Хотынхон “Нийслэлийн Засаг даргыг Дарханы Засаг даргаар тулах уу” хэмээн асууж, Дарханыхан харин “Үгүй, үгүй” гэж илт харамнах аж. Өнгөрөгч долоо хоногт цахим орчинд хотынхон, дарханыхан хооронд ийм яриа өрнөж, инээдэм, наргиа болж байхыг хэдэнтээ харлаа. Угтаа энэ бол наргиа төдий биш байж ч болох. Өөрөөр хэлбэл, “Засаг даргаа тулах уу” гэж асууж байгаа хотынхон өөрсдийн Засаг даргынхаа ажиллах арга барил, суурин дээрээ эргэж буцсан захирамж, шийдвэрт сэтгэл дундуур байгаа төдийгүй, хөл хорионы үед нүдээ олсон менежмент үгүйлж байгаа нь үүгээр харагдаж байна гэх үү дээ.
Хүмүүсийн шохоорхоод байгаа Дархан-Уул аймгийн Засаг даргыг Болдбаатарын Азжаргал гэдэг. Өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар Дархан-Уул аймгийн 33 мандатын 32-ыг авсан МАН олонхиороо Б.Азжаргалыг Дархан-Уул аймгийн Засаг даргад дэмжсэн. Түүнийг энэ сарын 9-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилж, 10-нд тамга тэмдгээ хүлээж авсан юм. Үндсэндээ ажлаа аваад 13 хонож байгаа шинэхэн Засаг дарга. Гэхдээ дарханчуудын хувьд Б.Азжаргал бол шинэ дарга биш юм. Тэрбээр доороос нь буюу багийн даргаас эхлээд өнгөрсөн 12 жил Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, Засаг дарга, Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж, улмаар Дархан-Уул аймгийн Засаг дарга болсон нэгэн. Өөрөөр хэлбэл Дархан хот буюу 80 мянган хүн амтай Дархан сумыг найман жил удирдаад, одоо 120 гаруй мянган хүн амтай Дархан-Уул аймгийн бүхэлд нь удирдаж эхэлж байгаа нь энэ.
Ингээд харвал Б.Азжаргалын өнгөрсөн 13 хоногт хийсэн ажлууд, гаргасан шийдвэрүүд нь тун нүдээ олжээ
Тэгвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал яагаад олны анхааралд оров, тэр Засаг дарга болсноосоо хойш 13 хоног яаж ажилласан болоод хотынхон түүнийг Засаг даргаараа “тулах” хүртлээ шохоорхож эхлэв гэдгийг товчхон авч үзье. Б.Азжаргал Дархан-Уул аймгийн Засаг дарга болмогцоо эхний өдрөө өөрийнхөө гар утсаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал авч эхэлсэн. Тэр даруйд 800 гаруй санал түүний утсанд ирсэн гэдэг. Гурав дахь өдрөө “Үнийн дүнгийн дээд хязгаар” тогтоох захирамж гаргаж, махыг килограммыг нь 7-9 мянган төгрөгөөр худалдаалахаар тогтоож өгсөн. Энэ нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд Дархан-Уул аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдүүлж, зохиомол хомсдол бий болгож, үнэ хөөрөгдөх, иргэд зах, худалдааны төвүүдэд дугаарлах зэрэг эрсдэлийг бууруулжээ.
Түүнчлэн Б.Азжаргал Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг авснаас долоо дахь хоногийн шөнө буюу энэ сарын 17-ны 00:26 цагт тус аймагт коронавирусийн анхны сэжигтэй тохиолдол илэрсэн байдаг. Тэрбээр тэр даруй Дархан-Уул аймгийн хэмжээнд гурав хоног бүрэн зогсолт хийх, зогсолт хийсэнтэй холбогдуулан хөл хорионд байгаа иргэдийн гэрт хүнс, эм бэлдмэлийг захиалгаар түгээх шийдвэр гаргасан юм. Мөн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал 26 хүнийг олж тогтоон, тусгаарлаж, олон хүнтэй харьцдаг ажил, албатай 10.302 хүнд шинжилгээ хийсэн байдаг. Дархан-Уул аймаг зогсолтын гурав хоногийн хугацаанд 15.555 хүнээс шинжилгээ авч, эрсдэл буурсан гэж үзсэн учраас захирамжаа цуцалж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Гэхдээ Дархан хотыг дөрвөн блокоор хувааж хязгаарлах, блок хооронд хөдөлгөөн хийхгүй байх, дотуур байрны оюутан, сурагчдыг хүнсээр хангах, 18 хүртэлх насны хүүхдүүд нийгмийн харилцаанд оролцохгүй байх, аж ахуйн нэгж байгууллагууд ажилтнуудаа 100 хувь шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Одоогийн байдлаар Дархан-Уул аймагт коронавирусийн батлагдсан 20 тохиолдол бүртгэгдээд байна. Гэхдээ илэрсэн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаа шуурхай илрүүлж, тусгаарласан, эрсдэлт хэсгүүд буюу олон хүнтэй харилцдаг албан хаагч, ажилтнуудаа шинжилгээнд хамруулсан учраас тархалт харьцангуй бага, нэг ёсондоо хумиж авсан гэж үзэж байгаа юм.
Ингээд харвал Б.Азжаргалын өнгөрсөн 13 хоногт хийсэн ажлууд, гаргасан шийдвэрүүд нь тун нүдээ олжээ. Шийдвэр, захирамжийг шуурхай гаргаж, эмх цэгцтэй зохион байгуулалтад хотоо оруулж, нэгдсэн удирдлагаар хангаж чадаж байгаа нь харагдаж байна. Ямар ч байсан Дархан-Уулынхнаас гомдол гарахгүй байна. Бас тэр нойр хоолгүй байна, ядарч байна, зутарч байна, төсөв хөрөнгө алга гэж гоншигнохгүй байна. Цаг тухайд нь олон нийтэд мэдээлэл өгч, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа гаргацтай, шийдэлтэй, үр дүнтэй нь танилцуулж, асуултанд цааргалахгүй хариулж байна.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн 13 хоногт ямар шийдвэр, захирамж гаргаж, ямар оновчтой шийдэл танилцуулсан бэ
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн 13 хоногт ямар шийдвэр, захирамж гаргаж, ямар оновчтой шийдэл танилцуулсан бэ. Ямартай ч хөл хорионы үед хөдөлгөөнд оролцох автомашинуудад “тусгай зөвшөөрөл” олгох шийдвэр гаргасан. Гэтэл хотын захиргааны үүдэнд иргэд овоороод эхэлмэгц шийдвэрээ цуцалсан.
Нийтийн тээврийн үйлчилгээг заасан цагаар явуулахаар шийдвэрлэсэн. Төд удалгүй автобусандаа чихэлдээд эхэлмэгц цагийг нь өөрчилсөн.
Мөн түгээлтийн машинуудыг өдрийн цагаар явуулж байхаар зохицуулаад байсан ч мөн л шийдвэрээсээ эргэж буцаад шөнийн 22:00-06:00 цагт явуулахаар болгож өөрчилсөн санагдаж байна. 1.4 сая хүн амьдарч байгаа Улаанбаатар хот хөл хорионы хатуу дэглэмийн өдрүүдэд энэ мэтээр оновчтой шийдвэр, зөв менежментээр дутаж байгаа гэхэд болно.
Түүнчлэн Улаанбаатарт байрладаг их, дээд сургуулиудын оюутнууд дотуур байрандаа хоосон ходоодтой сууж тэвчихээ болиод цонхоороо орилолдож байхад, орон нутгаас Улаанбаатарт ирээд хөл хорионд орсон 1000 орчим хүн захаасаа хоноглох газаргүй болоод гудамжинд гарч байхад, захын гэр хорооллын дэлгүүрүүдийн худалдагч нар хүнсний бүтээгдэхүүний үнэ 2-3 мянган төгрөгөөр нэмээд байхад, ядруухан амьдралтай өрхүүд бор хоногийг талхны булангаар өнгөрүүлж байхад хотын захиргаа, Нийслэлийн засаг дарга юу бодож байгаа нь төдийлөн тодорхойгүй байлаа. Тэгсэн атлаа “Нойр, хоолгүй олон хүн удирдаж байна” гэж ундууцах.
Гол нь энэ хоёр дарга хоёулаа шинээр томилогдсон уу, томилогдсон
Мэдээж, 120 мянган хүн амтай аймаг, 1.4 сая хүн амтай нийслэлийг шууд харьцуулах нь учир дутагдалтай байж болох. Гэхдээ хүн амын их багаас өөр ялгаа бараг л байхгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ эргэж буцахааргүй шийдвэр, оновчтой шийдэл гаргаад, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөв менежментээр чиглүүлээд явбал Дархан-Уулыг удирдах, Улаанбаатар хотыг удирдах ялгаа байхгүй л болов уу. Гол нь энэ хоёр дарга хоёулаа шинээр томилогдсон уу, томилогдсон. Хоёулаа багаа дөнгөж бүрдүүлсэн үү бүрдүүлсэн. Ялгаа нь юундаа байгааг дахин нурших нь илүүц биз ээ.
Түүнчлэн нэг чухал зүйлийг эндээс харж болно. 13 хоног битгий хэл дөрвөн жил юу ч хийгээгүй, танигдаагүй явсаар суудлаасаа буусан Засаг дарга Монголд олон бий. Гол нь иргэд дундаа орж ажилладаг, цаасан дээр биш хөрсөн дээр шийдвэр гаргадаг, тийм туршлагатай хүн л Засаг дарга хийнэ үү гэхээс даргын зөөлөн суудал хүссэн, дамаа ирээдүйд УИХ-ын гишүүн, сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болохыг санаархагчдын дамждаг алба нийслэлийн Засаг даргын албан тушаал биш билээ.
| Д.Сумъяабазарыг Б.Азжаргалаар “ТУЛАХ” гээд байгаа шалтгаан |
|
Францад “FIBA 3x3 Bordeaux Women’s Series” тэмцээн өнөөдөр эхэлнэ
2025-08-20 09:20:17
“Кейко дожо”-ны баг тамирчид өнөөдөр Турк Улс руу мордлоо
2025-08-20 09:07:30
"ГАРЫН ТАВАН ХУРУУ" КИНОНЫ ШАГДАР БУЮУ НЭРТ НАЙРУУЛАГЧ асан Л.ЛХАСҮРЭН
2025-08-20 08:10:42
2025-08-20 07:20:00
Д.Нандин-Эрдэнэ Туркийн шатрын “Супер лиг”-ийн тэмцээнд түрүүлжээ
2025-08-20 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2025-08-20 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
2025-08-20 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ 19 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-08-20 07:00:00
ЭГЭЛ БААТАР Ч.МӨНХБАТ:ХҮЙТЭН УСАНД ХӨЛИЙН ШӨРМӨС ТАТАХ ҮЕД ЗАВИНААС УЯСАН ОЛСОО АЛДЧИХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙСАН Ч ШҮД ЗУУСААР ДӨРВӨН ХҮНЭЭ АВАРЧ ЧАДСАН
2025-08-20 07:00:00
А.НАНДИН-ЭРДЭНЭ: ОЛОН УЛСЫН “THE 2ND RGC CUP” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-08-20 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-08-20 07:00:00
А.АНУДАРЬ: Таеквондо бусад спортоос илүүтэйгээр миний сонирхлыг татсан
2025-08-20 07:00:00
ТАНИЛЦ: Энэ намрын тренд хувцас
2025-08-20 07:00:00
БТСУХ-ныхон “ПРЕЗИДЕНТ” спорт цогцолборыг барих төслийн багтай уулзлаа
2025-08-19 16:35:47
Маргааш Улаанбаатар хотод усархаг бороо үргэлжлэн орно
2025-08-19 16:26:24
Их, дээд сургуулиудын нэг кредитийн төлбөр
2025-08-19 15:00:50
Г.ЗАНДАНШАТАР: ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ОНЦГОЙ НЭМЭГДЛИЙН УРАМШУУЛЛЫГ НЭМНЭ
2025-08-19 14:22:07
Таеквондогийн 3х3 тэмцээнд Өмнөд Солонгосын эмч ажиллаж, сургалт хийв
2025-08-19 14:16:03
Монголын түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг нислэг үйлдлээ
2025-08-19 13:38:12
Хүн дүрс роботын тэмцээн боллоо
2025-08-19 13:35:02
О.Наранзул дэлхийн таван дээд амжилтыг тогтоожээ
2025-08-19 13:07:42
Эмэгтэйчүүдээс бүрдсэн “Хүннү-Эйр”-ийн нисэх баг нислэгт гарлаа
2025-08-19 12:29:09
Т.Ерболат кикбоксын “ISKA WORLD CHAMPIONSHIPS 2025”-ын аварга боллоо
2025-08-19 11:27:24
Гудамж замын хяналт шалгалтаар 1490 тээврийн хэрэгслийг шалгаж, 613 жолоочид арга хэмжээ авчээ
2025-08-19 10:30:21
Т.Жамбалцэрэн: Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана
2025-08-19 10:22:23
Багш нарын цалин нэмэх асуудлаар гурван яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ
2025-08-19 10:01:26
Г.ЗАНДАНШАТАР: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРТНЭЭС ХИЙХ ШААРДЛАГАТАЙ
2025-08-19 09:58:35
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13367 болжээ
2025-08-19 09:56:49
Т.Мөнхдэмбэрэл бочигийн дэлхийн цувралд өрсөлдөнө
2025-08-19 09:20:47
“Этүгэн ирвэсүүд” баг “U15” ангиллын улсын аварга боллоо
2025-08-19 09:13:59
"ТАЛ НУТГИЙН МАРАФОН 2025"- ирэх сард болно
2025-08-19 08:32:48
“Ulaanbaatar Amazons” багт Америк тоглогч тоглоно
2025-08-19 08:08:42
АЗИЙН АВАРГА Г.АНУЖИНД ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛОХ БОЛОМЖ БИЙ
2025-08-19 07:00:01
"ГАРЦ"-ЫН РЕНА БУЮУ ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГИЙН ХУВИРАЛ
2025-08-19 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ 28 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-08-19 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ
2025-08-19 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-08-19 07:00:00
Хичээлийн хэрэгслийн багц 25.000- 109.000 мянган төгрөгийн үнэтэй байна
2025-08-19 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХТУЯАГИЙН МУУГ ҮЗВЭЛ ШОРОНД ОРЖ, ШОРООНД БУЛАГДАНА
2025-08-19 07:00:00
ЖОНШНЫ УУРХАЙН ТЭРБУМТАН, АЛДАРТ УЯАЧ Д.БАТБАЯР
2025-08-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |