АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, одоогийн байдлаар сонгогчдын коллегийн 264 саналтай тэргүүлж яваа Жо Байден гэгч хэн бэ? Олон улсын харилцааны талаар арвин мэдлэг, туршлагатай, Вашингтонд 10 жил гаруй ажилласан, илтгэх чадвараараа бусдыг байлдан дагуулж чаддаг, энгийн иргэдтэй хэл амаа гойд ололцдог Жозеф Робинетт Байдены тухай онцолж байна.
Туршлагатай улстөрч
Энэ удаагийн сонгуульд санал өгөх сонгогчдын дийлэнх нь дэлхийд мэндлээгүй байхад Жо Байден улс төрд хөл анх тавьсан. Элит гэр бүлээс гаралтай, зарим үед хайхрамжгүй гэнэн мэдэгдлээрээ өрсөлдөгчдийнхөө шүүмжлэлийн бай болдог Жо Байдены улс төрийн карьер 47 жилийн өмнө эхэлсэн юм. 1973-2009 онд тэрбээр Делавэр мужаас сенатчаар сонгогдон ажиллаж, Ерөнхийлөгчид удаа дараа нэр дэвшиж байлаа. Ерөнхийлөгч Барак Обама төр барьж байх үед дэд ерөнхийлөгчийн алба хашиж асан тэрбээр олон нийтийн дунд одоогоор Д.Трампаас нэр хүндтэй байна.
Хамгийн ахмад “Ерөнхийлөгч”
Хэрэв тэр сонгуульд ялалт байгуулбал АНУ-ын хамгийн өндөр настай Ерөнхийлөгч болно. Төрийн тэргүүн болж, 2021 оны нэгдүгээр сард тангараг өргөвөл тэрбээр 78 нас хүрсэн байх юм. Түүний өрсөлдөгч, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 70 настайдаа Төрийн тэргүүн болж байв.
Хорт зуршлаас хол
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Жо Байден, Дональд Трамп нар тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, спортоор тогтмол хичээллэдэг. “Надад чөдөр тушаа болох ямар нэгэн зүйл хэрэглэдэггүй” гэж хорт зуршлаас хол гэдгээ тайлбарласан Жо Байдены гэр бүлд архины хамааралтай хүн цөөнгүй байсан гэдэг.
Уй гашуу
Жо Байдены амьдралд хагацал, гунигт үйл явдал тохиолдож байсан ч тэрбээр сэтгэлийн хаттай байж, уй гашууг даван туулж чаджээ. Коллежийн оюутан байхдаа танилцсан Нелия Хантертай тэрбээр 1966 онд гэрлэж, гурван хүүхдийн эцэг эх болсон. 1972 онд 29 настайдаа Жо Байден Делавэр мужаас сенатчаар сонгогдсоноос хэдэн долоо хоногийн дараа түүний эхнэр Нелия, ой гарантай охин Наоми нар нь автомашины ослоор таалал төгссөн юм. Сэтгэл санааны хямрал, уй гашууд автсан залуу улстөрч сенатчийн албан тушаалаас татгалзахаар шийдээд байсан гэдэг. Гэлээ ч сэтгэлээ барьж, карьераа үргэлжлүүлэхээр шийдсэн улстөрч хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэхийн тулд Вашингтоноос Делавэр мужийн Уилмингтон хот дахь гэр рүүгээ галт тэргээр байнга зорчдог байлаа. 1975 онд Байден одоогийн гэргий, англи хэлний багш Жилл Трейси Якобстой танилцаж, хоёр жилийн дараа гэр бүл болон, бага охин нь мэндэлсэн. Одоогоос таван жилийн өмнө түүний том хүү Бо Байден тархины хорт хавдраар нас барсан агаад удаах хүү Хантер хар тамхины хэрэгт орооцолдож, дуулиан тарьж байсан юм.
Эрүүл мэндийн асуудал
“... Багадаа танихгүй хүмүүстэй ярихдаа би ээрдэг байлаа. Шинэ сургууль, танихгүй хүмүүс, шинэ орчинд дасан зохицно гэдэг миний хувьд том асуудал байсан” гэж Байден дурсамжиндаа онцолсон. Хожим улс төрийн ажил эрхэлж, олон хүн, тэр дундаа сонгогчдын өмнө үг хэлэхдээ ч заримдаа ээрч, цагаа олоогүй үг хэлчих нь байв. 1988 онд Байден тархины судасны цүлхэн гэсэн оноштой эмнэлэгт хүргэгдэж, яаралтай мэс засал хийсний дүнд эдгэрч, долоон сарын дараа Сенатад эргэн ирсэн юм. Өрсөлдөгчид нь түүнийг эрүүл мэндийн хувьд асуудалтай, ой санамж муу гэж шүүмжлэх нь бий.
Чинээлэг түшмэл
Хамгийн чинээлэг улстөрч, түшмэдийн нэг бол Жо Байден.1998–2009 онд Байден болон түүний гэргий Жилл нарын жилийн орлого 300 мянга орчим ам.доллар байв. Харин дэд ерөнхийлөгчийн албанаас бууснаас хойш түүний гэр бүлийн орлого жилийн 100 орчим мянган ам.доллароор нэмэгдсэн тухай “The Washington Post” мэдээлж байлаа. Түүний орлогын чамгүй хувийг олон нийтэд илтгэл тавих, өгүүллээ хэвлэн нийтлэх зэрэг ажил бүрдүүлдэг агаад номоо хэвлүүлээд найман сая ам.долларын ашиг олжээ.
Ам алдвал барьж болдоггүй
Цагаа олоогүй үг, болчимгүй үйлдэл нь түүний өрсөлдөгчдөд олз болдог. Тэртээ 1987 онд сонгуулийн кампанит ажлын уулзалтын үеэр өвөг дээдэс нь зүүн хойд Пенсильванийн уурхайд ажиллаж байсан гэж ярьжээ. Үнэн хэрэгтээ Байдены өвөг дээдсээс хэн нь ч уурхайд ажиллаж байгаагүйгээр барахгүй тэрбээр олны өмнө үг хэлэхдээ Британийн лейборист улстөрч Нил Киннокийн илтгэлийг хуулсан болох нь тодорхой болов.
Барак Обамаг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед “Ухаалаг, сайхан ярьдаг, цэвэр хувцасладаг Барак Обама африк гаралт америкчуудаас анхны мейнстрим улстөрч боллоо” гэсэн.
Түүний энэ үгийг арьс өнгөөр ялгаварласан аястай, хар арьстнуудыг дайрсан доромж агуулгатай гэж ихэд шүүмжилж байлаа. Энэ мэт болчимгүй мэдэгдлээс гадна түүнийг болгоомжгүй үйлдэл хийдэг гэж шүүмжлэх нь цөөнгүй. Жо Байдентай харилцсан, хамт ажилласан, ажил хэргийн холбоотой найман эмэгтэй түүнийг биед нь зүй бусаар хүрсэн, үсийг нь үнэрлэхийг оролдсон гэж буруутгасан.
Дипломатч
Жо Байден Сенат дахь олон улсын харилцааны хорооны тэргүүлэгчээр олон жил ажилласан, туршлагатай улстөрч. Сүүлийн 45 жилийн хугацаанд олон улсын тавцанд голлон тоглосон удирдагч, улстөрч нартай бараг бүгдтэй нь нүүр тулж уулзсан. Тэрбээр олон улсын шинж чанартай аливаа зөрчил, тэмцэлд болгоомжтой ханддаг агаад Персийн булан дахь цэргийн ажиллагааг эсэргүүцсэн, Ливид ч цэргийн ажиллагаа явуулахын эсрэг байр суурьтай байв.
| Болчимгүй үгтэй, хашир Жо |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |