төлөө ядаж зураг зурна" хэмээж байжээ.

Бүгд найрамдах улсын бэлгэ тэмдэг болсон Марианнагийн дүрээр төлөөлүүлсэн, Фригийн малгай өмссөн эмэгтэй хувьсгалчдыг удирдана. Шар даашинзнаас ил гарсан цээж, шулуун хамар, булбарай уруул, нарийн эрүү нь эртний Грекийн дарь эхийг санагдуулам. Тэрээр ардчиллын өлгий болсон Эртний Грек, түүнчлэн Ромын бүгд найрамдах улсын уламжлалд хүндэтгэл үзүүлж ийнүү дүрсэлсэн хэмээн судлаачид дүгнэдэг. Нэг гартаа гурван өнгийн туг, нөгөө гартаа жад барьж шинэ үе буюу орчин үе рүү чиглэж буйн бэлгэдэл болж орчин үеийн тэмцэл болон Эртний үеийн эрх чөлөөний үзэл суртлын аль алиныг нь шингээжээ.

Зургийн пирамид бүтэц нь тулааны эрч хүчийг илэрхийлнэ. Газар нас барсан хүмүүсээр дүүрсэн байх бөгөөд зовлон шаналал, зовлон шаналал дундаас эрх чөлөөг өндөрт дүрсэлж, хүчирхэг, ялалтаар гарч ирнэ. Утаа төдийгүй үймээн хөдөлгөөнөөр дүүрэн эмх замбараагүй байдал, энергийн дүр зураг боловч Делакруагийн пирамид эмх цэгцтэй байдлын мэдрэмжийг амжилттай бий болгодог. Уг зураг нь Теодор Жерико “Медүзын сал” (1817) хэмээх уран зургийг санагдуулдаг бөгөөд хувьсгалын үеэрх хүчирхийллийг гол санаа болгохгүйгээр дүрсэлсэн байдаг.

Урд талд нь хоёр онцлох дүр бий. Зүүн талын гар буугаа бүсэндээ хийсэн, цамц өмссөн ч хүрэмгүй эрийн хувцаслалт түүнийг доод давхаргын хүн гэдгийг илтгэж, малгайн дээрх бэлгэ тэмдэг бүхий өд хувьсгалт нэгэн болохыг нотолно. Түүний яг хажууд байгаа эр язгууртан гэдгийг илтгэх малгай, хүрэм, хантаазтай хөрөнгөтэй хүмүүсийг төлөөлөх бөгөөд зураач бүх ангиллын хүмүүс илүү сайн нийгмийн төлөө тэмцэхийн тулд нэгдэж байсан гэдгийг харуулахыг зорьжээ.
Хувьсгал бол нэг анги нөгөө ангитайгаа тэмцэлдэх тухай биш, харин ард түмэн хааны дарангуйллын эсрэг тэмцэж буйг хэлнэ

Зотон даавууны баруун талд нэг биш хоёр гар буу атгасан нь нэлээд зэрлэг гэмээр залуу хүү бий. Тэрээр залуу босогчдын бэлгэдэл бөгөөд хилэн малгай, цүнх нь түүнийг сургуулийн сурагч гэдгийг илтгэнэ.

Газарт буй цэргүүд болон иргэдийн цогцсууд хувьсгалын аймшигт хохирлыг илэрхийлнэ. Зүүн буланд хэвтэж буй бэлхүүснээс доош нүцгэн, унтлагын цамц өмссөн цэрэг эрийг хаан цэргүүдээ орноос нь аймшигт үхэл рүү түлхсэн гэдгийн илэрхийлэл хэмээн дүгнэдэг.
| АРД ТҮМНЭЭ МАНЛАЙЛСАН ЭРХ ЧӨЛӨӨ |
|
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |