• Өнөөдөр 2026-09-11

Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ

      Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг 2026 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулна. Сургууль цэцэрлэгт суурилан зохион байгуулах энэ үзлэгт 36 сартай хүүхэд болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчдыг үзлэгт хамруулах юм.

Цэцэрлэгийн хүүхдүүдэд дараах дөрвөн төрлийн үзлэг, үнэлгээг хийнэ. Үүнд:

  • Аутизм болон хөгжлийн үнэлгээ;
  • Биеийн хэмжилт 
  • Харааны үзлэг 
  • Эрсдэлийн үнэлгээ (АВСD)-ний лавлагааны үнэлгээний үр дүнд үндэслэн зөвлөгөө өгнө.

ЕБС-ийн сурагчдын хувьд:

  • Зүрхний цахилгаан бичлэгээр суурь өвчлөлийг илрүүлэх;
  • Биеийн хэмжилт 
  • Харааны үзлэг 
  • Эмчийн үзлэг болон эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн зөвлөгөө өгөх аж.

Урьдчилан сэргийлэх үзлэг нь хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тохиолдолд цаашдын үзлэг, оношилгоо, эмчилгээний чиглэл авахад ач холбогдолтой юм.


Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188