• Өнөөдөр 2024-05-05

Хишгээгийн Нямбаатарт оролцохгүй асуудал, хэрэлдэхгүй сэдэв гэж алга

2021-09-14,   1824

-Эрх нь зөрчигдсөн бяцхан үрсийн төлөө нэг ч удаа ам нээгээгүй хэрнээ спортын салбарт хошуу дүрж, тайлбар хийх эрх бий юү, Х.НЯМБААТАР САЙД АА-

          Хууль зүй, дотоод хэргийн сайд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт төрийн албаны ажил багадаагүй л байлтай. Гэтэл түүнд оролцохгүй салбар, ярихгүй сэдэв, хошуу дүрэхгүй ажил гэж алга. Монголын  хуулийн салбарыг удирдаж, Ерөнхий сайдаар хамгаалуулж байгаадаа бардаж, мөн ч их аархуу байна. Ёстой “Миний өмнөөс хэн юу хэлэх вэ” гэсэн янзтай толгойтой болгоныг загнаж, өөдөөс нь сөрсөн болгонтой хэрүүл хийж байгаа харагдана. Бүр сэтгүүлч цуглуулж байгаад л  хэн нэгний хэлсэн үгний өөдөөс сөрж, хариу  мэдэгдэл хийх юм. Нэг талаараа түүнийг шүүмжилсэн  хэн нэгнийг дарамтлаад байгаа ч юм шиг. Нөгөө талаараа хэрүүл хийгээд байгаа юм шиг л дүр зураг түүний хийж байгаа мэдэгдэл, цахим хаягнаасаа бичиж буй болгоноос нэвт харагдах ажээ.
 
Түүгээр ч зогсохгүй нийгэмд хаана дуулиан шуугиантай мэдээ гарна, хэн юу хэлнэ тэр газарт Хууль зүй, дотоод хэргийн сайд оччихсон хошуу дүрж явах боллоо. Энэ цагт улс төрийн гол тоглогч байх гэж тэр хэрэндээ хичээж байгаа ч хийсэн ажлаараа ялгарахын оронд хов живээр хүндлэл хүлээх ядарсан арга хэрэглэж, олны дургүйцлийг түрүүлээд буй. 
Хууль зүйн сайд болсноос нь хойших түүний холбогдсон дуулиантай асуудлуудыг нь жагсаавал нэлээд урт жагсаалт гарах нь. 
 
Түүнд тусгаар тогтносон улсын хууль зүйн салбарыг удирдах ухаан дутав уу, учраа олохгүй өдийг хүрэв үү. Ямартай ч хуулийн салбарт шинэчлэл хийж, засаж сайжруулах нийтийн эрх ашигт нийцсэн эрх зүйн ажил хийхээс илүүтэй нийгмийн сенсац хөөж, хаана дэл сул сэдэв байна тэнд нь очиж “хэрэгт хутгалдах” болов.  Хууль зүйн сайд болсноос нь хойших түүний холбогдсон дуулиантай асуудлуудыг нь жагсаавал нэлээд урт жагсаалт гарах нь. 
 
СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАДАГ САЙД
 
         Засаг солигдож, цар тахлын нөхцөл байдал амаргүй байх үеэр Х.Нямбаатар улс орныхоо аюулгүй байдалд санаа зовж, анхаарал тавихын оронд өөрийг нь хэн хаана юу гэж муулах бол, хаан ямар сөрөг мэдээ гарах нь гэдэгт анхаарал хандуулж, тэр бүү хэл сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгт орооцолдож байсан удаатай. Ингэхдээ сэтгүүлчид өөр хоорондоо мэдээллээ солилцдог “Хэвлэлийнхэн” групп чатанд өөрийнх нь талаар сэтгүүлчид жиг жуг ярилцахад сайд хэдийнэ энэ чатыг нь олоод уншчихсан, хариу тайлбар бэлдээд цахим орчинд жиргэж суусан. 
Цахим орчинд түүний талаар ямар мэдээлэл гарах вэ, гэдгийг хүлээгээд хариу тайлбараа бэлдээд сууж байдаг аятай л сөрөг мэдээлэл гарах бүрт өөрийгөө өмгөөлж, хариу тайлбар барьдаг тогтсон жишиг түүнд бий. 
 
Түүний нэг тод жишээ “Энхсаран” сувиллыг Х.Нямбаатарын дотнын найзын хадам ээжтэй холбоотой гэх мэдэгдэл цацагдахтай зэрэгцээд л өнөөх сайд маань учиргүй сандарч, өөрийн цахим хуудастаа “Надад сувилал байтугай түрээсэлдэг өрөө ч байхгүй”, “Сонгинохайрхан дүүрэгт надтай хамт ажиллаж байсан бүх хүний хадам ээжтэй холбох уу”, “Надтай хамт ажилладаг хүмүүсийн хадам ээжүүд бараг л 1000 гаруй шүү дээ” гэхчилэн зав чөлөөгүй тайлбар бичиж байлаа.
 
 Мөн цахим орчинд “Х.Нямбаатарын гаргасан Эрүүгийн хууль 14-тэй охиныг хүчиндвэл 450 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрөх зохицуулалттай. Ийм хүнийг төрд дахиж хэзээ ч битгий гарга” гэж бичсэн хоёр иргэнийг худал мэдээлэл тараасан хэргээр саатуулж, 450 500 мянган төгрөгөөр тус бүр торгосон асуудал ч бий.
 
ХИЙХ АЖЛАА ОЛЖ ЯДСАН Х.НЯМБААТАР
 
     Нийслэлд хөл хорио тогтоож, халдварын голомтыг хумих гэж Засгийн газар будилж байх үед Хууль зүйн сайд хийх ажлаа олж ядан замын хөдөлгөөн зохицуулж, автомашины код олгох журам танилцуулсан. Ингэхдээ тэр хотын даргын өмнүүр ажлыг нь хийж, сэтгүүлчдийн өмнө хэнхэлзэж, олон нийтийн хэвлэлээр хууль дүрэм ярьж, иргэдээ тохуурхсан  удаатай. 
 
    Тэрбээр Хууль зүйн салбарт хийх ажлаа олж ядан сүүлдээ үеэл дүүгийнхээ өмнөөс ажлыг нь хийж, албан тушаалтнуудад хариуцлага тооцсон түүх ч бий.
 
Тодруулбал, өнгөрсөн сайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даалгавраар Замын-Үүд боомтод ажилласан Хууль зүй, дотоод хэргийн сайд хууль, хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн баг бүрэлдэхүүнтэйгээ очиж дуулиан шуугиантай баривчилгаа явуулсан. Ингэхдээ тэртээх их хэлмэгдүүлэлтийн буюу 1937 оны  До яамны ногоон малгайтнуудын дарга шиг л “Тэрийг барь. Засгийн газар эндэхийн том мафитай тэмцэж байна” гээд л мөн ч сүртэй баривчилгаа явуулсан билээ. 
 
Харин салбарт нь тулгамдсан, бугшсан дуулиантай хэрэг гарвал өөрөөсөө түлхэж, эвтэйхэн аргалчихдаг муу зантай.
 
Саяхан түүний удирдаж буй салбарын алба хаагчид энгийн иргэнийг цус нөжтэй нь хольж, үхтэл нь зодож байгаа бичлэг цахим орчинд тарахад тэрбээр “Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байж ажиллахыг үүрэг болгодог. Гэвч намайг сайд болохоос өмнө үеийн бичлэг олон нийтийн сүлжээнд тарааж байгаад харамсаж байна” гэх мэдэгдэл хийгээд асуудлыг өөрөөсөө бултуулчихсан зальтай нэгэн билээ.
 
     Сүүлдээ улстөрчдийн будилаантуулдаг, хэрүүлийн “бай” болгож, тараадаг спортын салбарын холбоодод очиж, том дуулиан тарилаа. Уг нь салбарт нь тулгамдсан асуудлууд ар араасаа хөвөрч, хийх ажил нь хоолойд тулсан баймаар. Гэтэл спортын салбарт “Би гуйж очоогүй, тэндээс цалин мөнгө авахгүй” гэсэн тайлбар хийгээд хэнэг ч үгүй хэвлэлийнхний өмнө тайлбар өгөөд зогсож буй нь даанч ичмээр. 

Цар тахлын үед эрх нь зөрчигдөж амиа алдсан олон иргэний төлөө, хаалганы цаана төрсөн эцэгтэй, хойд аавдаа хүчирхийлүүлж, аврал ирсэн бяцхан үрсийн төлөө Хууль зүйн сайдын хувиар нэг ч удаа ам нээгээгүй хэр нь өөрт нь хамааралгүй спортын салбарынхантай орооцолдож, тэдний өмнөөс өөрийгөө өмгөөлсөн тайлбар хийж зогсож байгаа нь зүйд хэр нийцэх вэ Хууль зүйн сайд аа.

 

Хишгээгийн Нямбаатарт оролцохгүй асуудал, хэрэлдэхгүй сэдэв гэж алга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-16 19:28:33
    Zochin: Zailuulaach
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-16 19:28:17
    Zochin: Zailuulaach
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-16 14:32:23
    Зочин: ОРОН БАЙРНЫ ЛУЙВАРЧИДАА ХАМГААЛСАН МАНЫ НЯНБАКТЕРИ!!! ЖДҮ КОНЦЕСС .60 ТЭРБУМ .КОРОНАГЫН ХАНДИВЫН МӨНГӨ ЦУСАЛСАН МАН ГАСНУУД!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-16 09:07:50
    Хи: Бүхнийг мэдэгчийн сонгодог төрх. Хаа сайгүй л шүлсээ үсчүүлж явах юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-14 20:53:41
    Зочин: МАН -ны боловсон хучин иймэрхуу. Нуур дээр нь боловсролгуй, будуулэг нь шууд бичээстэй бна шуудээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-14 16:05:31
    Цаг даа: ПАМБИЙЖААГИЙН ТООДГОР ГЭЖ БАЙСАН ЮМ ГЭДЭГ. ЯГ Л МАН ТООДГОРДОО. ЭНЭ ЭТГЭЭД.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188