Манай улс 1.7 сая гаруй га хадлангийн талбайтай. Харин энэ оны хувьд 580 мянган га талбайд тариалалт хийж, 1.2 сая тонн ургац хурааж авах урьдчилсан тооцоотой байгаа. Хэдий оны эхний зургаан сарын байдлаар урьдчилсан тооцоог давж, 592.1 мянган талбайд тариалалт хийсэн ч өнгөрсөн оны үеэс 1.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, хүнсний ногоо 3200 га, төмс 200 гагаар нэмэгдсэн ч үр тариа 9500 га, таримал тэжээл 5000 га, техникийн ургамал 2400 гагаар буурсан нь голчлон нөлөөлжээ. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 2000 орчим га талбайн тариалан усанд урсаад байгаа гэнэ. Тэгвэл ургац хураалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан хадлан хадах техник, хэрэгсэл, малчид, тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгож буй хадуур, тармуур, тракторын үнэ ханшийг сурвалжиллаа.

Малчид, тариаланчдын хамгийн ихээр үйлчлүүлдэг “Нарантуул” олон улсын худалдааны төвийн урд байрлах хөдөө аж ахуйн техник, хэрэгслийн дэлгүүрт явж очлоо. Байнгын үйлчлүүлэгч нартаа “Техникийн зах” гэдгээрээ танигдсан эл хэсэгт хөдөө аж ахуйн техник, хэрэгсэл зардаг хоёр ч газар бий. Харин сэлбэг борлуулдаг цөөн лангуу байдаг бөгөөд найр, наадам зэрэгцэж, нийслэл хот “эзгүйрэхээ” шахсан ч тэр хэдэн лангуу үйлчлүүлэгчээр тасардаггүй юм байна. Тэр ч утгаараа үйлчлүүлэгч олонтой сэлбэгийн лангуунууд үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд бараа олонтой, нөөц сайтай байдаг гэнэ.

Сэлбэгийн лангуу руу дөнгөж ороод зогсож байтал араас хууз сахалтай, хижээл насны эр гүйхээрээ орж ирээд худалдагчаас хадлангийн тракторын дугуй, ремень асууж байна. Тэгэхдээ “Зөвхөн ногоон тракторынхыг нь хараад өгөөрэй. Өнгөрсөн жил улааныхыг нь авч үзтэл таардаггүй юм билээ” хэмээн худалдагчид учирлаж байх. Түүнээс хадлан, ургац хураалтад хэрхэн бэлдэж яваа талаар нь асуувал “Бас яг ч өөртөө биш юм аа. Орон нутгийн унаанд хөдөө хүн рүү дайж явуулах гээд. Ховд тийш эрт ургац гарсан. Гэрийнхэн маань эрт ургацаа хурааж байтал хадлангийн тракторынх нь ремень тасарчихлаа. Тэгээд би гэж хүн хотод байгаагаараа хурдхан шиг ремень олж, Ховд руу явуулах ажилтай явна даа” гэлээ. Бид ийн хэдэн үг солиод удаагүй байтал сэлбэгийн худалдагч залуу лангууныхаа араас хэд хэдэн сонголттой тракторын ремень гаргаж ирэх бөгөөд өнөө эрийн асуусан ремень 150-250 мянган төгрөгийн үнэтэй байх аж. Үргэлжлүүлэн тус газар тариалангийн сэлбэг, хэрэгслийн худалдаа эрхэлдэг “Шинэ ундрах булаг трейдинг”-ийн худалдагчаас зарим зүйлийг тодруулбал “Цар тахлын үед хил хаалттай байснаас хадлангийн техник, хэрэгсэл оруулж ирэхэд асуудалтай байсан. Харин сүүлийн хоёр жилд татан авалт, худалдан авагч ч жигдэрч байна. Урд болон хойд хөршөөс татаж авдаг техник, хэрэгсэл цаад талаасаа бага зэрэг үнээ нэмсэн ч Монголд худалдаалагдах үнэд нь тийм ч их нөлөөлөөгүй” гэв.
Ремениэс гадна иргэдийн хамгийн ихээр худалдан авдаг тракторын дугуйны шаариг 10-30 мянга, зөөлөн холбоо 15-20 мянга, том дугуй 350-500 мянга, жижиг нь 110-200 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Харин хадлангийн үед хэрэглэх хадуур 1.5-4 сая төгрөг, тармуур 2.8-9.5 сая төгрөг болж өсжээ. Ингээд үзвэл, иргэд, тариаланчид хамгийн багадаа таван сая орчим төгрөгөөр хадлангийн үед хэрэглэх техник, хэрэгсэлтэй болох боломжтой аж.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2012 онд урд хөршөөс 8000 гаруй бага оврын трактор, 250 орчим хадуур, тармуур, анжис оруулж ирэн малчид, тариаланчдад хөнгөлөлттэй үнээр худалдаалж байв. Тухайн үедээ монгол мөнгөөр таван сая төгрөгийн үнэтэй бага оврын тракторыг урьдчилгаа 20 хувь буюу сая төгрөг төлж, үлдэгдэл дөрвөн сая төгрөгийг жилийн хугацаанд эргэн хувааж төлөх нөхцөл бүрдүүлсэн. Өдгөө ХХААХҮЯ-ны уг хөнгөлөлтөөр төмс, хүнсний ногооны техник, хэрэгслийг худалдаалж гэнэ. Тухайлбал, малчид, тариаланчид трактор, төмс ухагч, бордоо, бууц цацагч, бут цохигч, хэрчигч зэрэг 20 орчим газар тариалангийн техник, хэрэгслийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авч байгаа юм.
Дээр дурдсан “Нарантуул”-ын урд талын техникийн захын сэлбэгийн лангуунаас гарвал ердөө хажууханд нь хөнгөлөлттэй үнээр хадлангийн техник, трактор худалдаалж буй дэлгүүр байв. Тармуур, хадуур, тракторын худалдаагаараа тэндээ толгой цохидог компаниуд нь цөм ХХААХҮЯ-ны хөнгөлөлттэй нөхцөлөөр техник, хэрэгслээ худалдааг болсон гэнэ. Энэ тухай техникийн захад таарсан Завхан аймгийн тариаланч Г-тай цөөн хором ярилцахад “Хөнгөлөлттэй үнээр трактор авах сайхан боломж шиг санагдсан. Би жилийн өмнө ногоон пад трактор хөнгөлөлттэй үнээр авсан. Эхэндээ шинэ техник аваад ажил урамтай сайхан явж байтал зарим сэлбэгийг нь солихгүй бол болохгүй асуудал гарсан. Ер нь ч манай тэр хавийн тариаланчид хөнгөлөлттэй үнээр авсан тракторууддаа том, жижиг дугуй, уян холбоос, шаариг гээд сэлбэсээр би ганцаараа үлдээд дууссан юм. Харин энэ жил л “шинээр” сэлбэх гээд одоо дугуй аваад явж байна даа” гэв.

“Нарантуул” олон улсын худалдааны төвд борлуулж буй хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан пад трактор 12-15.5 сая, кабингүй трактор 24-25.5 сая, кабинтай нь 27-29 сая төгрөгийн үнэтэй байв. Мөн газар тариалахад чухал хэрэгтэй бутлагч 2.5-4 сая, плуг 1.9-3 сая төгрөгийн үнэтэй байна. Хэрэв ХХААХҮЯ-ны хөнгөлөлтгүйгээр авбал пад трактор 10-15 сая төгрөг, дөрвөн цилиндр, мосттой нь 19.5-22 сая төгрөг, цаашлаад даац, мориныхоо хүчнээс хамаараад 110 сая төгрөг хүртэлх үнэтэй байх аж. Харин Белариусаас орж ирж буй шинэ төрлийн цэнхэр пад трактор орж ирсэн даруйдаа зарагдаж дуусаж байгаа гэнэ.
Ташрамд дурдахад, “Нарантуул” захын техник, хэрэгслийн хэсэгт газар тариалангийн багаж, хэрэгсэл элбэг бөгөөд малчид, тариаланчдын сонирхсон бараа, сэлбэг байхгүй бол захиалга авч, 14 хоногийн дотор авчирдаг юм байна.

| ҮНЭ ХАНШ: “НАРАНТУУЛ” ЗАХАД ХАДУУР, ТАРМУУР 1.5-10 САЯ, ХАДЛАНГИЙН ТРАКТОР 9-110 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |