Тэрбээр 2015 онд зургаан настайдаа Бөмбөгөр сумын нутаг Гашуун харын нурууны Олон овоот хайрханы тахилгад зориулсан хүүхдийн барилдаанд түрүүлж, түүнээс хойш завсаргүй сайн барилдаж яваа өсөх ирээдүйтэй залуу бөх юм. Мөн Япон Улсад болдог хүүхдийн сумо бөхийн тэмцээнд ес, 11 настайдаа оролцож, амжилттай барилдсан билээ. Сумо бөхийн барилдаанаас нэг алт, дөрвөн мөнгө, үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тоолж баршгүй олон медаль хүрсэн байна.

-Сайн уу, М.Билгүүнээ. Чи хэддүгээр ангид сурдаг билээ. Хөл хорионы үед цахим хичээл үзэх ямар байна вэ?
-Сайн байна уу. Би есдүгээр ангид сурдаг. Энэ жил дунд ангиа төгсөх юм. Хөл хорионы үед цахим хичээлээ үзээд, бие бялдараа хөгжүүлэх гэж адуу малтай ноцолдоод байж байна. Манайх Галуут сумын төв дээр байдаг. Хашаандаа 7-8 адуу тэжээж байгаа. Цар тахал хурдан дуусч, танхимаар хичээл орж, бэлтгэлдээ явах юм сан гэж хүсэж сууна. Манай сургууль 400 гаруй сурагчтай. Манай анги 11 хүүхэдтэй.
-Чиний мөрөн дээрээ сарваа өргөөд авахуулсан зураг олон нийтийн сүлжээнд олны анхаарлыг ихээхэн татаж, маш олон хүний хайр, бахархлыг төрүүлээд байна. Чамайг барилддагийг ч зарим хүн сэтгэгдэл дээр бичсэн байна. Хэдэн настайгаасаа барилдсан бэ?
-Би барилдах маш дуртай. 2015 онд зургаан настайдаа Бөмбөгөр сумын нутаг Гашуун харын нурууны Олон овоот хайрханы тахилгад зориулсан хүүхдийн барилдаанд түрүүлж, түүнээс хойш тасралтгүй барилдаж байна. Хичээлийхээ чөлөөт цаг болон амралтаараа Баянхонгор аймгийн Япон Улсын хөрөнгө оруулалттай сургуульд М.Ганхуяг багшийн удирдлага дор хичээллэдэг.

-Багш нь уран барилдаан, мэх, үндсэн техникүүд заахаас гадна чамд юу захиж хэлдэг вэ?
-Багш маань мэх сайн заахаас гадна “Жудагтай байгаарай” гэж захидаг.
-Япон Улсын сумогийн хүүхдийн барилдаанд хоёр удаа явсан юм байна. Гадаад хүүхдүүдтэй барилдах ямар байв. Одоогийн байдлаар ямар амжилтууд гаргасан бэ?
-Японы сумогийн хүүхдийн барилдаанд ес, 11 настайдаа очиж барилдсан.
Сумогоос нэг алт, дөрвөн мөнгө, үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс олон медаль авсан, тоолж үзээгүй. Японы хүүхдүүд том биетэй ч монгол хүүхдүүдээс бяр муутай юм билээ. Би барилдах бүрдээ ялна, давна гэсэн итгэл дүүрэн байж, өөрийгөө зоригжуулдаг.
Анх барилдаж эхэлж байсан үедээ өөрөөсөө ах хүүхдүүдтэй барилдахдаа эмээдэг байсан. Харин одоо үеийнхээ хүүхдүүдийг давна гэж л барилддаг даа. Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг.

-Чиний өвөө аймгийн хурц арслан цолтой “Майга” хэмээх Д.Суурь гэж аймаг, орон нутагтаа алдартай хүн байсан юм билээ. Өвөөгийнхөө талаар ярьж өгч болох уу?
-Миний ээж гурван хүү, таван охинтой айлын отгон хүүхэд. Ээжийг минь тавдугаар ангид байхад Д.Суурь өвөө минь бурхан болсон гэсэн.
Миний өвөө 1942 онд Архангай аймгийн наадамд үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн гэсэн. 1944 онд тууварын замд жин тээж явах үедээ Булган аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн гэдэг. Миний өвөө 60 настайдаа ардын хувьсгалын 56 жилийн аймгийн баяр наадамд Жинст сумын залуу арслан Нангилыг дөрвийн даваанд амлан авч, уран мэхийг уралдуулан барилдаж давж байхад нь наадамчин олон “Манай Суурь арслан ясны бөх юм аа” гэж байсан талаар нутгийн ахмадууд хөөрөлддөг байсан юм гэсэн.
Түүнээс хойш дахин аймгийн хурц арслан цол авсан юм билээ. Өвөө минь өндөр, тэнхээтэй, бөхийн шинжийг агуулсан хүн байсан гэнэ лээ. Миний өвөө бие, хаа сайтай болохоор өөрийнхөө сонирхлоор барилдаж байсан байх. Ойрын бөхийн удам байхгүй гэж ярьсан. Би эцэг, эхээс зургуулаа. Дөрвөн ах, нэг эгчтэй. Миний ах нар барилдаж амжилт гаргаагүй ч сайхан биетэй, тэнхээтэй залуус байдаг. Миний ээжийн ахын хүүхэд сумын заан цолтой. Тэр ах бид хоёр л барилддаг. З.Дэлгэрдалай, Дэлдэн аварга нартай манай өвөө холын хамаатан байсан сураг гарсан шүү.
.jpg)
-Гашуун харын нурууны Олон овоот хайрханы тахилгад зориулсан хүүхдийн барилдаанаас чиний амжилт эхэлжээ. Түүнээс хойш сумын наадмын хүүхдийн барилдаанд өнжөөгүй биз дээ?
-Би 7-8 настайгаасаа хойш сумын наадамд барилдсан. Тэр цагаас хойш медаль алдаж үзээгүй.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.


| Аймгийн хурц арслан “Майга” Д.Суурийн зээ хүү М.БИЛГҮҮН: Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |