Нийслэлийн статистик мэдээллээр Улаанбаатар хотод өнгөрсөн 2023 оны байдлаар 465,059 өрх бий. Улаанбаатар нийт оршин суугчдын тодорхой хувь нь түрээсийн байр, орон сууцад амьдардаг бөгөөд тэдний дийлэнхийг хувийн орон сууц худалдан авах боломжгүй залуу гэр бүл, оюутнууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Харин намрын улирал эхэлж, жил бүрийн энэ үед хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотод суралцахаар ирж буй оюутан, залуусын дунд түрээсийн байрны эрэлт нэмэгдэж буй. Сүүлийн жилүүдэд хил гаалийн хязгаарлалт, бараа бүтээгдэхүүн, барилгын материалын хомстол бий болсон нь түрээсийн орон сууцны үнэд ч нөлөөлж, сарын түрээс улам бүр нэмэгдэх болсон талаар иргэд ам уралдан ярих болсон. Тэгвэл байр, орон сууцны үнэ олны анхаарлын төв болж байгаатай холбогдуулан орон сууцны түрээсийн үнэ, нөхцөл болон бусад зүйлийн талаар сурвалжиллаа.
Сүүлийн жилүүдэд монголчуудын өргөнөөр хэрэглэх болсон “Үнэгүй.мн” цахим хуудсаар дамжуулан залуус үл хөдлөх хөрөнгө, орон сууцны мэдээллээ авах болсон. Харин тус цахим хуудас дахь түрээсийн орон сууцны үнийг судалж үзвэл,

Ингэхдээ “Үнэгүй.мн” цахим хуудаст орон сууц түрээслүүлэх зар байршуулсан иргэд сарын түрээсээ урьдчилсан байдлаар олон сараар нь авч, гэрээ байгуулах аж. Тодруулбал, түрээслүүлэх байрны 3-6 сарын түрээсээ нэг дор авах буюу 3+1, 6+1 зэргээр авч, бүр 12+1 буюу бүтэн жилээр нь түрээслэх төлбөрөө хийх түрээслэгчдээс шалтгаалан сарын түрээсний төлбөр нь 100-300 мянган төгрөгийн буурдаг гэнэ. Харин “Фэйсбүүк” сүлжээний “Байр түрээслүүлнэ”, “Орон сууц түрээс” зэрэг нэртэй нээлттэй группуудээр хувь хүний оруулсан түрээсийн зарыг судлахад,
Түүнчлэн үл хөдлөхийн түрээснээс гадна айлын хажуу өрөөний түрээсийг судалбал, “Фэйсбүүк”-ийн группуудээр 150-850 мянга, “Үнэгүй.мн” сайт дээр 250-900 мянган төгрөгийн ханштай байх аж.

Иргэд түрээсийн байрны талаарх мэдлэг хомс байгаагийн улмаас ам дамжсан дутмаг мэдээлэл авах нь бий. Жишээлбэл, дээр дурдсан цахим зард гарсны дагуу сарын түрээсийг 650 мянган төгрөгөөс эхэлж байна гэж ойлговол эндүүрэл болох гэнэ. Учир нь, түрээслүүлэгчид олон сарын төлбөрийг нэг дор авах сонирхолтой байгаа аж. Энэ төлбөрийн нөхцөл нь залуу гэр бүл, оюутан залууст хэрхэн хүндрэл учруулж байгаа талаар их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Б.Хонгорзулаас тодруулахад
“Би 20 настай, гуравдугаар курсийн оюутан. Оюутан болж ирснээсээ хойш анх удаа энэ намраас ганцаараа байр түрээсэлж амьдарч байна. Гэхдээ сэтгэлд нийцсэн, боломжийн үнэтэй, сургуультайгаа ойр түрээсийн байр олох гэж багагүй хугацаа зарцуулсан. “Фэйсбүүк”-ийн группуудээс эхлэн олон төрлийн түрээсийн байрны зар үзсэн. Үнэ нь төлбөрийн нөхцөл, өрөө, шинэ, хуучин, тавилгатай, тавилгагүй гэдгээсээ шалтгаалж өөр өөр байдаг юм билээ.
Байр түрээслэх гэж олон түрээсийн орон сууцанд очиж үзсэн. Хажуу өрөө, нэг өрөө байр гээд сургуультайгаа ойр байршилд байр түрээслүүлэх дийлэнх зарын эзэнтэй холбогдож, очиж үзсэн шүү. Уг нь би 3+1 гэсэн төлбөрийн нөхцөлтэй түрээсийн байр хайсан юм. Гэтэл дийлэнх нь хагас жилээр, зарим нь бүтэн жилээр нь түрээс авна гэсэн. Тиймээс л өөрт тохирох үнэтэй, төлбөрийн нөхцөл нь бага сараар авдаг байр хайж олон газраар явсан. Хажуу өрөөний төлбөр 700 мянгаас эхэлдэг юм байна лээ. Харин нэг өрөө байр 2-2.5 сая. Гэхдээ хотын төвөөс арай хол, баруун, зүүн зах руугаа эсвэл хуучны оросын угсармал байрнууд бусдаасаа арай хямд, сарын түрээс нь 900 мянгаас 1.6 сая төгрөгийн төлбөртэй байсан.
Орон сууц түрээслэхэд оюутан залуусын хувьд түрээсийн төлбөрөө олон сараар нь авдаг байрнууд боломжгүй санагдсан. 3+1 гэсэн төлбөрийн нөхцөлөө л хангах гэж чадах ядахаараа хичээж байгаа оюутнуудад 6+1 гэдэг бүр ч боломжгүй шүү дээ” гэсэн юм.
(2).jpg)
Г.Хонгорзул
| ҮНЭ ХАНШ: ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ САРЫН 1-18 САЯЫН ТӨЛБӨРТЭЙ БАЙНА |
|
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |