Уг харамсалтай ослын талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад С.Батхүү мэдээлэл өглөө.
Дарьганга сумын таван иргэн 20 гаруй километрийн зайтай байрлах хөдөө гэр рүүгээ харихаар сумын төвөөс нэгдүгээр сарын 10-ний 23:00 цагийн үед гарчээ. Тэр өдөр цас их хэмжээгээр орж, шуурч байсан гэнэ.
Мөн тэрбээр “Сумын төв рүү түлш, хүнсээ бэлтгэхээр хэдэн малаа хашаад ирсэн малчид гэр рүүгээ яарах нь тодорхой биз дээ. Тэнгэр онгойх сиймхийгээр нь гэр рүүгээ гараад явчихсан юм билээ. Талийгаач нарын өвөлжөө сумын төвөөс 20 гаруй километрийн зайтай байрладаг. Цасан шуурганы улмаас зам битүүрч, явах аргагүй болоод зогссон юм шиг байна лээ. Тэгээд машинаа асаалттай унтаад, угаартчихсан гэсэн. Албаныхан урьдчилсан байдлаар угаартаж нас барсан гэдгийг нь тогтоосон байна лээ” гэв.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Малын эрэлд явсан малчин автомашин хараад давхиад очсон юм билээ. Цасанд суусан учраас тусламж үзүүлэх санаатай очтол жолооч нь дөнгөж амьсгаатай, зорчигчид нь ухаангүй байсан гэсэн. Автомашин дотор Дарьганга сумын малчин А болон арваннэгдүгээр ангийн охин, дөрвөн настай хүү, нөхөр нь, мөн хажуу айлын малчин эрэгтэй С зорчиж явсан юм билээ. Харамсалтай нь, А хоёр хүүхэдтэйгээ, хажуу айлын малчин С нар нь амьсгал хураасан байсан гэсэн. А-ийн нөхөрт анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэгт хүргэсэн иргэний биеийн байдал сайжирч, ухаан ороод байгаа. Азаар амьд үлдсэн ч эхнэр, хоёр хүүхдээ алдсан учраас маш хүнд нөхцөлд байгаа гэсэн. Төвийн эмнэлэг рүү аваад явсан сураг байна лээ. Тэднийг олсон малчин иргэн амьд үлдсэн ганц хүнийг нь айлын бараа харуулсан юм билээ. Тэгээд сумын төв рүү хэл дуулгаж, албаныхан очсон гэсэн. Тэднийг очиход дөрвөн хүн нь нас барчихсан, бие нь хөрсөн байсан гэсэн. Тэд гэртээ тун дөхсөн бөгөөд 3-4 километрийн л зайтай цасанд суучихсан байсан гэсэн” гэв.
Тэрбээр “Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгмөөргүй байна. Нас барсан иргэдийн мэдээллийг өгөхийг ар гэрийнхэн нь зөвшөөрөхгүй. Тэд уг мэдээллийг гаргахыг хүсэхгүй байгаа. Малын эрэлд явж байсан малчин 15:00 цагийн үед “Дөрвөн хүн нас барж, нэг хүн ухаантай байна” гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу очиход хэдийнэ амьсгал хураачихсан байсан. Сумын Онцгой комисст өдөр бүр эргүүлийн жижүүр ажиллаж байгаа. Тухайн өдөр гарч байгаа жижүүрт ямар нэгэн дуудлага ирээгүй юм байна лээ. Хэрэв дуудлага ирсэн бол бид шуурхай ажиллаж, ослын газарт түргэн шуурхай очих боломжтой байсан” гэсэн юм.
Иймд иргэд та бүхнийг байгалийн онц аюултай үед холын замд гарахгүй байх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсөд, нутгийн зон олонд гүн эмгэнэл илэрхийлж байна.
| СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМАНД ДӨРВӨН ХҮН АВТОМАШИНДАА УГААРТАЖ НАС БАРСАН ОСЛЫН МӨРӨӨР... |
|
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-I
2026-11-25 07:00:49
НАЙРУУЛАГЧ Ц.ХҮСЭЛБААТАР БУЮУ ТҮГШҮҮРИЙН ЭЗЭН
2026-11-25 07:00:23
ГАРРИ КАСПАРОВ: БИ XX ЗУУНД ХАМГИЙН ИХ ЗОВЛОН ТУУЛСАН ЕВРЕЙ, АРМЕН ҮНДЭСТНИЙ ЦУС ХОЛИЛДСОН ХАГАС ЦУСТАЙ ХҮҮ
2026-11-25 07:00:00
Л.Оюун: “Хар жагсаалт”-ын шинэчлэл бол зөв шийдвэр, хэн хэнд нь ашигтай
2026-11-25 07:00:00
Т.ДОРЖХАНД: БИ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХГҮЙ
2026-11-24 16:52:10
“Дурсамж 1988” цувралын жүжигчин Ко Кён Пё согтуугаар жолоо барьж, осол гаргажээ
2026-11-24 16:33:41
Зудын эрсдэлийг аймаг, сумаар бодит цагт хянах систем ашиглалтад орлоо
2026-11-24 16:12:13
Дэлхийн өвийг хамгаалах нэгдсэн зөвлөмж гарлаа
2026-11-24 15:12:01
СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТӨРСӨН ЭЦГЭЭ ЗОДОЖ, ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ
2026-11-24 15:00:48
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-24 14:47:22
“МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2026-11-24 12:49:02
Германы 450 сургуульд тэсрэх бөмбөг дэлбэлэх агуулгатай шуудан иржээ
2026-11-24 12:05:45
С.БАТЗОРИГ: ЗАЛУУ НАСНЫХАА ЭНГЭРТ “ЦАГААН УУЛ” ХАТГАЛАА
2026-11-24 11:35:49
“NVIDIA”-ийн гүйцэтгэх захирлаар Женсен Хуангийг эгүүлэн томилжээ
2026-11-24 10:42:45
ГАДААД ӨР 11 ИХ НАЯДААР НЭМЭГДЭХ УЛСЫН ТӨСӨВ
2026-11-24 07:50:49
“АМЬТНЫ ФЕРМ” МЕТАДРАМЫН ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-11-24 07:45:33
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-11-24 07:05:25
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МАН ДОТОРХ “ДАЙН” БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧГҮЙ БОЛСОН МОНГОЛ УЛС ХЭРХЭХ ВЭ
2026-11-24 07:00:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-24 07:00:00
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-11-24 07:00:00
“МОНГОЛ УЛСЫН ОСОЛ ГЭМТЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦОО 10 ЖИЛД” СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-23 15:10:35
ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА
2026-11-23 12:23:02
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |