Жил, жилийн цагаан сараар залуучууд л монгол ёс заншил, соёл бэлгэдэлдээ хойрго хандаж, амар мэндээ эрж, ахан дүүстэйгээ учран золгодог үндэсний уламжлалт сар шинийн баяраасаа хойш суудаг боллоо. “Бяруу болоогүй байж, бухын баасаар баана” гэгчээр л монгол уламжлалт өв соёл, зан заншлаасаа нэгийг ч мэдэхгүй байж, хөмсгөө атируулан “Манайх л лав цагаан сар тэмдэглэхгүй. Ямар их зарлага, яасан их хөл вэ” гэж төвөгшөөн, харийн орны хүн аятай л гараа элгэндээ тэврэн зогсохыг нь яана. Ийн ярих, ийм үзэл бодолтой залуус ч их болсон. Уг нь шидрүүн өвлийг өнөтэй давж, урин хавартай энх мэнд золгож байгаа ийм сайхан баяртаа харин ч өнгө төгөлдөр, цог хийморь, жавхаатайхан оролцож, өвөг дээдсийнхээ өвлүүлсэн өв соёлыг таньж, мэдэх их ухаанд суралцах нь залуус шүү дээ.
Түүнээс ширэв татаж буруу хараад, шинэлэхгүй гэж толгой сэгсрэх нь монгол хүн, тэр дундаа залуу хүнд зохимгүй дүр төрх. Сар шинийн баяр бол тэр чигтээ монгол өв соёл, зан заншил. Ууц, өвчүүгээ бэлдэж, идээгээ зэхэх, дээл, хувцсаа зөв зүйтэй өмсөхөөс эхлээд л ёс ёмбогор, төр төмбөгөр гэсэн зарчим үйлчилж, ёс жудгийнх нь дагуу л бүхнийг гүйцэтгэх учиртай баяр. Орой Лхам бурхныг тотгон дээрээ залаад, өглөө нарнаас урьтан босож, тэнгэр, хангайдаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, шинэ жилийн эхний нарыг харах гэж уралддагаас эхлээд дүүрэн бэлгэдэл, дэлгэр их ёс уламжлалтай. Түүнээс үүднээсээ хоймор хүртлээ ширээ засаад, өнгө, мөнгө, идээ ундаа, бэлэг сэлтээр гайхуулах баяр огт биш. Залуу гэр бүл ихэвчлэн их зарлага, нүсэр баяр гэдгээс нь эмээж, тэмдэглэхгүй гэх нь бий. Тэгвэл тэдгээр залуу гэр бүлд хандаж хэлэхэд, цагаан сарын утга учир, бэлгэдэл, гол мөн чанарыг нь таних нь их чухал.
Монгол өв соёлоо буй биеэрээ тээх үндэсний энэ баяраараа ном журмынх нь дагуу идээ будаагаа засаж, тэмдэглэхээс хэр хэмжээнээсээ хэтрүүлэх зүйл биш юм.

Тухайлбал, залуу гэр бүл заавал тарган хонины ууц тавьж, том идээ засах албагүй. Бүр өвчүү тавьж, өргөн ширээ засах ч шаардлагагүй. Ёсоо бодож, дал дөрвөн өндрөө чанаад, гурван үеэр идээгээ засаад, цайгаа чанаж, хангай дэлхийдээ өргөөд, монгол үндэстний дээл хувцсаа өмсөж, аав, ээж, ахмадынхаа тохойг өргөн золгож, ахан дүүстэйгээ мэндийн үг хэлэлцэхэд болж байгаа юм шүү дээ.
Энэ л бидний уламжлалт баяраа хүндэтгэж, мөнхүү давхар ёс заншлаасаа суралцах байдал. Түүнээс хэн нэгнээсээ илүү гарах гэж зовсон, түүнээсээ болж, уламжлал баяраа төвөгшөөсөн байдлыг битгий гаргаарай залуус аа. Энэ их өв соёл, ёс уламжлалыг өвлөн авч, үргэлжлүүлэн үлдээх залуусын хандлага зөв байж, ёстой бүхнийг ёсоор нь хийж, ахмад буурлаа хүндэлж, тэдний амар мэндийг эрж, үгийн сайныг хэлэлцэж, ерөөлийн сайхныг өргөх учиртай баяр шүү дээ. Иймээс идээ ундаа, элбэг, дэлбэг байхыг бэлгэдсэн цагаан сараа ёс уламжлалынх нь дагуу тэмдэглэж, монгол ёс заншлаа эрхэмлэн дээдэлье, залуус аа.
| ИДЭЭ, УНДАА ЭЛБЭГ, ДЭЛБЭГ БАЙХЫГ БЭЛГЭДСЭН ЦАГААН САРАА УЛАМЖЛАЛЫНХ НЬ ДАГУУ ТЭМДЭГЛЭЕ ЭЭ, ЗАЛУУС АА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |