• Өнөөдөр 2026-09-11

Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна

   Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын төвд хүүхдийн цэцэрлэгийн хашаанд архидан согтуурсан этгээдүүд хоорондоо маргалдаж, улмаар хоёр хүний амь хохирсон ноцтой хэрэг гаржээ.

   Тодруулбал, энэ сарын 07-ны шөнө 18-20 насны гурван залуу тус сумын цэцэрлэгийн хашаанд архи согтууруулах ундаа хэрэглэж байх явцдаа хоорондоо маргалдсан байна. Улмаар энэ үеэр 20 настай М гэгч нь 18 настай Г, 19 настай М нарын амийг хохироожээ.

   Хэрэг гарах үед оролцсон болон амь үрэгдсэн залуус тус сумын харьяат иргэд байсан бөгөөд хэргийг үйлдсэн гэх 20 настай сэжигтэн этгээдийг хууль хяналтын байгууллагыхан саатуулжээ.

   Одоогоор уг хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

 


Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188