Багш нар багшлах биш, цаастай зууралдаж, сурагчид сурсан зүйлгүй байгаа нь бодит үнэн. Ногоон самбар, цагаан шохойг хоршуулан сурагчдынхаа төлөө сэтгэл зүрхээ дэвсэн байдаг багш нар тайлан, долоо хоногийн төлөвлөгөө, элдэв сургалтад хамрагдаад хичээлээ зааж чадахгүйд хүрээд байна. Нэг үгээр бол гэр бүлдээ ч цаг гаргаж чадахгүй, амралт нь ажил болжээ. Ийм нөхцөл байдалд тэд хичээлээсээ хоцрогдолтой хүүхдийг танхимаар авч үлдээд хоцрогдлыг арилгах нь бүү хэл давтлага ч өгч чадахгүй төлөвлөгөө бичээд сууна. Ирээдүйд Монгол Улсыг нуруун дээрээ үүрч явах, боловсон хүчин болохоор бэлтгэж буй хүүхдүүдийн боловсрол эзэмших эрх нэг үгээр бол зөрчигдөөд байна, Л.Энх-Амгалан сайд аа.
Хүүхдүүдийн боловсрол эзэмших эрх нэг үгээр бол зөрчигдөөд байна, Л.Энх-Амгалан сайд аа.
Бид өмнөх дугаартаа “БАГШ НАРААР БАГШИЙНХ НЬ АЖЛЫГ ХИЙЛГЭЕ, Л.ЭНХ-АМГАЛАН САЙД АА” хэмээх нийтлэлийг уншигчдад хүргэсэн билээ. Энэхүү нийтлэлийн дагуу дунд сургуулийн багш нар холбогдож “Бид хүүхдүүдтэйгээ ойр байж хичээлээ заамаар байна. Бид яаж хичээлээ сонирхолтой заах вэ гэж бодохын оронд маргаашийнхаа тайлан, энэ долоо хоногийн төлөвлөгөө, цахим сургалт, элдэв судалгааны ажил хийх гээд толгой өндийх боломж алга” хэмээснийг энд дахин уламжилъя.
Багш нараар зүгээр л багшийнх нь ажлыг хийлгэвэл яасан юм бэ. Тэртээ тэргүй тэд журнал хөтлөх, хувийн хэрэг бичих гээд чамгүй л бичиг цаасны ажилтай зууралддаг нь нууц биш. Гэтэл үүн дээр нь нэмээд бичиг цаасны ажил овоолоод байхаар хичээл заахад анхаарлаа хандуулахгүй байна. Тухайлбал дунд сургуулийн нэг ангид доод тал нь 30-аас дээш хүүхэд суралцдаг. Тэгэхээр хүн бүхэн адилгүй, хүлэг бүхэн жороогүй гэдэг шиг хүүхэд бүрийн сурах арга барил өөр байж таарна. Тиймээс багш нар тэдэнтэй нэг бүрчлэн уулзаж, юунд дуртай, ямар аргаар заавал хичээлийг нь ойлгох вэ гэдэг дээр анхаарал хандуулах ёстой. Хичээлийг хэдий чинээ сонирхолтой заана хүүхдүүдийн сурах, мэдэх тэмүүлэл дагаад өснө.
Гэтэл энэ бүх боломжийг дээрээс лүндэн буулгаад хаачихсан гэхэд буруудахааргүй болжээ. Багш нар сурагчдадаа цаг гарган хичээлээ сайн заахыг хүсэвч толгой дараалсан бичиг цаасны ажилдаа хүлэгдээд цаг завгүй сууна. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр нь багш нараар багшийн ажил хийлгэх биш бичиг цаасны ажил хийлгэхэд чиглэсэн гэхэд хилсдэхгүй. Нэг үгээр бол тийм ч тайлан, ийм ч төлөвлөгөө гээд тэднийг зогсоо зайгүй нүдэж байна. Үүнээс гадна дунд сургуулийн багш нар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан болон Л.Энх-Амгалан сайдад анги танхимаар хичээл орох хүсэлтийг тавьсан байна. Гэвч тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд ямар хариу ирээгүй аж.
Багш нар гэр бүлдээ цаг гаргана гэдгийг мартсан
Тодруулбал, “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед багш нар хичээлээ цахимаар заах шийдвэр гарсан. Гэвч энэ байдал багш, сурагчдын дунд ямар нэг үр дүнд хүрээгүй байна. Тиймээс сургалтыг анги танхимаар орж, элдэв бичиг цаасны ажил болон сургалтыг хойшлуулж өгөхийг шаардсан аж. Гэвч үр дүнд нь бичиг цаас, элдэв сургалтад дарамтлуулж хичээлээ зааж чадахгүй байгаа” гэнэ. Нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэдэг шиг элдэв бичиг цаасны ажил, сургалт, судалгааг холбогдох яамнаас сургуулийн удирдлагуудад даалгадаг байна. Харин сургуулийн удирдлагууд багш нар үүрэг болгон хариуцуулдаг аж. Тиймээс хичээлээ заасан багшгүй, хичээлээ ойлгосон сурагчгүй сургуулийн нэг өдөр өнгөрдөг байна. Тухайлбал дунд сургуулийн багш хэлж буйгаар “Цахимаар хичээл зааж хүүхдүүдийг самгардуулсан. Цахим сургалтаар олигтой үр дүн гараагүй. Үүнийг захын нэг багш, сурагч хэлэх байх. Цахим хичээлтэй давхардаад элдэв төлөвлөгөө, тайлан, сургалт, судалгаа хийх үүрэг дээрээс өгсөн. Хийхгүй бол цалин байхгүй. Тиймээс хичээлээ заасан болчихоод л бичиг цаасны ажилд дарагддаг байсан. Одоо ч ялгаагүй л байна. Учир нь хичээл хэдий танхимаар орж байгаа ч гэлээ толгой дараалсан бичиг цаасны ажлын араас гарна гэж байхгүй. Сурагчдадаа хичээлээ сайн зааж чадахгүй байна. Тиймээс олон хүүхэд хичээлээсээ хоцорч ойлгохоо байсан нь нууц биш. Ер нь багш нар гэр бүлдээ цаг гаргана гэдгийг мартсан даа” гэсэн юм.
Дээрх бүгдээс харвал багш нар хичээл заах биш нарийн бичгийн ажил хийдэг болжээ. Энэ байдлаас хэзээ гарч багш нар үндсэн ажлаа хийх вэ. Хичээлээ ойлгох гэсэн хүүхдүүд ногоон самбар ширтэж, овоорсон бичиг цаасны ажлын ард гарах гэж багш нар толгой өндийх завгүй суух энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ. Энэ байдал удаан үргэлжилбэл Монгол Улсад хичээлээ заасан багшгүй, хичээлээ ойлгосон сурагчгүй боллоо. Хэзээнээс багш нарын үндсэн ажлыг хийлгэх вэ, Л.Энх-Амгалан сайд аа.
| МОНГОЛ УЛС ХИЧЭЭЛ ЗААСАН БАГШГҮЙ, ХИЧЭЭЛЭЭ ОЙЛГОСОН СУРАГЧГҮЙ БОЛЛОО, Л.ЭНХ-АМГАЛАН САЙД АА |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |