Түүхэндээ анх удаа Их хурал төсвөө баталж чадахгүй, гацаанд орж, сүүлдээ Засгийн газарт буцаах дээрээ хүрэв. Ингэхдээ өөрсдийн баталсан төсвөө өөрсдөө хүчингүй болгож, төсвийн төслийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор өргөн барих тогтоолын төсөл баталлаа.
Засгийн газар өнгөрсөн баасан гарагт шөнө дөлөөр хуралдаж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Ийн ирэх онд Монгол Улс хэчнээн төгрөг олж, түүнийгээ юунд зарцуулахаа шийдэж чадахгүй мунгинаж байгаа гэсэн үг. Үндсэндээ Засгийн газар, Их хурал төсөв дээр дэндүү хөнгөн, хуумгай хандсны гороор ирэх онд Монгол Улсын эдийн засаг хэрхэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.
Тиймээс хууль зөрчиж боловсруулсан төсөв дээр Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан Их хурал төсвийг Засгийн газарт буцаахаас өөр сонголтгүй болж үлдэв. Ийн 2025 оны төсвийг энэ онд багтааж баталж амжих уу, үгүй юү гэдэг асуудал ч урган гарлаа. Уг нь 126 гишүүнтэй анхны парламент бүрдсэн цагаасаа эхлээд л төсөв хэлэлцэж эхэлсэн. Үндсэндээ дөрвөн сарын хугацаанд төсөв тойрсон асуудал хэлэлцүүлж байгаа ч өнөөдрийг хүртэл гарц гаргалгааг нь олж чадаагүй л сууна. Эдийн засаг эрсдэлд орох хэмжээний чухал асуудал үүсэж, төсвийн бодлого алдагдаж, улсын орлого тасрахад чухам хэн хариуцлага хүлээх юм бэ гэдэг нь олны анхааралд үлдэж байна. Угтаа бол төсвөө хоёр удаа хэлэлцэх хууль манайд байхгүй. Цаашлаад төсвөө баталж чадахгүй төрийн үйл ажиллагаа тасалдахад хүрвэл хариуцлагыг нь Ерөнхийлөгч Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Сангийн сайд нарын яг нь аль хүлээх вэ.
Тэгвэл бид төсөв тойрсон асуудлаар эдийн засагчид болон хуульчдын байр суурийг сонссон юм.
ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР: МОНГОЛ УЛС БАЯЛГИЙН ХАРААЛ ТУСАЖ БАЙГААГИЙН НЭГ ИЛРЭЛ НЬ ТӨСӨВ ДЭЭР ГАРЧ БАЙНА

ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР: Энэ жил түүхэнд байгаагүй олон удаа төсөв тойрсон асуудлыг Их хурал ярьж байна. Шинэ парламент бүрдснээс хойш төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотгол, ирэх оны төсөв гээд одоо тав дахь удаагаа төсөв ярих гэж байна. Хэвийн үед бол төсвийг жилд гурван удаа яриад л дуусах ёстой. Тодотгол гэж байхгүй, нэмэлт төсөв гэж байх учиргүй. Ийм асуудал үүсэж байгаа нь бидний байнга анхууруулж байдаг түүхий эдийн хараат байдлаас шалтгаалж байгаа юм. Нэг ёсондоо баялагийн хараал тусаж байна. Их мөнгө олчихоод түүнийгээ зарцуулж чадахгүй байна гэсэн үг. Хэрвээ бид нүүрсний экспорт өсөж, үнэ нь нэмэгдээгүй бол ийм байдал үүсэхгүй байлаа Ийм эрсдэл үүснэ гэдгийг олон улсын байгууллагууд манайд 14 жилийн өмнөөс анхааруулж байлаа. Гэтэл 10 гаруй жил үүнийхээ учрыг олоогүй явсан байна. Мөнгө өө зарцуулж чадахгүй байгаагийн нэг илрэл шүү дээ.
Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг нь хүлээж аваад төсвөө хэлэлцүүлэх байтал хоригийг нь ч олигтой хүлээж авсангүй тогтоолын төсөл баталж, Засгийн газарт төсвөө буцаалаа. Жинхэнэ бантан шиг юм болж байна. Одоо төсвийг ондоо багтааж батлахын тулд яаралтай горимоор хэлэлцүүлэхээс өөр аргагүй. Ингээд УИХ-ын баталсан төсвийг үндэслэж, Засгийн газар дараа оны хуваариа гаргах ёстой.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ төсвөө батлах ажил хүлээгдэж байна. Тэгэхээр ирэх оны эхээр засаглалын бүх шатанд ирэх оны төсөв тун хүндрэлтэй болох нь. Цалин тэтгэврээ урьдчилсан байдлаар гаргаж өгч болох ч бусад зардлууд нэг сараар хойшилж гарахаас өөр аргагүй. Нэг ёсондоо төсвийн бүх тогтолцоогоо эвдэж байна. Энэ бол баялгийн хараал тусаж байгаагийн нэг илэрхийлэл. Тогтворжуулалтын сан гэдэг чинь ийм эрсдэл гаргахгүй байхыг тулд төсвийг тогтворжуулж, илүү мөнгөө хадгалаад том хөрөнгө оруулалт руу зарцуулах агуулгатай. Гэтэл ийм агуулга аа ойлгохгүй байна. Үүнийг манай улстөрчид ойлгохгүй, эдийн засагчдаа сонсохгүй дур зоргоороо аашилж ирсний нэг гор нь болоод байна. Засгийн газар мөрийн хөтөлбөрийг батлахдаа хэт өөдрөгөөр төсөөлж, өргөн мэдүүлсэнтэй холбоотой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өргөн барихад төсөв тооцоо нь байгаагүй шүү дээ. Их хурлын тогтоолоор шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгохоор тогтсон. Ингээд төсөвт тодотгол хийж, 14 мега төсөл оруулж ирсэн. Засгийн газар үндэслэлтэй тооцоотой төсөв оруулж ирсэн бол тооцооллоо гаргаж, төслөө зөв эрэмбэлэх байлаа. Бушуу туулай боривондоо баастай гэдэг шиг л юм болж байна. Хоёр дахь удаа төсвөө хэлэлцэнэ гэдэг хууль манайд байхгүй. Тиймээс Төвсийн тухай хуульд өөрчлөлт оруулж хэлэлцүүлж байна. Хууль тогтоомжийн тухай хуулиа баримтлаад төсвөө батлаач гэдэг анхааруулга өгч байсан. Төсвийн тодотгол гэж Сангийн яам намар оруулж ирэхгүй 2025 оны төсвөө хэлэлцүүлсэн бол ийм зүйл болохгүй байлаа. Сангийн яам төсөв хэлэлцүүлэх явцад танаж болох зардлуудыг нь тануулахгүй холион бантан хутгаснаас ийм зүйл болсон гэж хэлж болно.
ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ТӨСВӨӨ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАСАЛДАХ ЭРСДЭЛТЭЙ

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Монгол Улсад төсвийг батлаагүй байхад тодотгох ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Төсвөө баталж чадахгүй бол Монгол Улсын төрийн үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан анхны тохиолдол гарлаа. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авсан анхны тохиолдол болсон.
Макро эдийн засгийн хүчин зүйлсээ эргэж харахгүй бол төсвийг хэт тэлсэн алдагдалтай яваад байж болохгүй гэдэг үндэслэлтэй хориг байсан. Бүхэлд нь хориг тавьж, Засгийн газарт буцаасан нь макро эдийн засаг талаасаа зөв. Сангийн яам бол Ерөнхийлөгчийн хориг дээр тодорхой хэмжээний бэлтгэлтэй байж гэж би харсан. Сангийн сайд Ерөнхийлөгчийг хориг тавьсны дараа мэдээлэл хийсэн шүү дээ.
ХУУЛЬЧ П.ЭРХЭМБАЯР: ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨСӨВ ДЭЭР УЛСТӨРЖИЛГҮЙ, ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСАЛДУУЛАХГҮЙ ЯВУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ БАЙСАН

ХУУЛЬЧ П.ЭРХЭМБАЯР: Монгол Улсын төсөвт хориг тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Хоригтой холбоотой зохицуулалтыг УИХ-ын дэгийн тухай хуулийн 1 дүгээр зүйл заалтад тодорхой заасан байгаа. Үүнд ээлжит чуулганы хуралдаантай үед Их хурал Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцүүлнэ. Хоригийг хүлээж авах, авахгүй байх талаар зохицуулна гэж заасан байгаа юм. Хоригийг хүлээж авсан бол яаж хэлэлцүүлэх вэ гэдэг нарийвчилсан зохицуулалт нь харин байхгүй. Тиймээс Их хурал Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авсантай холбоотой шоконд орж, Засгийн газарт төсвөө буцаачихлаа.
Магадгүй Хууль тогтоомжийн хуульд энэ талаар ямар нэг зохицуулалт байсан бол ийм асуудал үүсэхгүй байлаа. Харин Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн тухайд УИХ болон Засгийн газрын үйл ажиллагааг гацаахгүй төсөвт хэсэгчилсэн хориг тавих боломж байсан юм уу гэж би харж байна. Өөрөөр хэлбэл, төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ төсөв дээр сайн ажиллаж, тодорхой үндэслэлүүд дээр хориг тавьсан бол ийм гацаа үүсэхгүй байлаа. Төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд улстөржилгүй шийдвэр гаргах байсан. Харин УИХ-ын хувьд бие даасан, хараат бус байж чадахгүй байна. УИХ-ын гишүүд чинь нийт ард түмнийг төлөөлж сууж байгаа. Гэтэл намын хурал дээр шийдсэн шийдэрээр кноп дарж, төсөв баталдаг намын даргын даалгавраар явдаг байж болмооргүй байгаа юм. Намын бага хурал төсвийг шийддэг байж болохгүй шүү дээ.
| ТӨСВИЙН БОДЛОГО АЛДАГДАЖ, УЛСЫН ОРЛОГО ТАСРАХАД ХҮРСЭНД ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ |
|
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй шахмал түлшийг 15 мянган төгрөгөөр дамлан борлуулж байжээ
2025-10-23 17:52:37
Т.Баяр БАХРЕЙН-2025” триатлоны тэмцээнд 30-р байрт орлоо
2025-10-23 17:08:55
Монголын 3х3-ын баг Туркменистаны багийг 21:11-ээр хожлоо
2025-10-23 17:02:09
“АЛДАР” спорт хорооны удирдлагууд МҮОХ-д зочиллоо
2025-10-23 16:46:55
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет МУГЖ Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна
2025-10-23 16:36:24
Азийн залуучуудын спортын “БАХРЕЙН 2025” наадмын хуваарь гарлаа
2025-10-23 16:24:25
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
2025-10-23 16:19:07
2025-10-23 16:00:00
Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо
2025-10-23 15:24:17
Ц.САНДАГ-ОЧИР: ТББХ-оог хуралдуулж Ерөнхий сайдын хоригийг хэлэлцэхийг УИХ-ын даргын зөвлөлөөс дэмжлээ
2025-10-23 14:31:46
ХУД-ийн уран хөдөлгөөнт гимнастик, нийтийн аэробикийн тэмцээн боллоо
2025-10-23 14:28:41
"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно
2025-10-23 13:43:05
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-23 13:19:16
М.Зулькафиль багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгоно
2025-10-23 12:21:58
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |