Интернэт ашиглах боломжгүй, гар утас, датагүй хүүхдүүд цахим хичээлдээ хэрхэн хамрагдах вэ. Үүн дээр төр засгаас хэрхэн анхаарал хандуулах вэ. Хэрэв засгаас ямар нэг анхаарал хандуулахгүй бол хүүхдүүд цахимаар сурах боломжгүйн учраас арга буюу хичээлээ тасалж байна. Автозамын түгжрэлийг буруулахын тулд бага ангийн сурагчдыг цахим сургалтад шилжүүлж, дугаарын хязгаарлалт хийлээ. Угтаа бол бага ангийн сурагчид багш ярьж, зааж байгааг цахимаар биш танхимаар заасан тохиолдолд илүү ойлгодог. Тийм адал утас ашиглаж, интернэтэд холбогдох боломжгүй бага ангийн сурагчдыг цахим сургалтад шилжүүлдэг нь ямар учиртай вэ. Үүнээс болж хүүхдүүд цахим хичээлээ таслаад эхэлжээ.
Тэдний хувьд эцэг, эхтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь юугаар ч сольшгүй илүү аз жаргал. Гэвч үүний хариуд хүүхдүүдийн сурлагын чанар улам муудсаар л.
Хоёр жилийн өмнө цар тахлын үед эцэг эх, багшийн санаа, сэтгэлийг илүүтэй зовоож байгаа сургуулийн насныхан байлаа. Тэд жилд 35 үсэг, 100 хүртэлх тоо, тэмдэг, тэмдэглэгээгээ бүрэн гүйцэд нүдэлж, цээжилж амжилгүй, хөтөлбөрийн дагуу хоёрдугаар улирлын сурагчдын амралтаа эхлүүлсэн. Гэвч гуравдугаар улирлын хичээл ороод долоо хонож байтал дэлхий дахинд коронавирус дэгдэж, хөл хорионы урт өдрүүд эхэлж, тэд теле хичээл гэдэг “шинэ багш”-тай учрахаас өөр сонголтгүй болсон юм. Ялангуяа орон нутгийн сургуулийн дотуур байр, айлд суудаг хүүхдүүд нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө гэртээ харихаас өөр замгүй. Тэдний хувьд эцэг, эхтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь юугаар ч сольшгүй илүү аз жаргал. Гэвч үүний хариуд хүүхдүүдийн сурлагын чанар улам муудсаар л. Хүүхдүүдийн олонх нь цахим хичээлийн дуусах хугацааг хүлээж дуртай, дургүй үзсэн болж, бушуухан л тоглож наадан, ээж аавдаа эрхлэхийг илүүд үзэж байсныг олон хүн батлан ярьдаг. Өөрөөр хэлбэл, теле хичээл нэр төдий байдлаар сурсан ч зуны амралттай залгаж, гурван сарын хугацаанд үзсэн, сурсан хэдэн үсгээ бүр ор тас мартаад ирсэн нь олон байсныг багш нар учирлаж байлаа.

Боловсрол судлаач нар “Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь тасралтгүй, залгамж холбоотой боловсруулсан байдаг тул өнгөрсөн хагас жил, улирлын хичээлийн агуулгыг дараагийн хичээлийн жилд танхимаар орсон тохиолдолд л нөхөн суралцах бүрэн боломжтой. Энэ нь багшийн ур чадвар, хүүхдийн тоо, ачааллаас хамаарч харилцан адилгүй үр дүнтэй байх магадлалтай. Сургалтын хөтөлбөрөө сайжруулж, эрэл хайгуул хийж, арга зүй, менежмент, технологийн чадвараа хөгжүүлж, хамтран ажиллаж чадсан багш нарын сургалтын үйл ажиллагаа бэрхшээл багатай үргэлжилнэ” хэмээж буй. Энэ талаар багш нар “Бид багагүй хугацаанд гэртээ эрх дураараа байж, ээж, аавдаа эрхэлсэн хүүхдүүдийг сууж сурахаас эхлээд сурах арга барилд нь зүгшрүүлэх, цаашлаад анхаарлыг нь төвлөрүүлэх гээд шат дараатайгаар ажилладаг. Үүнд сурагчаас гадна эцэг, эхийн гэртээ хүүхэдтэйгээ ажиллах тусламж, үүрэг оролцоо маш чухал байдаг. Бид хамтарч байж хүүхдээ зөв, системтэйгээр сургаж, мэдлэг, боловсролтой болгоно. Гэтэл олонх эцэг, эхэд хүүхдэдээ хичээл заах цаг зав байдаггүй. Дээр нь ахиад л урт хугацааны хөл хорио эхэлж, хүүхдүүд теле хичээлээ үзэхээс өөр сонголтгүй болчихлоо. Бидний зүгээс сурагчдадаа “Цахим хичээлээ л үз” гэдэг зөвлөгөө өгч байгаа ч үр дүн нь бахь байдгаараа л гарна. Өөрөөр хэлбэл, бид цахим хичээлийн агуулгыг эхнээс нь танхимаар зааж байж, хичээлийн хоцрогдлыг аргилгахаас өөр сонголтгүй” гэж байлаа.
| СУРАГЧДЫН ОЛОНХ НЬ ГЭРТЭЭ УХААЛАГ ГАР УТАСГҮЙ, ДАТА БАЙХГҮЙГЭЭС ХИЧЭЭЛЭЭ ТАСЛАЖ БАЙНА |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |