• Өнөөдөр 2024-04-19

У.Хүрэлсүх: Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна

2021-10-02,   438

        Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Австралийн холбооны улсад суух Элчин сайд Д.Даваасүрэн, Арабын нэгдсэн Эмират улсад суух Элчин сайд Ш.Одонбаатар, БНАСАУ-д суух Элчин сайд Л.Эрдэнэдаваа, Вьетнам улсад суух Элчин сайд Ж.Сэрээжав, Энэтхэг улсад суух Элчин сайд Д.Ганболд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулжээ.
 
      Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, гадаад бодлогыг нэг цонхоор харж хэрэгжүүлэхийг Элчин сайд нарт захисан байна. Мөн эх орноо сурталчлах, хөрөнгө оруулалт татах, гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэлээр идэвхтэй ажиллахыг сануулжээ. Тухайн орондоо оршин суугаа монгол иргэддээ боломжит бүх хэлбэрээр туслалцаа, дэмжлэг үзүүлэх, үр хүүхдүүдэд нь монгол хэлээ сургах, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэн үлдээх нь чухал байгааг хэлсэн байна. Түүнчлэн Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна гэдгийг онцгойлон анхааруулжээ.

У.Хүрэлсүх: Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188