Азийн наадам болон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буй чансаа оноо олгох “Их дуулга” тэмцээн өнөөдөр Унгарын нийслэл Будапешт хотод эхэлж байна. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн буюу эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг болон эрэгтэйчүүдийн -60, -66 кг-ын жингийн барилдаанууд 15:00 цагаас эхэлнэ.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 67 орны 500 гаруй жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Эдгээр тамирчин дунд олимпын мөнгө, хүрэл медальт Италийн Одэтт Жиуффрида, дэлхийн аварга Неманья Маждов, олимпын мөнгөн медальт Теодорос Целидис, дэлхийн аварга болон олимпын медальт Раза Хершко нар багтжээ. Харин манай улсаас Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын удирдлага дор эрэгтэйчүүдийн гурван жин, эмэгтэйчүүдийн дөрвөн жинд нийт есөн тамирчин өрсөлдөх юм.
Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Н.Мэндсайхан, -66 кг-д Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж, -73 кг-ын жинд Л.Энхдөл, Л.Анхзаяа нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн -48 кг-д гавьяат тамирчин Б.Баасанхүү, -52 кг-д Б.Уранзаяа, -57 кг-д Л.Сосорбарам, -78 кг-д О.Хүслэн нар өрсөлдөнө.
Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд хамгийн олон буюу 65 жүдоч бүртгүүлсэн бол эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд 34 тамирчин өрсөлдөнө. Будапештийн “Их дуулга” гурван өдрийн турш болж, ням гарагт өндөрлөх юм.
| Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ |
|
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |