Алдарт “Queen” хамтлагийн дуучин Фрэдди Меркүри өдгөөгөөс гучин жилийн өмнө тэнгэр хальжээ. Түүнийг 1974 оны арванхоёрдугаар сард “Melody Maker” хөгжмийн сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Анх “Queen” хамтлагийг байгуулахдаа өндөр хүлээлт тавьж байв уу?
-Тийм ээ. Бүх л хамтлаг оргил руу тэмүүлдэг биз ээ. Бид үүнээс бага зүйлийг хүснэ гэж байхгүй. Энэ л бидний тэмүүлж буй зүйл. Тийм ч байх ёстой. Бид бүгд л хөгжмөөр дамжуулан түүндээ хүрнэ гэдгээ мэдэж байсан. Бид хангалттай “жинхэнэ” байсан. Үүнийгээ ч баталж байна.
-Та өөртөө маш их итгэлтэй байх ёстой байсан байх?
-Та энэ бизнест хөл тавьсан бол өөртөө итгэх хэрэгтэй. “Энэ хэрэггүй зүйл” гэж хэлэх ямар ч боломжгүй. Хэрэв та өөртөө “Би хангалттай сайн биш, эсвэл би хоёрт орно” гэж бодож эхэлбэл сайн зүйл биш дээ. Хэрэв та оргил руу тэмүүлж байгаа бол өөртөө л итгэлтэй байх ёстой.
Би өсгөлүүн хүүхэд байлаа. Намайг долоон настай байхад эцэг эх маань дотуур байртай сургууль надад сайнаар нөлөөлнө гээд явуулж байлаа. Одоо эргэж санахад гайхалтай байж. Би тэнд өөрийгөө арчилж, хариуцлагатай байхад суралцжээ.
-Тэгэхэд танай гэр бүлийнхэн чинээлэг байсан уу?
-Үгүй ээ. Хүмүүсийн боддог шиг чинээлэг айл байгаагүй. Дундаж амьдралтай л гэр бүл байсан. Гэхдээ чинээлэг дүр төрхийг тэр үед бий болгосон гэж бодож байна. Би үүндээ одоо ч дуртай. Энэ бол хүний хэрхэн өөрийгөө мэдэрч буй болон хэрхэн өөрийгөө хамгаалж буйн хэлбэр юм.
Фрэдди 16 насандаа тус сургуулиасаа гарчээ. Дөрөвдүгээр ангидаа сонгодог төгөлдөр хуураар хичээллэж эхэлсэн бөгөөд гэрийнхэн нь түүнийг авьяасаа хөгжүүлэхийг дэмжсэн байна.
-Би Пит Тауншендийг орхисноос жилийн дараа Эйлингийн урлагийг сургуульд элссэн юм. Тэр бол хөгжимчдийг төрүүлдэг газар байлаа. Би Хендриксийн хөгжмөө тоглохыг сонссон. Дипломоо аваад чөлөөт уран бүтээлч бол боломж юм байна гэж бодсон юм. Гэхдээ би хоёр сар л чөлөөт уран бүтээлч яваад” Бурхан минь би хангалтай боллоо” гэж бодсон. Үнэндээ надад сонирхол байгаагүй юм. Хөгжимд улам автсаар байсан. Сүүлд нь би “Тийм ээ, би хөгжимд донтсон” гэж өөртөө хэлсэн. Хөгжим бол хүний сонирхол гэдэгт итгэдэг хүмүүсийн нэг байв. Тийм ээ, Хөгжим бол сонирхол.
-Та нэг талаараа бага зэрэг ч гэсэн үзүүлбэр үзүүлэгч байсан уу ?
-Яахав тайз руу яг л гараа хуруугаа инчдэх шиг л яваад ордог. Үнэнийг хэлэхэд үзүүлбэр хийх үнэхээр амархан. Надад тийм ч хамааралтай зүйл биш. Ихэмсэг сонсогдож байгааг би мэднэ л дээ. Гэхдээ тоглолтын үед маш их саад бартаа, дуу шуутай, нервтэй байдаг. Одоо ч өмнөх үе шиг биш л дээ. Одоо бол бидэнтэй үзэгчид уулзахаар ирдэг толгой хамтлаг болж шүү дээ. Гэхдээ дэмжигчидтэй байна гэдэг миний амьдралын хамгийн трауматик туршлага.
Тийм ээ, энэ түүнд яг л хонхны дуу чихэнд жингэнэж буй мэт санагдаж. Анхны Америкийн аялан тоглолтын үед Брайн элэгний гепатитаас болж өвдөж, Харин Фрэдди идээ бээрт баригдаж байжээ.
-Би чамд хэлье. Аялан тоглолтын дараа эдгээр шинж тэмдгийг мэдэрсэн. Английн аялан тоглолтоо өнгөрсөн шөнө дуусгахад яг л шөнө болгон марафонд гүйсэн юм шиг мэдрэмж төрлөө. Миний биеийн энд тэндгүй цус хурсан байсан. Гэхдээ надад хөгжим л чухал зүйл мэт санагдаж байсан учраас чамайг хүрээлэн буй чухал хүмүүс чамд анхаарал хандуулж буй гэдгийг санах л хангалттай байсан.

-Харин одоо та амжилтаасаа юу харж байна вэ. Шөнөжин сэрүүн хонуулж байсан тэр зүйл бүдгэрч байна уу?
-Би хааяадаа тун ч утгагүй хар дарсан зүүд зүүдэлдэг. Яг л Солонго тоглолтын өмнөх шөнүүд шиг. Би "Холлидей Инн"-д унтаж байхдаа зочид буудлын тагтнаас гарахад бүх зүйл доош татагдаж, би засмал зам дээр шавагдчихлаа гэж зүүдэлсэн. Харин Рожер шилтэй кола ууж байхад шил нь бутраад тэр өөрөө ч мөн бутарсан шилний хэсэг болоод өөрийнхөө дотор руу живж байна гэж зүүдэлсэн гэсэн. Энэ мэт хачин зүйлүүд ачааллаас болж л үүссэн болов уу.
- Ирэх саруудад болох Европ, Америкийн аялан тоглолтдоо энэ мэт хүчээ зарцуулахдаа танд дуу бичих цаг олдох уу?
-Би үнэндээ хэзээ ч төгөлдөр хуурныхаа ард суугаад одоо л миний дуугаа бичих цаг гэж боддоггүй. Надад олон зүйл мэдрэгдэж, олон санаа төрдөг. Тайлбарлахад хэцүү ч миний толгойд маш олон төрлийн санаанууд эргэлдэж байдаг.
"Killer Queen" бол миний бичдэг арга барилаас өөрөөр бичигдсэн ганц дуу юм. Ихэвчлэн дууны хөгжим оюун санаанд эхэлж буугаад, дараа нь үг нь орж ирдэг. Тэгээд л өөрийнхөө хүссэн төгөлдөр хэв маяг руу дуугаа шилжүүлдэг.
Би хэзээ ч эмэгтэй хүнтэй дуун дээр гардаг шиг учирдаггүй. Миний маш олон дуу маань зүгээр л фантаз. Би бүх төрлийн зүйлийг мөрөөдөж чадна. Тэр л миний амьдардаг ертөнц юм. Энэ бол нэг төрлийн улангасаж бичдэг арга зам маань. Би үүндээ ч хайртай.
-Чи хэн нэгэнд "Оршихуйн" агаарыг өгөхийн тулд чамд мөнгө хэрэггүй...хэмээгээд өөрийнхөө тухай хэт их зүйлийг илчлээд байгаа мэт хэсэг эмээсэн байдалтай завсарлага аван үргэлжлүүлээ.
-Би мэдэхгүй ч гэсэн нэгэн тийм туйлын зүйл гэх үү дээ. Шоу бизнес бол өрөөнд алхаад ороход хүмүүс чамайг байна гэдгийг л мэдэх явдал юм. Гэхдээ би хүссэн үедээ тэндээс явж чаддагтаа баярладаг даа. Амжилттай яваа хамтлагийн идеал ойлголт нь чи цул зүйл байсан ч түүнийгээ урсгаж чаддаг байхад оршдог. Тиймдээ ч бид өөрсдийн утгаар ахиж дэвших явцыг хүсдэг.
-Та шинэ дуу бичихийн тулд завсарлага авах уу?
-Энэ тухайн цагаас л яахаас шалтгаална даа. Бид хоёр долоо хоногийн дотор "Sheer heart attack"-ийг бичнэ гэж хэн ч мэдээгүй шүү дээ. Бид ч гэсэн. Гэхдээ бичих хэрэгтэй болсон учир нь бидний хийж чадах ганцхан зүйл энэ байсан. Учир нь Брайн эмнэлэгт байсан шүү дээ.
-Энэ төрлийн дарамтад байхдаа та юу мэдэрч байв?
-"Killer Queen"-ийг би ганцхан шөнийн дотор бичсэн. Би биеэ тоосондоо биш, зүгээр л дуу газраа оноод буудаг. Тодорхой дуунууд тэгж бүтдэг тал бий. Жишээ нь "The March of the Black Queen" хэмээх дуу бүтэх гэж маш их цаг хугацааг авч байна. Нэг талаар би үүнд бүхнээ өгөх ёстой болсон. Мөн өөрийгөө эрхлүүлсэн, өөгшүүлсэн тийм л зүйл болоод байна даа. Тийм ч "Killer Queen" дууг бямба гарагийн нэгэн шөнө эрээчиж буулгасан бөгөөд дараагийн өглөө нь бүгдийг нь нэгтгээд өдөржингөө суугаад л өөрийн хэлбэрээ олоод бүтсэн дуу. Тэр мөч гайхалтай байсан. Зарим зүйлс нийлээд эвлээд ирдэг бол бусад дууны хувьд түүний төлөө ажиллах хэрэг гардаг. Хамтлаг гэдэг бол маш тусгайлсан зүйл. Бид хагас зүйлийн төлөө хэзээ ч явдаггүй бөгөөд би өөртөө маш хатуу ханддаг. Зүгээр л тааруулна гэсэн ойлголт байхгүй. Хэрэв би "Энэ дуу биш" байна гэж бодвол шууд л устгаад хаяна. Би маш хатуу бас зөөлөн. Үүнийг чи миний зурсан зургаас харж болно шүү. Би Ричард Дадд, Мука, Дали зэрэг зураачдад дуртай. Артур Райкамд бас хайртай.

-Та томоохон хэмжээний Андроген секс бэлэг тэмдэг болж байна. Мянга мянган хүмүүс таны хэсгээс өөртөө авахыг хүсэхийг мэдэхэд ямар мэдрэмж төрж байв?
-Энэ гайхалтай. Би бисексуал дүрд тоглодог. Учир нь энэ өөр зүйл болохоор л хөгжилтэй байдаг. Гэсэн ч би шоун дээрээ тэгж тоглодоггүй. Учир нь би миний хийх ёстой зүйл, эсвэл хамгийн сүүлчийн удаа хийхийг хүсэж буй зүйл бол би өөрийгөө яг хэн юм бэ гэдэг ойлголтыг л өгөхийг хүсдэг. Би хүмүүсийг намайг болон миний дүр төрхийн тухай өөр өөрийн гэсэн тайлбараа өгөөсэй гэж хүсдэг. Би өөрийгөө тойруулаад ямар нэгэн хүрээ татмааргүй байна. Тиймээс ч би үүгээрээ "энэ бүгд би эсвэл энэ бол би" гэж хэлдэг. Шударгаар хэлэхэд би хүмүүсийг "Ямар нэгэн худлаа зүйл байхгүй" гэж миний тухай бодоосой гэж хүсдэг. Учир нь миний хийдэг зүйл бол миний характер юм. Тийм ч учраас нууцлаг байдал болон хэн нэгний тухай үнэнийг мэдэхгүй байх нь дур булаам санагддаг шүү дээ. Хэн нэгэн буруу гэж бодсоны улмаас би нүүрээ будахгүй бол өөртөө шударга бус хандаж байна гэж үзнэ. Гей байхын тухай ярих нь саяхныг хүртэл сонсож ч боломгүй гаж зүйл гэж нэрлэгддэг байсан шүү дээ. Гэсэн ч эдгээр өдрүүдэд арилсан. Өнөөдөр бидэнд маш их эрх чөлөө байна.Чи өөрийгөө хаана тавихыг хүсэж байна түүндээ аваачиж чадна. Гэсэн ч би энэ дүр төрхийг сонгоогүй.Би өөрийнхөөрөө байгаа нь энэ. Үнэндээ салхи намайг хаашаа хөтөлнө би тийш л явна.
-Би гей хүнтэй байхын тулд гадагш гардаггүй. Чамд гэж хэлэхэд энэ урлагийн бизнест найз олоход маш хэцүү. Үнэнч найзтай байж, тэднийгээ хадгална гэдэг хэцүү. Миний найзуудын дунд гей, охид, хөгшин хүн ч бий.
Надад жолооч нэг найз бий. Бидний дунд маш нарийн холбоо үүссэн. Нэг төрлийн хайр шиг ч бусад хүмүүс үүний тухай юу гэж бодох нь хамаагүй. Хүмүүсийг өөр өөр ангилалд оруулах нь шударга бус шүү дээ. Гэвч чи хүмүүсийг тэд ямар вэ гэдгээр нь шүүсээр л байдаг.
-Та яг ямар төрлийн хүн бэ?
-Та яаж намайг ийм асуултад хариулна гэж бодож байна аа. Надад маш олон тал бий.
Миний хөгжмөөс илүү дээдэлдэг зүйл бол хүмүүстэй уулзах. Би нийтэч байх дуртай. Ажил үүргийн болон бусад шалтгаанаар гадагш гарах дуртай. Хүмүүс надад дуртай байдаг гэж боддог. Гэхдээ хааяа би маш гүн бодолд дарагдаад хачин ч болж чадна. Би нэг төрлийн хамелеон.
Амжилт надад маш олон зүйл зааж, түүнийг нь би сурч байна. Энэ бизнест чи маш хурдан шийдвэр гаргаж сурах хэрэгтэй болно доо.
-Та энэ амжилттай аялан тоглолтыг удирдаж явсан гэж боддог уу?
-Бид чадах хэмжээндээ бүхнийг хянах гэж оролдсон. Хэн ч өөрийнхөө оргилыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Хэрэв та өөрийнхөө оргилыг хүлээн зөвшөөрвөл доош уруудаж эхэлнэ. Бид илүү их зүйлийг бүтээж чадна гэдгээ мэдэрдэг. Бидний өгч чадах зүйлийг хүлээж буй хүмүүс зөндөө.
Супер оддын шошгын тухай юу гэж боддог вэ?
-Шударгаар хэлэхэд энэ төрлийг шошгууд бол бидэнд наалдаад л явдаг. Бид маш олон өөр төрлийн зүйлээр хаяглуулсаар ирсэн бөгөөд сайн муу хоёр нь тэнцүү байдаг. Хэрэв тэр шошгыг шууд нухацтай хүлээж авах юм бол чи тэнэгтээд л эхэлнэ. Бид анх гарч ирж байх үедээ хиймэл гэж хэлүүлж байсан. Бид үүнийг нухацтай хүлээж аваагүй учир нь бид юу вэ гэдгээ мэддэг байсан.
-Та алга ташилтад дуртай гэж хэлсэн. Одоо та баян хүн болох замдаа явж байна. Өөрийнхөө мөнгөөр та юу хийх гэж байна вэ?
-Зарцуулна шүү дээ. Би хамтлагийнхаа үрэлгэн нэгэн нь. Би шууд л зарцуулчихдаг. Мөнгө зүгээр л алга болчихдог. Хувцас болон намайг тойрсон гоё зүйлүүдэд л мөнгө явчихдаг.
| ФРЭДДИ МЕРКҮРИ: Бид хангалттай "жинхэнэ" байсан |
|
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |