Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар нар өнөөдөр /2026.09.21/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Зүүн кампуст ажиллажээ. Энэ үеэр тэд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаа, эмнэлзүйн ур чадварын сургалтын төв, робот мэс заслын сургалтын төв, шинэ технологийн үзэсгэлэн, багшийн эрүүл мэндийг дэмжих төв болон эмнэлзүйн тасгуудын үйл ажиллагаатай танилцсан аж. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн үнэт хөрөнгө нь барилга, тоног төхөөрөмжөөс илүүтэй мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй хүний нөөц болохыг онцолжээ. Тэрбээр “Эмчийг зөвхөн танхимд бэлтгэх боломжгүй. Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэв.
.jpg)
Мөн их сургуулийн эмнэлэг нь оюутнаас эхлээд резидент эмч, төрөлжсөн мэргэжилтэн хүртэл тасралтгүй суралцаж, хөгжих үндсэн орчин байх ёстойг тэмдэглэв. Дээд боловсролын тухай хуульд анагаах ухааны чиглэлээр сургалт явуулдаг их сургууль их сургуулийн эмнэлэгтэй байхаар заасан. Иймд Боловсролын яам, Эрүүл мэндийн яам болон анагаахын боловсрол олгож буй их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх шаардлагатайг сайд онцоллоо.
Монгол-Японы эмнэлэг нь Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА, Японы их, дээд сургууль болон эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна сургалт, судалгааны чухал орчин болж байна. Тус эмнэлэгт эпилепси, гемофили, нойрны эмгэгийн төрөлжсөн төвүүд ажиллаж, зүрхний хэм алдагдал, тархины харвалт, сэргээн засах эмчилгээ, үений дурангийн болон робот мэс засал зэрэг өндөр ур чадвар, дэвшилтэт технологи шаардсан тусламж, үйлчилгээг хөгжүүлж байгаа аж. Мөн үйлчлүүлэгчийг дэмжих алба, орны менежмент зэрэг тогтолцоог хэрэгжүүлж байгаа нь өвчтөн эмнэлэгт хандахаас эхлээд оношилгоо, эмчилгээ хийлгэж, эмнэлгээс гарах хүртэлх тусламж, үйлчилгээний үйл явцыг илүү зохион байгуулалттай, хүн төвтэй болгоход чиглэж байна.
.jpg)
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар шинэ технологи нэвтрүүлэх нь өөрөө эцсийн зорилго биш гэдгийг онцлоод, түүнийг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэх, үр дүнг судлах, сургалтад нэвтрүүлэх, цаашид бусад эмнэлэгт түгээн дэлгэрүүлэх нь их сургуулийн эмнэлгийн чухал үүрэг болохыг тэмдэглэжээ. Тэрбээр “Бидний зорилго зөвхөн эмнэлэг барих биш, тогтолцоо бий болгох. Зөвхөн мэргэжилтэн бэлтгэх биш, тасралтгүй хөгждөг мэргэжлийн орчин бүрдүүлэх. Зөвхөн шинэ технологи нэвтрүүлэх биш, түүнийг эзэмшсэн хүний нөөц, мэдлэг, судалгааны чадавхыг бий болгох” хэмээн тодотгожээ.
.jpg)
Цаашид Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, АШУҮИС болон анагаахын боловсрол олгож буй их, дээд сургуулиуд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх, сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламж, үйлчилгээг уялдуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.
.jpg)
| Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой |
|
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |