-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Олон улсын бэллидэйнсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дөрвөн цомын эзэн болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Бэллидэйнсийн аварга шалгаруулах тэмцээн жилд нэг удаа болдог юм. Олон улсаас мундаг бүжигчид, багш нар ирж өрсөлдсөн. Эх орноо төлөөлж оролцоод дөрвөн цомын эзэн болсон. Анх энэ удаагийн тэмцээнийг алгасах төлөвлөгөөтэй байсан ч тэмцээнээс дөрөв хоногийн өмнө оролцох шийдвэр гаргаад, тун шуурхай юмаа бэлдсэн. Цаанаасаа бүх л зүйл бүтэж, олон улсынхаа тэмцээний урилгыг хүлээн авсан. Харамсалтай нь хөтөлбөрийн зөрүүнээс болоод хоёр шагналаа өөрөө авч чадаагүй. Өмнө нь үргэлж орой шагнал гардуулах ёслол болдог байсан юм. Гэтэл энэ удаа арай эрт зарласан юм билээ. Хүмүүс намайг шагнал авсныг хэлж, баяр хүргэхэд жаахан гайхсан шүү. Үргэлж хичээл заадаг учраас бэлтгэл бол хангалттай байсан байх. Гэхдээ гэнэт оролцох шийдвэр гаргасан учраас тэмцээнийхээ бүжгийг тайзан дээр шууд дэглэсэн.
-Тайзан дээр шууд дэглэсэн гэлээ шүү дээ. Энэ талаараа ярьж болох уу?
-Бүжиглэх аяа өмнөх орой нь сонгож, эвлүүлээд явуулсан. Тэгээд тэмцээнийхээ үеэр сонгосон аяудаа сонсоод тэр дор нь бүжгээ дэглэчихсэн юм.

-Үндэснийхээ өв, соёлыг бэллидэйнс хослуулсан нь цом хүртсэн гэсэн. Монголынхоо аль соёлыг гаргасан юм бэ?
-Би бүжиглэхдээ харагдах байдал, намайг үзэж байгаа хүнд ямар мэдрэмж төрөх вэ гэдэг гээд анхаардаг. Хамгийн эхэнд хүнд сонсогдох аяыг сонгосон. The Hu хамтлагийн Yu we дууг сонгож бэлдсэн. Тавдугаар ангидаа монгол бүжгийн дугуйланд сурч байсан юм. Багш дээрээ очиж биелгээний үндсэн техникүүдээс сурсан. Тайзан дээр гарахдаа өндөр хатан малгай өмсөж, бүжиглэсэн. Хүн бүхний мэдрээд санадаг Монголын салхи, байгалийн сайхныг бүжгээрээ мэдрүүлэхийг хичээсэн.
-Яагаад бэллидэйнсээр хичээллэж эхэлсэн бэ. Юу нөлөөлсөн бол?
-Бусад шиг бүжиглэдэг байгаагүй ээ. Тавдугаар ангидаа л нэг жил монгол бүжиг сурсан. Хичээлээ их хийдэг хүүхэд байлаа. Ангийнхан маань “Чамайг монгол хэл, уран зохиолын багш болох байх гэж бодог байсан. Бэллидэйнсийн багш болчихсон байх юм” гэж их тоглоом хийдэг. Ахлах ангид ороод бэллидэйнсийн бүжгийн бичлэгүүдийг үзээд хичээллэж үзэх сонирхол төрсөн. Тэгээд сурч байхдаа эмэгтэйчүүдэд багшилж эхэлсэн. Надад болон бусад хүнд гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийг нь хараад бүр ч их дуртай болсон. Одоо бэллидэйнсгүйгээр амьдрах ямар ч утгагүй. Миний хувьд эрх чөлөө, хайр, гуниг, аз жаргал. Би юу мэдэрч байгаагаа бүжгээрээ харуулдаг.
-Энэ чиглэлээр явах хамгийн том итгэл өгсөн зүйл нь юу байв?
-Би жүжигчин болно гэж боддог байсан юм, одоо ч хүсэл минь хэвээрээ. Ахлах анги төгсөх жил ээж минь солонгос хэлний сургалтад бүртгүүлсэн юм. тэр үед сургалтаа таслаад бүжгийнхээ хичээлд суучихдаг хүүхэд байлаа. Өсвөр үеийн сэтгэл зүйн хямралыг бүжиг даван туулахад тусалсан. Гэрийнхэн минь төгсөх үед сонголт хийх эрхийн надад өгсөн. Солонгос явж сурах эсвэл бэллидэйнсээрээ хичээллэж, багшлах сонголтын өмнө ирээд бэллидэйнсээ сонгосон. Сонголтдоо хэзээ ч харамсаж байгаагүй ээ. Хэцүү, шантармаар үе олон байсан ч болих талаар огт бодож байгаагүй ээ.
.jpg)
-Аливаа бүжиг, спортын төрөл бүр хүнд эерэг өөрчлөлтүүдийг өгдөг. Тэгвэл бэллидэйнсээр хичээллэснээр ямар эерэг өөрчлөлт гардаг юм бэ?
-Бэллидэйнс буюу бэлхүүсний бүжгийн эерэг үр нөлөөг тоочоод барамгүй. Ямар ч бүжиг, спортоор хичээллэсэн эхлээд хүн бүрд хэцүү санагдах байх. Учир нь, өмнө ажиллуулж байгаагүй булчингуудаа хөдөлгөж байгаа болохоор жаахан шантарч мэднэ. Гэхдээ тууштай хичээлбэл аз жаргалын даавар ялгарч, тухайн хичээллэж байгаа спортдоо илүү дурладаг. Бэллидэйнс эмэгтэйлэг энергийг ялгаруулж, бүх л булчинг нь хөдөлгөж, чангалдаг.
-Өөрөө юм сурна гэдэг нэг зүйл, сурсан зүйлээ хүн заана гэдэг том үйл хэрэг шүү дээ. Багшилдаг талаараа ярихгүй юу?
-Миний хувьд таван жил багшилж байна. Энэ хугацаанд давтагдсан тоогоор 15000 хүнд хичээл заасан. Хүнд хичээл заана гэдэг дахин сурахын нэг хэлбэр юм билээ. Би шавь нартаа хичээл заахын хэрээр өөрөө их зүйл сурч байдаг. Үргэлж нэг хэвэндээ байхыг хүсдэггүй учраас олон улсын тэмцээнүүдэд ордог.
| М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ |
|
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 00:00:00
"ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмын нээлт боллоо
2026-11-01 11:20:58
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын дагах тойргийн барилдаанд хүч сорино
2026-11-01 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-01 07:10:00
Т.Тулга дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ
2026-11-01 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-11-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |